Villa_Bayaraa wrote:...
Дараагийн учраа Чононууд... уг нь доод лигийн хэдээс сугалчихсан бол... гэхдээ үүнээс ч дор сугалаа татаж болох байсан... нөгөө талд "томчууд" хоорондоо таарчээ... Чононуудаас бол айж бэргээд байх юм алга... 2 жилийн өмнө доод лигт аймар формтой алж хядаж байхад нь ч талбайд нь нухаж л байсан... Чононуудаа даваад гараад ирвэл харин шөвгийн 8-д багаар бодоход 2 сул сугалааны боломж гарч ирнэ... тэрийг нь оноод сугалчихвал ч 1-2 том тоглолт хийгээд цом авах боломж гарах нь дээ...
За төлөвлөгөө ёсоор Чононуудаа нухлаа... одоо 2 "жижгээс" нэгийг нь сугалаад Лив-Сити 2-г тааруулах хэрэгтэй байна ккк... тоглолт угаасаа 2 талын сэлгээний хоорондох тулаан боллоо... манайх ПЛ-т гараанд гарсан тоглогчдоос 9-г нь солисон... Лиуз, Трез 2-л гараанд гарлаа... Грилиш гэмтэлтэй байгаа... Лив дээр ирчих байх... Лив нөгөө талд бас сэлгээгээрээ тогложээ... тоглолтын хувьд бөмбөг 72 хувьтай эзэмшиж хаалга руу 20 цохижээ... 10 булан авч, пассын оновч 89 хувьтай байжээ... угаасаа 2 талаас сэлгээ тулвал манайх илүүрхэнэ л дээ... манай сэлгээ гараа 2 хоорондоо зөрүү багатай дээрээс нь бүгд системээ ойлгочихсон болохоор нэг их ялгаа гарахгүй...
Лансбури гараанд гарсан нь сайн мэдээ байлаа... мөн "Кинг" Кожиа сэлгээнээс тогложээ... мөн "Роллс Роис" Честер маань сэлгээнд суусан байна... урт хугацааны гэмтлийн дараа эргэн иржээ...