Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Gooner » Tue Mar 18, 2008 6:33 pm

Бараг 2 ч удаа сэйфти кар гарч ирсэн.
Сүүлд нээрээ донсолж байгаад машинаа эвддэг нөхөр хэн бэ :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Формула1-2008

Postby Izzy Slevin » Tue Mar 18, 2008 8:45 pm

Timo Glock...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Формула1-2008

Postby badka_c1 » Thu Mar 20, 2008 5:37 pm

Та бүхэн Ф1-т уралдаж байгаа 11 багийн нэг хэмжээтэй нэг загварын зураг олж өгөөч.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: Формула1-2008

Postby Marco » Fri Mar 21, 2008 6:03 am

badka_c1 wrote:Та бүхэн Ф1-т уралдаж байгаа 11 багийн нэг хэмжээтэй нэг загварын зураг олж өгөөч.

нэг загварын зураг гэж Яг ямар зураг вэ?
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Fri Mar 21, 2008 6:03 am

Вэттэл Фэррарид очих уу?
Ийм нэгэн таамаг,цуу яриа яригдах боллоо.2009 оны улиралд Жон Тодт албаа өгсний дараа түүний залгамжлагч багын дарга ,Массаг өөр нисгэгчээр солих гэнэ.Одоогоор түүний хүү Николас Тодт Массагын мэнэжэр хийж байгаа цагт Жон Тодт Массаг гол хамгаалан хайрлагч нь болж байна .Массагын оронд ирэх хамгийн өндөр магадлалтай нь С.Вэттэл болж байгаа гэнэ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Sat Mar 22, 2008 7:00 pm

Image

Өнөөдөр Малайзын гран пригийн байрлал тогтоох уралдаан болж. Дараа долоо хоногт болно гэж бодоод байсан чинь энэ долоо хоног байсын байна. Байрлал тогтоох үзэж чадсангүй. Маргааш л уралдааныг нь үзье. Манай 2 тэргүүн эгнээнээс гарахаар болсон байна. Араас нь мөнгөн сумнууд.

Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Sat Mar 22, 2008 7:14 pm

Уралдаан болох Сепанг авто тойруулга. Манай Монгол хэзээ нэг ийм авто тойруулгатай болноо... :sad:
Image

Тойрог - 56
Тойргийн урт - 5.543 km
Нийт замын урт - 310.408 km
Нэг тойргийг хамгийн хурдан туулсан хугацаа - 2004 онд Х.П.Монтойяа 1 минут 34.223 секунд. (Сая Q2 дээр Райкконен эвдээд 1 минут 34.188 секунд болгочих шиг боллоо :mrgreen: )
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Mar 22, 2008 9:08 pm

Малайз ГП 22.03.08
Фэлипэ Масса байр эзлэх уралдаанд түрүүллээ.Нэгдүгээр эгнээнд түүнтэй зэрэгцэн Кими ,араас нь МкЛарэний хоёр Ковалайнэн,Хамилтон нар 3,4 байр эзэллээ.МкЛарэний машинууд энэ долоо хоногын туршилтын өдрүүдэд улаануудаас дандаа хойно байсан ба тэд маргааш шатхуун ихтэйгээр гараагаа хийх нь тодорхой байна..Энд шатхууныг цэнэглэх дүрмийн талаар тайлбар хийхийг оролдъё.Qualifying буюу байр эзлэх уралдаанд машиныг шатхуунаар цэнэглэх ба уралдааныг хүртэл дахин цэнэглэх хориотой юм.Тэгэхээр Qualifying дуусгаад яг ямар хэмжээний шатхуунтай байна түүгээрээ уралдаанд оролцоно гэсэн үг.Маргааш МкЛарэн бусад машинууд цэнэглэсний дараа 5,6 тойргын дараа цэнэглэх магадлалтай.
Өнгөрсөн удаа БМВ гийн ард 6 байр эзэлсэн Трулли энэ удаа хоёр БМВ-г ардаа орхиж тавдугаарт орлоо.Түүний хуримтлуулсан асар их туршлага, мөн Тоёота багийнхан зарцуулсан хөдөлмөр үүнээс харагдаж байна.Хайдфэлд,Алонсо нар,хурдтай тойрог гүйцэтгэх үед урдахи нисгэгч зам тавилгүй удаж цаг алдсан гэж гомдоллоо. Ковалайнэн,Хамилтон нарт зам хаасан учир таван байраар ухрааж уралдуулах торгууль ноогдуулав.Мөн Мэлбурнд Накажима Кубицаг мөргөсний торгууль 10 байр ухрах шийтгэлээ хүртэв.Торгуулийн үндсэн дээр Трулли 3 аас,Кубица 4өөс 2-р эгнээнээс гараагаа эхлэх боллоо
Маргааш бороо орох магадлалтай байна.
Гараа
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Mar 24, 2008 7:53 am

