Австралийн нээлттэй тэмцээний 16-д хүрч чадаагүй хамгийн өндөр чансаатай тамирчид Номер 6 өмнөд Африк Кевин Андерсон, Номер 10 Америкийн Жон Иснэр 2 байлаа.. Мөн 16-аас өмнө сонирхолтой тоглолт гэвэл Цонга 177-с , №1-т бичигдэж буй Жиоковичтой 4 сэт үзээд нэг сэт эргэн ирэх гэж оролдоод хожигдсон нь хамгийн сонирхолтой тоглолт байв.Цонга ер нь эргэж ирэхэд маш хэцүү болсон таргалсан шинжтэй Жокэрд алуулаад таарав.
Азийн төлөөллөөс 17 насандаа Ролланд Гаррос хүртсэн анхны Ази Майкл Чан-ы хуурай хүү, шавь болох Кэй Нишикори №8-с тоглож 32-т бүх цаг үеийн хамгийн АГУУ ДАВУУЛАЛТТАЙ гэж хэлэгддэг 39 настай Иван Карловичтай хийсэн 5 сэт тоглолт хамгийн алаантай тоглолт байв... 3 тайбрэйктэй энэ тоглолтонд Карлович 5 сэтийн турш 53 ACE буюу шууд давуулалтаар оноо авсан ч кэй Return цохилтоор торгоосоор Карловичийг буулгаж авав.16-д Испани Карэра Буста №23-той мөн л 5 сэт 3 тайбрэйктэй тоглолт гарган хожлоо.. Нишикори Дэлхийн чансаанд 4-т бичигдэж байсан нь дээд амжилт ба одоо 8-д байгаа ч Мастерсийн 1-ч тэмцээнд түрүүлж байгаагаагүй бж байгаад Брисбанд түрүүлснийхээ дараа Австралийн нээлттэй тэмцээнд орж ирж хэр сайжирснаа харуулаад байна. 8-дээр Жокэртой дэлхийн тэргүүн тэннисчинтэй үзэх оноолттой байна. Жокэр 8 хүртэл бараг л өрсөлдөгчгүй сайн формтой Нишикоритой таарч бна.
16-д хамгийн их үзэгчтэй хамгийн их сенсаацийг тарьсан тоглолт Циципас Федерер 2- боллоо...Энэ тоглолтын өмнө Хопман кап-д Рожэр Циципас-г хурдаараа гүйцэхгүй байсан ч сэтгэлзүйгээр булсаар 2 тайбрэйк 7-6 7-6-аар ялж байсан.. Яг энэ тоглолтын сценаар эхний сэтэд явж Рожэр эхний Сэт 7-6-аар буулгаж авав. дараа дараагийн сэтүүдэд мөн л Return, lign Ace буюу шугаман дээр давуулж оноо аваад байсан ч Циципас Хопман кап-д гаргасан алдаагаа давталгүй шууд хурдаараа Рожэр-ийг илүүрхэж маш тайван тоглож байснаар 20-тойдоо Дэлхйин хамгийн агуу Теннисчинг 4 сэтэд буулгаж авлаа.. Циципасийг дараагийн Рожэр Фэдэрэр гэж таамаглаад байгааг ч энэ тоглолт тэр чигээрээ харуулав...Циципас маш тайван сэтгэлзүйтэй тоглодог мөн зүүн гарын Forehand цохилт Lign ace давуулалтууд яг л Рожэрийн залуу насыг санагдуулам үнэхээр гоё тоглолт болж өндөрлөсөн... Рожэр ерөнхийдөө 20 удаа аварга авсан туршлагаар хэд хэд аргалах гэж оролдсон ч Циципас хий багатай тоглосон юм...Энэ тоглолтын дараа Пийт Сампрасыг Рожэр 20-тойдоо Wimbledon-ын финалд хожиж байсан зургууд сайтуудаар нэлээн гарсан нь Циципасыг хэр ирээдүйтэй тоглогч болохыг хэлээд өгөх байх... Рожэрийг хожсоны дараа Циципас №14- Испанийн залуу од №22 Баутиста Агутыг 4 сэтэд буулгаж авсанаар шөвгийн 4-т Надалтай таараад байна. Энэ үнэн алаантай тоглолт болох байх... Шөвгийн 4 хүртэл Надалын хөлсийг гаргах ч хүн байсангүй... Томас Бэрдихыг 16-д 3-хан сэтэд 2цагийн дотор , 8-д Америкийн Тиафое-г мөн л 3-хан сэтэд нухчаад байгаа..
Нөгөө талаас Дэлхийн чансааг тэргүүлж буй Жиокович мөн л хөлс гаргалгүй явсаар 8-д Нишикоритой таараад байна. Энэ хэдээс өөр дурьдахын аргагүй сайн формтой байгаа теннисчин № 16 Канадын Раонич юм...№4 Залуу од Алекс Зверевийг 3 сэтэд буулгаж авснаар 8-д үлдээд байна. Шөвгийн 4-т Раонич үлдэж Нишикори , Жокэр 2-н хожсонтой таарах байх
Эмэгтэйчүүдийн төрөлд 16-д ихэнхи томчууд мултарсан USA Слоан Стифенс №5 , RUS Мариа Шарапова №30 , USA Мадисон Кийс №17, DEN Каролин Возниазки , GER Анжелика Кербер №2 нар байв. Шарапова 32 дээр Возниазки №4-г хожиж шуугиан тарьсан ч бэлтгэл нэлээн тааруу харагдсан.16-д мултрав... 22 их дуулгын түрүүтэй Сэрэна Дэлхийн чансааны №16-с дэлхийн тэргүүн теннисчин Румыны Симона Халеп-ыг 3 сэтэд буулгаж авсан хамгийн том тоглолтуудын нэг байлаа. Нөгөө талаас Мөн л Сэрэнагаас өв хүлээж авах гээд байгаа Наоми Осака №4...19-тэй залуу өнгөт арьст Япон охин 8-д төвөггүй үлдээд байна. Мэргэжилтнүүд 4-дээр Сэрэна Наоми 2-н хожсон түрүүлнэ гэгдээд байгаа ч Украйны №7 Свитлона Елина , Чехийн №6 Квитова финалд шалгарахаар формтой байна. Сэрэна жирэмсний амралтаасаа шууд ирээд Дэлхийн Чансааны 30-с хойш бичигдсэн ч 2018 оны US OPEN-ы финалд шалгаран Наоми-д хожигдож бүх цаг үеийн хамгийн олон түрүүлсэн гэх цолоо авч чадахгүй байгаа билээ. Энэ тэмцээнд Сэрэна 24 дахиа их дуулгын цом өргөж 70-д онд 24 удаа Түрүүлсэн Австралийн Теннисчин Маргарет Коортыг гүйцэн GOAT- гэж хэлэгдэн сэтгэл амар зодог тайлах зорилготой ирсэн нь маргаангүй.