mick wrote:Хөөрхий Сарри ч зөрүүдэлсээр байгаад л явсан юм байна лээшт. Их мухар сүсэгтэй, дээр нь хуучинсаг болохоор янз бүрийн промо ажиллагаанд оролцох дургүй, хоол ундыг эхний ээлжинд тавьдаг гар байж. Ямар сайндаа л Европа лигийн өмнө Америк явахыг эрс эсэргүүцэж арга хэмжээнүүдэд нь ороогүй гэсэн.
Тоглогчдыг мотивацжуулахдаа муу байснаас харилцаа муу байж, Кепагийн асуудлын үеэр клуб өөрийнх нь талда ороогүй, Игуайн Луйсын асуудлаар бүр хурцдаж баг халааад оронд нь Золаг үүрэг гүйцэтгэгчээр томилох гэж байсан юм байна лээ. Даанч нөгөөх нь олгой ч билүү авахуулах гээд эмнэлэгт хэвтээд азаар цом өргөсөн юмуудаа кк
ер нь бол лигийн 3-р байр... Европа лигийн цом авч өгчөөд явсан буянтай нөхөр дөө
танай тоглогчид нь том толгойлсон болж таараад байх шиг санагдсан... босс бол босс л байх ёстой нөгөө хэд нь үгэнд нь орж өгөхгүй КЕПА хаха