За цонх хаагдахтай зэрэгцээд Хунгуудаас Борха Бастон гэж 27 настай довтлогч залууг авчирлаа... үнэгүй юм... 191-тэй гэхээр биерхүү, манай "шавилхан" Саматтагаас арай өөр төрлийн довтлогч юм байна... Веслитэй байхад тоглож байсан хэв маягт илүү зохицох нөхөр байх шиг байна...
нөхөр Атлетико Мадридаас Свонси руу 15 саяаар очиж байсан ч 4 жил олигтой идээшиж чадалгүй энд тэнд зээлээр явсаар одоо манайд улирал дуустал тоглох болж байгаа юм байна... нөхөр Свонсид очихоосоо өмнө Зарагоза, Эйбар зэрэг хэр тааруухан багуудад тоглож, гоолын бороо оруулж байгаад Англид ирээд таг болжээ... сайхан арчиж зүлгээд юм болговол болгочихоор л залуу санж...
Чемпионшипын өрсөлдөөн их гоё яваа юм байна... эхний 6 багийн аль нь ч 1, 2-р гарч мэдэхээр байгаа юм байна... санаснаар болдог бол "эртний түүхт" Лийдс, Ноттингам 2, нэмээд Брентфорд гараад ирээсэй... Брентфорд гараад ирвэл нэг гоё нийтлэл оруулнаа... их сонирхолтой менежменттэй, багийн эзэн нь спорт бетийн компанитай их сонирхолтой кейс... эсвэл манай "унаган хүүхдүүд" Бейкер, Вейман 2-н гараанд нь тоглож байгаа Бристол Сити гараад ирвэл болж л байна...