Сэпангд халуун байлаа.30 хэмийн халуунд, замын хэм 40-42 хооронд байлаа.Уралдааны өмнөхөн нисгэгчид бүгд хүзүүндээ нойтон чийгтэй алчуур тохож,нарны халхавч барьсан дагалдагчид нь тэднийг усаар булхаж сэрүүцүүлнэ.Култард бүр толгой дээрээ мөстэй жин тавьжээ.Трулли арваад жилийн турш гүйцэтгэж байгаа заншлаараа уралдааны яг өмнөхөн шүршүүрт оров.Айсмэн Кими энэ үед бусдаасаа илүү күүл байсан нь тодорхой.Тэр үүнийгээ уралдааны зам дээр ч нотолсон юм.
Хоёр Фэррари гараагаа амжилттай хийлээ.Хайдфэлд ,Алонсо нар хэд хэдэн байраар ухарч,Хамилтон ,Ковалайнэн тэдний өмнө гарлаа.Масса түрүүнд Райконэн,Кубица,Вэббэр,ХамилтонТрулли,Ковалайнэн,Култард,Алонсо ,Хайдфэлд эхний арав гэсэн дараалалтай нэгдэх тойргийг хийлээ.Тимо Глок Росбэргтэй мөргөлдөж,Росбэрг хамраа сольж,Глок эвдрэлийн улмаас уралдааныг орхилоо.Алонсо Култардыг гүйцэх үед Хайдфэлд тэднийг зүүн талаар нь давхар гүйцэж хоёр байр урагшилав.Хамилтон уралдаан эхэлхэд Вэббэрийн араас ,уралдаан дуусхад Труллигын араас гарч ирж чадсангүй .Үүнд нилээд хэдэн зүйл нөлөөлсөн юм.Зүтгүүрийн хяналт үгүй уралдахад мэдээж бэрх болсон ба тэрээр дугуйгаа гамгүй эдэлж байлаа. Эргэлт дээр хожуу хүчтэй тооромслох тоолонд нь дугуй энгийн үеийнхээс илүүгээр элэгдэж байв.Ялангуяа зүүн урд дугуй нь энэ дарамтыг илүү эдэлсэн байлаа.Мөн цэнэглэх зогсоолд баруун урд дугуйг солих явцад гарсан хүндрэл түүнийг 19 секунд тэнд уясан юм.Цэвэр 10 секундээ МкЛарэнийхан бусдад бэлэглэв.Вэббэрийн араас нэхэх үед түүний араас Трулли довтлохоор дарамталж байлаа.Хамилтонд энэ долоо хоног сайнгүй байв.Трулли топ машинуудтай зэрэгцэн 4 байр эзэлсэн билээ.Тоёотагын машин дугуй хоёрын зохилдолгоо нь тун сайн таарсан гэж дүгнэцгээсэн юм. Массагын хувьд долоо хоног боломжийн байсан ч уралдаанд тэр амжилтгүй байлаа.6р эргэлт дээр машин нь жолоодлогоо алдан хажуугын хайрганд шигдсэнээр түүний өнөөдрийн уралдаан дууссан юм.Шалтгаан нь машинд уу?Массад уу?үүнийг бичих явцад тогтоогдоогүй байлаа.
Кими 16 дахи ГП ялалтаа байгуулж ,Кубица анх удаагаа 2р байр эзэллээ.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Цэнгүүн » Mon Mar 24, 2008 1:45 pm

hami maani 10sek aldaagui bol yadaj 3t orchih bsiin

marco- :-D :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула1-2008

Postby mick » Mon Mar 24, 2008 2:08 pm

Ёстой үзэж амжсангүй...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Mon Mar 24, 2008 6:28 pm

Харин тхх. Үзэж амжсангүй. Гэхдээ Феррари түрүүлсэн нь яамай даа. Масса замаас гараагүй байсан бол давхар цохилт хийх байлаа. :italy
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Mon Mar 24, 2008 9:29 pm

Нэг сумо нэг формула гэж ээлжилсээр байтал алийг нь ч олигтой үзсэнгүй :mrgreen:
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Mojul » Tue Mar 25, 2008 9:54 pm

энэ жил их сонирхолтой болж бнадаа...................
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Mar 31, 2008 12:38 am

