БАЯРЛАЛАА КРИСТИАНОКРИСТИАНО РОНАЛДО ДОС САНТОС АВЕЙРО+ 438 тоглолт
+ 450 гоол
+ 16 цом
+ 4 алтан бөмбөг
Мадридад өнгөрүүлсэн он жилүүд минь миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд байсан. Би энэ клуб болон энэ хотод талархлаа илэрхийлж байна. Намайг үргэлж хайрлаж хүндэлдэгт баярлалаа. Хэдий тийм боловч миний амьдралын, карьерын нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Би өөрийн хүсэлтээр клубыг орхисон. Яг энэ мэдрэмж, бүх зүйлийг минь фенүүд та бүхэн маань ойлгоно гэж найдаж байна.
Би энэ клубт гайхалтай 9 жилийг үдсэн. Эдгээр жилүүдэд Реал Мадридтай амжилтанд хүрэхийн тулд хэцүү, дарамт шахалттай олон нөхцөл байдлыг хамтдаа даван туулсан. Гэвч би энд өөрийн хөлбөмбөгийн карьерын гайхалтай цаг үеийг өнгөрөөсөн учраас хэзээ ч мартаж чадахгүй. Би талбай дээр, талбайн гадна ч олон сайн багийн анд найзуудтай болсон. Мөн намайг гэсэн гайхалтай фенүүдийнхээ уур амьсгалыг мэдрэхэд итгэмээргүй байсан.
Бид хамтдаа сүүлийн 5 жилд 4 удаа Аваргуудын Лигт түрүүллээ шүү дээ. Мөн би алтан шаахай, албан бөмбөг зэрэг олон шагналын эзэн болсон. Зөвхөн энэ клубтэй л хамт энэ гайхалтай түүх бичигдэх ёстой байж. Реал Мадрид үргэлж миний сэтгэл зүрхэнд орших болно. Би дахин талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Клуб, ерөнхийлөгч, арын албаныхан, багийнхан, фенүүд гээд бүгдэд нь баярлалаа. Энэ 9 жилийн турш би олон агуу тоглогчидтой нүүр тулсан. Миний хүндлэлийг хүлээн авна уу.
Амьдралын шинэ олон сорилттой тулгарч, өөрчлөлт хийх цаг болсныг би мэдэж байна. Тиймээс би Мадридыг орхиж байна. Гэвч энэ өмсгөл, талбай гээд бүх зүйлийг үргэлжлүүлэн мэдэрсээр байх болно.
Бүгдэд нь баярлалаа, мэдээж 9 жилийн өмнө хэлж байсан шиг HALA MADRID!!!Валлехо :Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бидний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Раул Гонзалез Бланко: Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Бүх зүйлд баярлалаа, чи бүх хүлээлтийг давсан. Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бид чамайг санах болноо.
Бензема: Бид хамтдаа олон хожлыг авсан. 9 жил талбай дээр хамт тоглоход гайхалтай байлаа. Довтолгоонд чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Шинэ адал явдалд нь амжилт хүсье найз минь.
Карвахал: Чамтай хамт нэг багт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чи бол домог. Амжилт хүсье.
Чебаллос: Дэлхийн шилдэгтэй нэг багт тоглож байснаараа үргэлж бахархах болно. Чи гайхалтай дурсамжийг бүтээсэн, өдөр бүр бүх хүмүүсийн үлгэр жишээ болж байсанд баярлалаа. Карьерын шинэ адал явдалд нь амжилтыг хүсье.
Борха Майорал: Кристиано, чи Мадридад үнэхээр том ул мөрийг үлдээсэн. Бид бүгд чамтай хамт тоглож байснаараа бахархах болно. Бэлтгэл бүрт залуучуудад үлгэр жишээ болж, урам зориг өгч байсанд чинь баярлалаа. Энэ нэрийн төрийн хэрэг байлаа.
