Цогоо wrote:Нисдэг Голланд харин бараг дунд орж ирж бємбєг аваад дотогшилж байна лээ. Айлынхан манайд ёстой зай єгєхгvй хамгаалж байна лээ дээ. Фабрегас маш сайн байсан шvv. Тоглолт дууссаны дараа орилж байгааг нь хараад би л лав их сэтгэл хангалуун байсан.
Вэнгэр Фламиниг гэрээгээ хурдавчлахыг анхааруулсан байна. Гэрээгээ хийж баталгаажуулсны дараа аль байрлалд ямар тоглогч хэрэгтэй байгааг мэдмээр байна гээд Фламинигийн орлогчийг бс бодох хэрэгтэй байгаа тухай хэлжээ. Миний бодлоор хамгаалалт болон мидфильд дээр ганц хоёрын зэрэг тоглогч авсан нь дээр байгаан.
Фламини гуай эртхэн л гэрээгээ сунгасан нь дээр дээ. Юундаа маяглаад байгаа шаар вэ .
Хамгаалалт дээр хүн авах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Төвийн хамгаалалт дээр байвал зүгээр. Манай төвийн хамгаалалтанд дутагдаад байгаа зүйл гэвэл нуруу намдаад байгаа. Ер нь 4-н хамгаалагчтай тоглодог багт хоёр жигүүрийн хамгаалагч нь намхандуу, хурдтай, жигүүрээр довтлогоонд орж хөндлөн дамжуулалтуудыг өгдөг. Манай хоёр жигүүрийн хамгаалагчид Клиши, Санья хоёр бол сайн байгаа. Гэхдээ Клишиг нөхөөд тоглочих хүн манайд байхгүй, яахав болхоо байхад Галлас тоглочихно бас Фламини ч сайн тоглоно гэдгээ гурван жилийн өмнө харуулсан.
Харин төвийн хамгаалалтын хоёр тоглогчийн хувьд нэг нь өндөр, биерхүү, дээгүүр ирсэн бөмбөгүүдийг таслах, бас хүчний тоглолт хийж айлын хүчтэй том биетэй Дрогба, астон виллагийн Карью нар шиг довтлогчдыг зогсоох тоглогч байх хэрэгтэй. Манай энэ байрлал дээр асуудал байгаа, уг нь яг энэ байрлал дээр тохирох хүн нь Сэндерос л доо. Одоо бол Галлас тоглоод байгаа гэхдээ нуруу намдаад байгаа.
Нөгөө нэг хамгаалагч нь хурдтай, айлын бөмбөгүүдийг таслах үүрэгтэй байдаг. Энэ байрлалд Турэ яг тохирчоод байгаа. Тэгэхээр Галласын байрлалд тоглох нэг тоглогч авбал зүгээр юм шиг байгаа, өндөр том биетэй тоглогч. Тийм тоглогч авчихвал Галлас, Турэ хоёрын нэг нь сэлгээнд сууж таарна, Сэндеросын хувьд бүүр ч хачин юм болж орхино. Тийм болхоор Венгер төвийн хамгаалагч авахгүй нь 100% тодорхой л доо. Венгерийн оронд би байсан бол харин нэг хүчирхэг Центр бакь авах байсан Харин Клишиг хааяа сэлгэх нэг Лэфт бакь авчихвал зүгээр байх.