TUE 21 JAN 2020
PREMIER LEAGUEЧелси 2 - 2 Арсенал
Жоржиньо (28' пен), Азпиликүэта (84') - Давид Луиз (Улаан хуудас 26'), Мартинелли (63'), Бэллэрин (87')
Тоглолтын шилдэг - Эктор БэллэринЭнэ өдрийн ахлагч Эктор Бэллэрин маань урт хугацааны бэртлээс эргэж ирээд ахлагчийн тууз зүүж гарч ирээд Челсигийн хаалгыг мялаачихаад...
Тоон үзүүлэлт
- Премьер лигийн эринд Арсеналчууд Челсигийн эсрэг тоглолтод л хамгийн олон улаан хуудас цуглуулсан байна. Нийт 8 ширхэг.
- Мөн Премьер лигийн эринд Арсеналчууд Челсигийн эсрэг 16-гийн гаднаас дөрвөн удаа гоолдсоны гурвыг нь жигүүрийн хамгаалагч нар хийжээ. 1997 онд Найжил Винтербурн, 2000 онд Силвиньо, өнөөдөр Эктор Бэллэрин.
- Бэллэриний сүүлийн гоол нь 737 өдрийн өмнө 2018 оны 1-р сард Борнмутын эсрэг байсан байна.
- Сэзар Азпиликүэта энэ улиралд Челсигийн төлөө 29 тоглолтод дөрвөн удаа гоолдсон нь түүний хувийн шилдэг үзүүлэлт гэнэ. Өмнөх хоёр улиралд нийтдээ 109 удаа тоглохдоо дөнгөж 4 гоол оруулж байсан гэнэ.
https://www.bbc.com/sport/football/51101529