Сарри өчигдөр ирээд бэлтгэлийн бааз, цэнгэлдэх энэ тэртэй албан ёсоор танилцаж, Недди, Паратичи нар дагуулж явсан байна. Нөхөр Грек рүү явж Роналдутай уулзана гэнэ
Болонья манайхаас Италийн U21-ын вингер Рикардо Орсолиниг 15 сая еврогоор албан ёсоор авчээ. Өнгөрсөн улирал Болоньяд зээлээр тоглож, гайгүй үзсэн. Эргээд манайх авах нөхцөлтэй юм шиг байна.
Сассоулогоос Мерих Демирал гэдэг 21 настай Турк хамгаалагч залууг 15 саяаар авч байна. Нөхөр өнгөрсөн өвөл Сассоулод ирсэн ч гараанд байнга гарч, сайн байсан. Манайх нөхрийг энэ улирал элдэв тийшээ зээлээр явуулахгүй үндсэн багт үлдээж магадгүй болтой.
Адриэн Рабиотыг манайх үнэгүй авч байгаа юм байна. Ямар ч байсан ээжээс нь эцсийн зөвшөөрөл авсан, агент болох ээжид нь 10 саяыг төлөхөөр болж. Нөхөрт 5 жилийн, жилийн цэврээр 7 саяын гэрээ санал болгож, 7-р сард албан ёсоор баталгаажуулж, угтаж авах болтой. Нөхөр Барселона руу явах нь тодорхой гээд байсан биш болтой.
Рамсэй, Рабиот 2-ыг авчихаар Хедира, Матиуди, Пьяанич, Бентанкур, Жан гээд 7 төвийн хагас хамгаалагчидтай болж байна. Ахиад 1-2 нэр дуулдаж байгаа ч итгэхгүй л байна...
Төв олон сонголттой болсон тул төвийн хамгаалалт дээр 1 нөхөр, довтолгоо эсвэл жигүүр дээр 1-2 нөхөр гээд жаал энэ зун ажиллах нь ээ.... Сарри 4:3:3 гэж л үзэх биз.