Ахраф: Бүх мадридиста нар таныг хэзээ ч мартахгүй ээ, чи энэ клуб, энэ өмсгөлд бүгдийг өгсөн. Тантай хамт тоглох бахархал, тансаглал байлаа.
Касемиро: Чамтай хамт би ялалт, давуу тал гээд их зүйлийг сурсан. Бүх зүйлд баярлалаа, найз минь.
Кроос: Өнгөрсөн жилүүдэд бид хамтдаа хамгийн чухал цомуудад түрүүлсэн. Жинхэнэ аварга. Чамтай хамт тоглох гайхалтай байлаа. Сайн сайхныг хүсье, домог!
Лукас Вазкүйз: Нэр төрийн хэрэг байлаа, Крис. Зүгээр л THE BEST.
Бейл: Итгэмээргүй тоглогч, гайхалтай залуу. Чамтай хамт 5 жил тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ирээдүйд нь амжилт хүсье найз минь.
Асенсио: Тантай хамт тоглоход бахархалтай байлаа. Та бол бүх зүйлийн үлгэр жишээ. Карьерын шинэ сорилтонд нь амжилт хүсье.
Начо: Чамтай хамт энэ клубын төлөө тоглосондоо баяртай байна. Чи бол дэлхийн шилдэг нь, байсаар ч байх болно. Бүх л мадридиста нар чамайг лидерээр чинь дурсан санах болноо. Шинэ адал явдалд нь амжилт хүсье!!!
Тео Эрнандез: Дэлхийн шилдэг тоглогчтой хамт тоглох нь нэр төрийн хэрэг байлаа. Амжилт хүсье.
Льоренте: Шинэ адал явдалд нь амжилт хүсье, Кристиано. Энэ өмсгөлтэй та түүхийг бүтээсэн, таны бүтээсэн дурсамж гайхалтай.
Серхио Рамос: Чиний гоол, чиний үзүүлсэн тоо баримт, бидний түрүүлсэн цом гээд бүх зүйл бүгдийг хэлнэ. Чи Реал Мадрид клубын түүхэнд онцгой байр суурь эзлэх нэгэн. Бүх мадридиста нар үргэлж чамайг дурсах болно. Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чанга тэврээд амжилт хүсье.
Пеле: Баяр хүргэе, Кристиано. Удаан хугацааны дараа багаа солих нь амаргүй шийдвэр. Гэхдээ энэ бол зөв шилжилт. Аваргууд хэзээ ч шинэ сорилтонд санаа зовдоггүй юм.
Марсело: Баяртай гэж хэлэх цаг иржээ Крис. Амлаж байна, би хэзээ ч ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. гэвч амьдрал дээр үүрд үргэлжилдэг зүйл гэж байхгүйгээс хойш шинэ адал явдалд чинь амжилт хүсье. Бид хамтдаа бараг 10 жилийг өнгөрүүлжээ. Ялалт, ялагдал, гайхалтай цаг хугацаа, хөлбөмбөг гээд аз жаргалтай 10 жил. Би чамаас олон зүйл сурсан, чиний үнэнч байдал гээд л. Чамд болон гэр бүлд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Би чамтай хамт тоглож байснаараа бахархана. Гэхдээ дэлхийн шилдэг болохоор чинь биш сайн хүн болохоор. Би хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн замналаа дуусгачихаад бааранд шар айраг ууж суунгаа өөрсдийн зургаа тэдэнд харуулаад чиний түүхийг ярьж өгнө. Тэр үед бид дахиад л хамт байх болно. Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн #M12.
Хүндэт Кристианод,
2009 оны тэр нэгэн сайхан өдөр чиний танилцуулга Сантиаго Бернабеуд болж байсан. Би чиний явсан замыг одоог хүртэл санаж байна. Тэр үеэс л эхлэн би чамайг харж биширч, тэр үед л чамайг зүгээр нэг тоглогч биш гэдгийг ойлгосон.
