Энэ нэг сэдэв байж байг дээ. Жил бүр энэ тэмцээний талаар эндээ бичээд явж байя даа. Нокаут шат эхлэхээр энэ тэмцээн ёстой гоё болдог. Хөлбөмбөгийн уламжлалтай жигдхэн багууд үздэгээрээ өрсөлдөөний хувьд ЧЛ-ээс илүү гэхэд болно шүү. Энэ жил шөвгийн 16 их гоё болсон. Энэ ч дээ гэхээр баг бараг байгаагүй дээ. Шөвгийн 8 бүр ч гоё боллоо. Багуудад Рома Юве 2 мотивац өгцийм шиг бнаа кк.
Зальцбург 4-1 Лацио /нийлбэр 6-5/
Австрийн сүүлийн жилүүдийн босоо аварга эхний үед аймаар нүдсэн. Тэдэнд 2 гоол л хэрэгтэй. Тэгсэн ч байдгүэ. 2-р үе эхлээд жаахан явж байтал Лацио хусчихдаг байгаа. Дортмундад ирээд гавиагүй Иммобилэ аймаар гоол хуссан даа. Зальцбург шоконд орсонгүй ээ. 1 минутын дараа тэнцүүлэв. 2р үе талдаа орж байхад хачин юм болов. Рэд булл 4 минутад 3 гоол хийчдэг байгаа. Үлдсэн хугацаанд Лацио ганцыг чихэх гээд барсангүй ээ.
Марсель 5-2 Лайпциг /нийлбэр 5-3/
Тоглолт эхлэнгүүт Брума бужигнаан дундаас гүйж ирээд цохьчихсон. Марсельд одоо 3 гоол хэрэгтэй болов. Гэхдээ саяхны үр дүнгүүдийг харж байхад энэ хэцүү ажил биш. 3 гоол асуудал биш болсон. Дэлхийн аваргад ганц тоглолтоор бүх юм шийдэгддэг тул риск хийхгүй тактикийн тоглолт хийгээд таардаг. Европын цомын тэмцээнүүдээр харин жинхэнэ гоё нээлттэй үздэг. 1р үе дуусахад Францын баг 3 гоолоо аль хэдийнэ зооцон байлаа. Ялангуяа 2 дахь гоол ёстой янзтай. Хаалгачийг холоос 1, ойроос 1 цохиод бардгүй шүү. 3 дахь цохилтыг нь өөр тоглогчгүйж ирж цохиж байж оруулсан. 3 дахь гоол ч гэсэн аймаар. 2-р үе эхлээд 10 минутын дараа Аугустин хожилд хүргэх гоолоо хийж чадав. 3-3 болсон болохоор айлын талбайд 2 хийсэн гэдгээгээ Рэд Буллын бас нэг баг цааш шалгарах боломжтой болоод эхлэв. Европын аваргаар Францын тэр олон од дундаас ялгарч бусдыгаа чирч байсан Пайе 5 минутын дараа 4-2 болгоодохлоо. Энэ тоглогч Францад буцаж очоод зэвэрч байна даа. Лайпциг үлдсэн хугацаанд ганц гоолоо хийх гээд бүх хүчээрээ дайрсан ч болсонгүй. Харин ч эсрэг баг нь цаг дуусч байхад хоосон хаалганд хийчив.
Спортинг 1-0 Атлетико /нийлбэр 1-2/
Спортингийн бүрэлдэхүүнийг ажихад Коэнтрао сэлгээнд ч алга. ЦСКА-д байсан Думбиа сэлгээнд сууж бн. Хаалгач Патрисио хэвээрээ. Барсагаас ирсэн Мэтью төвийн хамгаалагч болчиж. Валэнсиад байхдаа жигүүрт гардаг байсийн. Фулхамд бсан Руиз гараанд гарч. Том багуудын хараанд байгаа Карвальо нь гэмтэлтэй байгаам бн. Вольфсбургт бсан Бас Дост сэлгээнд ч байдгүй. Тэр нөгөө яригдаад байдаг Мартинс нь талбайд бн. Тэд эхнээсээ л ширүүн үзсэн. Зүтгэл нь үр шимээ өгч 28 дахь минутад гоолдов. Булангийн цохилт дээр Облак хаадаг баатар болоод үсэрсэн ч уначихсан. Даваад ирсэн бөмбөгийг нь Монтера хажуугаас хаалгачийн дээгүүр давуулаад мөргөчихсөн. Үлдсэн цагт дахиад 1 хийчих гээд барсангүй ээ. Атлетико хамгаалалт сайн юмаа.
ЦСКА 2-2 Арсенал /нийлбэр 6-3/
Багуудад айж эмээх юм гэж алга болж. Арсенал шүү дээ, уг нь. ЦСКА эхний үед ямар ч байсан дайрсаар байгаад 1 хийгээд авлаа. Загоев 1 удаа бөмбөгөө алдсан чинь өнөөх нь бараг гоол болох шахсан. Акинфеев гүйж ирээд нөхрийг ёстой аймаар загнасан даа кк. 2-р үе эхлээд удалгүй 2 дахиа ч хийв. Одоо тэдэнд ганц л үлдсэн. Даанч Вэлбэк 75 дахь минутад мөрөөдлийг нь үгүй хийв. Рамси нэмэлт цагт тэнцээний гоол хийлээ.
Ингээд энэ жилийн шөвгийн 8 түүх болж үлдлээ. Өндөлзүүлсэн тоглолтууд боллоо. Лайпциг Лацио 2-ыг мултарна гэж огт санасангүй. Би жил бүр энэ лигийг тоймыг нь татаж аваад үздийн. Үр дүнг нь мэдэхгүй болохоор их гоё байдийн кк