Jo_amka wrote:Цагирагны тойрогт байгаа бөмбөгөнд хүрч болдогийг мэдэхээс биш ойгоод орох гэж байгаа бөмбөгийг тэгж гаргадгийг бол мэдэхгүй юм байна өө... Тэр санаатай алдааны дүрэм ч бас жаахан сонин...
Гэснээс хэсгээс гараад ахиад хэсэгт хуваах нь сонин юм байна лээ...
Харин тийн, энэ их сонин дүрэм байна лээ, тэр грек нөхөр орж явсан бөмбөгийг хатгаад гаргачихдаг наасан, тэрнээс Грек бол яг тэнцүүлж байсан газар. Санаатай алдаа нь бас хэцүү, шууд техник өгчихдөг.
Гэснээс Турк ямар азгүй байваа, үндсэн үед ч, нэмэлт үед ч элбэг хожих газар, эхнийх дээр нь цаг дуусч байхад шал дэмий алдаа гаргаад, хоёр дахь дээр нь 4н чөлөөт шидэлтээ алдаж л байдаг.
АНУ бол муу байна лээ, ганц Татум л тоглохын, бусад ч ёстой хэцүү, 3с олигтой шиддэг хүнгүй, хэцүү л баг харагдаад байна, Турктэй ингэж зовсон юм чинь, бусдыг нь барахгүй л юм байна даа.