Чамайг Галактикогийн нэг хэсэг болон ирэхэд бид чичирж байлаа. Учир нь манай өрсөлдөгчид түүхэн улирлаа өнгөрөөгөөд байсан юм. Харин чиний ирэлт бидэнд итгэл найдварыг өгсөн. Өрсөлдөгчдөд маань бяцхан шидхэн байсан шиг бид өөрсдийн супер хүнтэй болсноо мэдэж байсан юм. Шударга байя, тэр бяцхан шидхэн анхны жилүүдэд чамайг бүх шагналаараа бүрэн ноёрхож байсан. Гэхдээ чиний авчирсан зүйл цомноос илүү чухал. Бид эцэст нь шөвгийн 16 шатыг давж бүр аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч чадсан. Эцэст нь бидэнд найдвар байсан. Гэхдээ чи пенальтиа алдаж, мөрөөдлөө дахин нэг удаа хойшлуулсан.
Гэхдээ чи зөвхөн амласнаа биелүүлээгүй, бидний хүлээж байснаас бүр илүүг өгсөн. Бид 1-г хүссэн бол чи бидэнд 4-г өгсөн, бүгдийг нь. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч, аваргуудын лигийн мэргэн бууч болж алтан бөмбөгийн төлөө Месситэй өрсөлдөн 4-1-с 5-5 болгож чадсан.
Чамайг үзэн ядагсад үргэлж байсаар байх болно. Юнайтедад вингерээр тоглож байсан үеүдийг чинь тод санаж байна. Тэд /haters/ чамайг тогтвортой нэгэн биш гэж байлаа. Гэхдээ чи гоол оруулж эхлэхэд тэд чамайг box тоглогч гэж эхэлсэн. Чамайг пенальти сайн цохидог болохоор пеналдо гэж нэрлэж ч байсан. Чиний гайхамшигтай чөлөөт цохилтын чадварын чинь талаар ярилцаж дүгнэх болсон. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна, чамайг төгс нэгэн болохоор тэд чамайг үзэн ядаж байгаа юм. Чамайг үзэн ядаж байгаа хүмүүсээс чамайг хайрлаж хүндлэх хүмүүс их байдаг юм шүү л гэж хэлэх гэсэн юм.
Би энэ захианд чиний амжилтын чинь талаар дурьдмааргүй байна, угаасаа бүгд мэдэж байгаа. Чи юуг ч нотлох хэрэггүй. Би чамд нэг л зүйлийг хэлэхийг хүсч байна, тэр нь чи бидэнд үргэлж л яг хуучных шигээ чухал нэгэн. Чи бүх л амьдралынхаа туршид бидний хайрыг хүртэхээр тийм чухал зүйлийг хийсэн. Бид чиний дэргэд байх болно. Бид хамтдаа инээлдэж, уйлалдах болно, багтайгаа мөн чамтай хамт!
Баярлалаа Кристиано
Хүндэтгэсэн
Мадридиста450 - Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч. Тэр 450 гоолыг ердөө 438 тоглолтонд оруулсан.
17 - Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч /2013-14/.
105 - Реал Мадрид клубын төлөө аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч.
4 - Реал Мадридын хамт аваргуудын лигт түрүүлсэн тоо.
311 - Ла Лигт оруулсан гоол.
2 - Ла Лигийн цом.
16 - Испанид ирээд нийт авсан цом.
4 - Реал Мадридаас хамгийн олон алтан бөмбөг хүртсэн тоглогч.
44 - Нийт хеттрик.
61 - 2014/15оны улиралд оруулсан нийт гоол.
Үдэлтийн хурал, арга хэмжээ болоогүй ч чамайг удахгүй эргэн ирэхийг чинь мэдэж байна. Магадгүй өрсөлдөгчийн хувиар. Тэр үед баяртайгаар уулзъя. 3296 өдрийн дараа гунигтайгаар баяртай гэж хэлье...
#GraciasCristiano #Onceamadridistaalwaysmadridista #HalaMadrid #Legend #GOAT