Q3-д хугацааны хязгаар тогтоов

FIA-гийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр дараагийн ГП-д буюу Бахрайнд явагдах уралдаанаас эхлэн Q3-д (Qualifying) цэнэглэх зогсоол руу буцах тойрог нь хугацааны хязгаартай байна гэлээ.Өөрөөр хэлбэл нисгэгчид өөрсдийн хурдтай тойргыг гүйцэтгээд ,зогсоол руу буцах үедээ удаанаар "зугаалан" явах хориотой боллоо.Тэд хурдан тойргоо хийсэнтэй тэнцэхүйц хурдаар зогсоол руу төгсгөх ёстой, энэ нь нисгэгч болон багуудын үүрэг юм гэжээ.Энэ арга хэмжээг авахад хүрсэн шалтгаан нь Малайзид Q3-ийн үед зогсоолд очихоор явж байсан Хамилтон,Ковалайнэн нар нь хурдан тойргоо хийж байсан Хайдфэлд,Алонсо нарт саад болсноос үүдэлтэй юм.Тэдний явж байсан хоорондын хурдний ялгаа 210км\ц хүрчээ.Ийм бага хурдтай явж байсан нь өндөр хурдтай гүйцэн өнгөрөгч нарт нь тун осолтой үйлдэл байсан гэж тооцогдож МкЛарэнийхан таван байр ухрах торгууль хүртсэн билээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Mar 31, 2008 6:37 pm

Михаэл Шумахэр дахиад уралдаж эхэллээ.

М.Шумахэр уралдааны замд хоёр дугуйтыг хөлөглөж эргэн ирлээ.Түүний амжилт аажимаар өсөж байна.2007 оны төгсгөлд MotoGP- Test хийж дараахан нь анх бага зэрэглэлийн уралдаанд оролцов.Өнгөрсөн долоо хоногт Мисанод Trofeo KTM -ийн уралдаанд KTM Superduke 990- гаар уралдаж 4-р байр эзэлжээ.

Түүний мотоцикль унаж байсан түүхээс гэвэл 2005 оны 10 сард Ферраригйин туршилтын зам болох Мугэллод 40 тойрогыг Ducati GP5- гаар хийжээ.
2006 оны 6 сард MotoGP-ийн хуучин нисгэгч Ранди Мамолатай сундлан хоёр тойрог хийв.
2007 оны 11сард Валэнсиад ДА гын финалын дараа Ducati-ийг 58 тойрог туршив.Түүний хийсэн тойргын хурдыг экспэртүүд болон нисгэгч нар өндөр үнэлцгээлээ.Хамгийн хурдан тойрог нь 1:37.89 байсан ба өмнөхөн болсон уралдаанд тойргын дээд амжилт тогтоосон Дани Пэдрозагаас 5 л сэкундээр удаан байв.
"Харамсалтай нь тэр 38 тай 28 настай байсан бол хоёр,гурван жилийн дараа жинхэнэ сайн мото нисгэгч болох боломжтой" гэж Ранди Мамола хэлжээ.
2008 оны 3 сард олон удаагын туршилтын дараа Pannonia тойрогт 1000cc-Honda-гаар арван тойрог уралдаанд оролцож 3 байр эзлэв.
Мөн энэ өнгөрдөг 3 сард Барсэлонад хоёр удаа хагас-мэргэжилийн уралдаанд оролцож түрүүлэв.
Тэрээр" хоёр дугуйтын вирус"-д эзэмдүүлжээ.


Image
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby mick » Tue Apr 01, 2008 4:28 pm

Apr 1 :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Tue Apr 01, 2008 5:28 pm

Хөлбөмбөг тоглоно, бас мотоциклоор уралдана авъяастай гар юм даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Fri Apr 04, 2008 2:47 pm

Алонсо Феррарид ирж байгаа гэх сураг байна. Массагийн оронд ирэх юм гэнэ дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby Izzy Slevin » Fri Apr 04, 2008 6:19 pm

ирсэн нь л дээр дээ... тэр их ур чадварыг авчраад хольж хутгаад бензин нэмээд масло тосийг тааруулаад тэгээд нэг боодог шиг юм болж байгаан...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Формула1-2008

Postby a_odko » Fri Apr 04, 2008 6:42 pm

дахиад амбицлаад Мкларенд байсан шиг юм болчихгүй л бол гоё л байна..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Fri Apr 04, 2008 7:56 pm

Ёстой нөөөв. Алонсог улаан машины ард харахыг ёстой хүсэхгүй байна. Тэрний оронд Веттел Кубица энэ тэр нь дээр.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 05, 2008 1:55 am

Алонсо өөрөө бол ирэх асар их сонирхолтой байгаа. Ферраригийн босс Монтэцомола ч Алонсод их дуртай гэсэн.Жон Тодт явуунгуут л тодорхой болно.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 05, 2008 2:05 am

Ойрын өдрүүдэд Формула 1 ийн ертөнцөд FIA ерөнхийлөгч Макс Моуслигийн секс дуулиан ихээхэн шуугиан тариад байгаа билээ.

