Багийн зүүн жигүүр Леонардо Спинаццолаг Ромаг 25 саяаар үнэлээд Ромагаас Лука Пеллегрини гэсэн адилхан зүүн жигүүрийн хамгаалагч дээр 10 саяыг авахаар зарлаа.
Пеллегрини өнгөрсөн улиралд Кальярид зээлээр тоглосон бөгөөд бас хоосонгүй л нөхөр болтой. Нөхөртэй 5 жилийн гэрээ хийж, жилд 1,3 саяын цалин өгөх бөгөөд ирэх улиралд Сассоулод зээлдүүлнэ гэнэ.
Спинаццолаг яагаад зарчихаж байгаа юм бол доо... өнгөрсөн улиралд гэмтэлтэй байсан ч улирлын эхний хагасын сүүлээс гараанд гарвал сайн л үзээд байсан, манай академийн бүтээгдэхүүн, Аталантад сайн тоглоод манайд зүтгэж буцаж ирсэн залуу байсан. Спинаццола явчихаар зүүнд Алекс Сандро дээр Ди Шильо хамт тоглоод баруунд Куадрадо ирэх юм байна л даа. Канселог зарах гээд байгаа, зарчихвал баруун жигүүрийн 1 хамгаалагч авах нь.... Жигүүрийн хамгаалагчид асуудалгүй байхад сонин л шийдвэр гаргалаа.