Boldono wrote:Алдаа мэдрэмж нь сэргэг байгаа дээр шууд хэлсэн нь үр дүнтэй байлгүй дээ. Мянга хэлээд байхад ойлгодоггүй том толгойлоод байдаг нөхдүүд зөндөө л байдаг.
Яг тийм, ямааны мах халуун дээрээ гэж.. Хувцас солих өрөө рүү орлоо л бол алдаа нь баяр хөөрөндөө дарагдаад дараа нь хэлэхэд яаалаа ийлээ би тэглүү за анхааръя гэж хэллээ ч дараа нь толгойнд нь суугаагүй байдаг.
Ер нь хараад байхад Пэп бас их сайн сэтгэл зүйч юм шиг байгаан, баяр хөөртөй үед нь эвтэйхэн шүүмжилчээд тэврээд алдааг нь ойлгуулаад харилцаа сайн үлдээнэ гэдэг бас амаргүй. Сая Пүүлээс зугтаж явах үед ч тэр тоглогчид алдаа гаргасангүй, 2 сэтгэл зүйтэй нь тулдаг 2 дасгалжуулагч байсан тулдаа ингэж сонирхолтой дуусгалаа даа..