31.03.08
Макс Моуслигийн секс дуулиан .Их Британийн шар хэвлэл News of der World -ийн ням гаригын дугаарт FIA -гийн ерөнхийлөгч ,таван биеэ үнэлэгчтэй хамт "гаж донтон нацист парти"-ийд зугаацав гэж мэдээллэв.Эх сурвалж таван цагийн видео бичлэгийг үндэслэн ийн бичжээ.Одоогоор видео бичлэг жинхэнэ эсэх нь тогтоогдоогүй байна.
Түүний сонгуульт хугацаа дараа жилээс дуусаж байгаа юм.
FIA -гйин хэвлэлийн төлөөлөгч "Энэ бол ноён Моусли ба сонин хоёрын хоорондын асуудал " "Бидний олж мэдсэнээр ноён Моуслигийн өмгөөлөгч сониныхонтой холбогдсон,FIA энэ талаар өөр мэдээлэл үгүй " гэж мэдэгдэв.
Моуслитай олон жил холбоотой ажилласан Берни Эклэстоунэ Times сонинд " Би түүнийг маш эртнээс танина .Хэрэв хэн нэгэн, ямар ч баримтгүй надад үүнийг хэлсэн бол итгэхэд ч тун бэрх юм.Гэхдээ эдгээр нь үнэн болж таарвал энэ нь түүний хувийн л асуудал "гэв.
Экс Ф1 нисгэгч Штрилинг Мосс "Түгжээтэй хаалганы цаана юу хийх нь түүний хэрэг.Гэвч ингэж ил гарсан нь үнэхээр шок " гэжээ.

01.04.08
Макс Моусли уучлалт эрэв.
Ням гаригт олон нийтэд ил болсон видео бичлэгтэй шуугиант мэдээ нь үнэн гэдэг нь батлагдлаа.
FIA ерөнхийлөгч тун ичгэвтэр байдалд ороод байна.Тэр бүх үндэстний FIA клубын ерөнхийлөгч нар,FIA-гийн сенатын бүх гишүүдээс,Олон Улсын Мотоспортын болон Автомашины холбооны зөвлөлөөс ,
тааламжгүй бөгөөд цочирдом үйл явдал болсонд , уучлалт эржээ.Мөн News of der World сониныг хувь хүний нууц, хувийн амьдралыг ил болгосныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.Моусли ерөнхийлөгчийн албанаас огцрох бодолгүй байна гээд ,хувийн амьдрал ажил хоёр минь тусдаа зүйлс гэжээ.
Түүнийг ийм асуудалд орооцолдсны дараа Бахрайн хааны удмынхан, шейхүүд тааламжтай хүлээж авахгүй нь ойлгомжтой юм.Тийм ч учир ирэх ГП Берни Эклэстоун түүнийг орлох болсон нь тодорхой боллоо.

03.04.08

БМВ,Мэрсэдэсийнхэн тайлбар хийхийг шаардлаа.Үүндээ"Болж өнгөрсөн явдал нь Макс Моусли гэгч хувь хүнтэй холбоотой нь FIA ерөнхийлөгч,дэлхий даяархи Автомобил клубүүдийн дээд удирдлага,тэргүүлэгчид шууд хамаатай асуудал болж байна.Бид FIA-гйин онцгой зөвлөлөөс яаралтай тайлбарыг шаардаж байна."гэжээ.БМВ,Мэрсэдэстэй зэрэгцэн Хонда,Тоёота нар өөрсдийн мэдэгдлийг хийлээ.Тэд энэ болсон үйл явцыг ширүүнээр шүүмжилж ,Формула 1 ийн нэр хүндэд муугаар нөлөөлхийг сануулаад ялангуяа рассист болон антисэмист үзэл Формула 1 ийн нүүр царайд огт тохирохгүй гэлээ.
Бахрайнд Моусли үзэгдэхгүй нь тодорхой болж байна. Бахрайн үе залгамжлагч хунтайж Шейх Салман Бин Хамад Ал-Калифа түүнд хандаж илгээсэн захидалыг "Times "сонин нийтэлснээр " "Та Бахрайн ГП -ийн үеэр хийхээр төлөвлөсөн айлчлалынхаа талаар дахин сайн бодож үзнэ байхаа гэж би бодож байна"гэжээ.Энэ нь түүнийг Бахрайнд ирэх хэрэггүй гэж хэлсэнтэй адил юм.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Sat Apr 05, 2008 2:45 am

Халуухан юм болж байгаа юм байна даа. :smile:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron