by Г.Баяраа » Tue Apr 01, 2008 2:00 pm
Үнэнийг хэлэхэд би Ромын клубыг түрүү жилийн зунаас л дэмжин , тэдний фанат болсон билээ. Түүнээс өмнө эрөнхийдөө тоглолтыг нь ажиглан харж л явдаг байсан юм. 2007 оний Аваргуудын лийгийн шөвгийн наймын тэрхүү тоглолтыг C1 тв -р үзсэн юм. Студид Амараа Showbiz - н Анхаа бас Юнайтэдын нэгэн фанат нар суугаад тоглолтын талаар ярилцаж байсан санагдана. Тухайн үeд хэн ч ийм тоглолт болно гэж төсөөлөөгүй нь тодорхой. Тэр тоглолтоос өмнө Ромын хөгжөөн дэмжигчид өмнө нь болсон үйл явдлуудын баяр хөөрөөсөө салж амжаагүй байсан. Манчини -н гайхалтай гоол , Лионыг мулталсан тэгээд Олимпикодоо авсан ялалт гээд л . Гэхдээ талбайдаа хийсэн тэр тоглолтонд л би сэтгэл дундуур байдаг юм. Бид 22 удаа цохиж 9 -г нь хаалга руу чиглүүлсэн мөртлөө биднээс 3 дахин бага үзүүлэлттэй МанЮ -с эрдөө ганцхан гоолоор л илүү гарсан нь үнэхээр шударга бус санагдаж байлаа.
..... тоглолт өндөрлөлөө.... 7 - 1 ....
90 минутын турш бидний дээрээс асгасан хүйтэн шүршүүр зогсож , тэнд цугласан 75 мянган фанатуудын чих дөжрөм орилоон дунд Ромчууд Олд Траффордыг орхин гарч нутгын зүг явсан юм.
Италын сонин хэвлэлүүдээр ' Энэ бол зөвхөн Рома - г ч доромжилсон явдал бус , Итал орнийг тэр чигээр нь басамжилсан хэрэг ' хэмээн бичиж байв.
Тотти тоглолтын дараа сэтгүүлчдэд ' Би хэзээ ч нэг тоглолтонд ийм олон гоол алдаж байгаагүй , 9 минутанд 3 гоол алдах л хамгын хэцүү байсан , Роналду тэр энэ өдөр гайхалтай байлаа , би үүнтэй эвлэрсэн , энэ бол миний амьдралын хамгын гунигтай үдэш , хэрвээ бурхан бидэнд өшөөгөө авах боломж олговол бд тэр боломжыг чадах чинээгээрээ ашиглана' хэмээн ярьжээ.
7 гоол гэдэг бол хөлбөмбөгт тэр тусмаа А.Лийгт тийм ч олон тохиолдоод байдаг тоо биш.
Юнаас болов , яaгаад гэдэг дээр би багынхныгаа буруутгамааргүй байна. Мэдээж хамгаалалт арын алба үнэхээр ажлаа муу хийсний дээр Англын хөгжөөн дэмжигчид , стадионы уур амьсгал гэдэг их нөлөөтэй. Киву . .. Тэр улиралд бол Киву үнэхээр сайн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ тэр өдөр түүний өдөр биш байжээ.
Харин одоо энэ бүхнийг ор тас мартах хэрэгтэй.
Зуны наймаагаар Сисиньо Хуан гэсэн арын албаны шилдэг залуусыг дахин ийм гутамшигтай явдал гаргахгүйн үүднээс авчирлаа. Мөн дундын шугамаа ч сайжруулсан билээ.
Бурхан Тотти -н хүслийг сонсжээ. Тэгэхдээ ямар хурдан гээч.
eрдөө хэдхэн сарын өмнө толгой гудайлган гарч байсан цэнгэлдэхдээ Ромчууд дахин зочлох хэрэгтэй болов.
Эхний тоглолтондд шинэ тоглогчид багтаа хэр дасан зохицсон хэр зэрэг хүчирхэг болсон гэдгээ Ромчууд хангалттай харуулсан боловч бас л толгой гудайлган гарах болов. Гэхдээ хэлэх үгтэй шүү бараг илүү ч байсан. бидний хэд хэдэн аюултай довтолгооний хариуд Рyyнигийн ганцхан цохилт л тоглолтыг шийдсэн нь азгүй гэдэг үгээр тоглолтын дүгнэж болохоор байв. Нэгэнт хэсгээсээ гарах нь тогорхой байсан учраас хариу тоглолт тийм ч сонирхолтой болоогүй. Олд Траффордод л хариугаа авах гэсэн бидний хүсэл ийнхүү биeлсэнгүй.
Ингээд өшөө авах өдрийг дахиад л хүлээх хэрэгтэй болов.
Гэтэл юу боловоо. Бурхан бидэнд дахиад боломж өгчээ. Шөвгийн наймийн сугалааг хараад миний биэ баярласандааа нэг хэсэг шоконд орж билээ. хэхэ.
одоо бол бид дараагын шатанд шалгарах уу гэдэг бол гол асуудал биш. Гол нь тэрхүү басамжлуулж доромжлуулж байсан цэнгэлдэхээсээ чив чимээгүй болсон 75 мянган Чөтгөрүүдийн дэмжигчдийн өмнө баяраа тэмдэглэн гарахыг хүсч байна. Биднийг ийм чадалтай чансаатай баг гэдгийг шөвийн 16 -н тоглолт хангалттай харуулсан байх. Одоо бол түрүү жилийн доромжлуулж байсан тэр Рома биш огт өөр аюултай Рома та нарыг хүлээж байгаа гэдгийг анхааруулах гэсэн юм . Чоно нэг занасан бол тэр хүнээ заавал урдаг гэдэг. Өнөөдрийн тоглолтонд Каптайн болон Хуан нэр орохгүй байж магадгүй гэж байгаа ч энэ нь бидний хүчийг сулруулж байгаа гэсэн үг огт биш. Бид Олимпикодоо хэнээс ч айхгүй зоригтой үзнэ. Тэгээд дараа нь Олд Траффордод үхэх сэхэхээ үзнэ.
Дундын шугамын аюултай хослол болох Дe Росси Акулани нар одоо хар өндөр төвшинд байгааг хүн бүр харж байгаа байх. бас Вучи . Спаллeтти түүнийг Марадона - тай хүртэл зүирлүүлэн магтцан нь хэтэрсэн магтаал огт биш. Тэр хаана байхаа хэнд , дамжуулахаа , яж гоолдохоо сайн мэднэ. За ингээд өнөө сөнийн тоглолтонд Ромчууддаа амжилт хүсий.
FORZA ROMA !