ХАЛИУН wrote:Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралджээ. Энэ үеэр улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн байна.
Зиа зиа салбар хороо нь зарлачихлаа даа. 4 төрлийн бодистой шээс хийнэ ч гэж юу байхав дээ.
Станозол нь өмнөх бөхчүүдийн ихэнхээс илэрч байсан анаболик стероидын төрөл, булчингийн масс нэмдэг гээд байгаа. Мелдониум чинь анх Шарапова гэх мэт, оросуудаас илрээд шинээр бүртгэсэн эд. Оросын эсрэг санкцтай холбоотой арга хэмжээ ч гэж яригдсан. Зүрхний ажиллагаа сайжруулдаг гэсэн байх. Нөгөө 2 нь харин хор хөөх, саармагжуулах үйлчлэлтэй гэв үү дээ. 2 янзын эд хусаад арилгах гэж дахиад 2 юм хуссан л болж таарлаа даа. Циклээ буруу таарууллаа, эсвэл тунгаа хэтрүүлж. Түрүү бөхөөс илэрнэ гэдэг бол допинг ямар хэмжээнд газар авсанг л харуулж байгаа. Хавтгай л байгаа л даа, наадмаар илрэхгүй байх циклээ тааруулах гэх асуудал байгаа байх. Явцын шинжилгээгээ л тогтмолжуулах хэрэгтэй байна даа.