by Бадруул » Wed Sep 04, 2019 2:49 pm
Шигшээн №1 довтлогч Наранболд гэмтэлтэй байгаа.
Унгарт бараг бэлтгэл хийгээгүй. Монголд шигшээ баг өнгөрсөн хагассайнд ирсэн.
Бүтэнсайнаас л бүтэн бэлтгэлд оролцож эхэлсэн. Наранболд тоглох эсэх нь эргэлзээтэй, бараг л өнжиж таарах байх.
Эрчимийн №10 М.Төгөлдөр бэртэл авч, Унгараас шууд нутаг буцсан.
Гараанд гарах ёстой л тоглогч байлаа.
Бусад тоглогч нарын хувьд эрүүл саруул, тоглох боломжтой. Гарааны бүрэлдэхүүн яаж гарах нь сонирхол татаж байна.
ДАШТ-ний эхний шатанд хаалган дээр Дамбо Сайханчулуун тоглосон. Дамбо Унгарт байхдаа бие нь жаахан тааруу байсан, шальтай бэлтгэл хийгээгүй сурагтай
Тэгэхээр Ариунболд, Мөнх-Эрдэнэ хоёрын нэг гарах байх. Брунейн талбайд болсон тоглолтод Дамбог шууд эхний үед сольж, Ариунболдыг гаргаж ирсэн. Тэр утгаараа Болдоо гарахыг ч үгүйсгэхгүй юм. Мөнх-Эрдэнийг уг нь шигшээн эхний сонголт болчихсон гэж бодсон ч Вайсс өөр бодолтой байх шиг. Гэхдээ Мөнх-Эрдэнийг тоглох болов уу гэж таамаглаж байна.
----------------Мөнх-Эрдэнэ--------------------
Дөлгөөн---Төрбат----Нээнээ-------Цэдэнбал (C)
----------Цэндээ--------Нармандах-------------
Жанчив----------Энхбилэг-------Танк Хуягаа
------------------Мижиддорж------------------- иймэрхүү бүрэлдэхүүн гарч магадгүй гэж таамаглаж байна.
РБ Дөлгөөний хувьд Дэрэнгийн тоглогч. Баруун, зүүн жигүүрт тоглох боломжтой. Мөн вингер ч хийж чадахуйц довтолгооны мэдрэмж сайтай. Хурдтай, хүчирхэг тоглолттой. Унгарт манай шигшээ хоёр удаа нөхөрсөг тоглолт хийхэд Дөлгөөн л хамгийн супер байж. Унгарын хоёрдугаар дивизионы багууд ч Дөлгөөн рүү шүлсээ үсчүүлсэн гэнэ. хахаха 2 жилийн өмнө Пушкашийн академи руу яваад ирсэн хүү. 2001 онд төрсөн, 18 настай. Баруун ард гарах боломжтой. Цэдэнбал жаахан форм тааруу байгаа сурагтай байсан. Хэрвээ Цэдэнбал сэлгээнд суулаа гэж бодоход Дөлгөөн зүүн рүү гарч, баруунд Эрчимийн Даваажав тоглох боломжтой.
Төрбат болон Нээнээ - Төвийн хамгаалалтын энэ хослол бат байх. Мөнх-Оргилын форм өнгөрсөн жилээс огцом муудчихсан, тоглолт нь орж гараад гэдэг шалтгаанаар Төрөө, Нээнээ хоёрыг голлон гаргах болсон. Нээнээ л гээд байна, Эрчимийн Билгүүн лд. Ер нь их хий багатай, олон үйлдэл хийдэггүй, давгүй хамгаалагч санагддаг.
Цэдэнбал - Гарьдмагнай зодог тайлснаар манай шигшээ багийн хамгийн ахмад нь Цэдэнбал болж хувирсан. Энэ жил 32 настай, шигшээ багийн ахлагчийн үүрэг түүн рүү шилжсэн. Даруухан, элдэв зан авиргүй гоё тоглогч санагддаг. Форм жаахан тааруу байгаа гэж сонссон ч бараг л гараанд нэрлэгдэж таарах байх.
Цэндээ, Нармандах, Энхбилэг --- гэсэн хагас хамгаалалтын гурвалыг бид харж магадгүй. Цэндээ бол ойлгомжтой, хамгийн эхний сонголтоор нэрлэгдэнэ. Өнгөрсөн 10 жилд түүн шиг хагас хамгаалагч Монголд төрсөнгүй. Нармандах буюу Апу... Анх Войкан түүнийг гаргаж ирэхдээ жигүүрийн хамгаалагчаар тоглуулдаг байв. Техник сайтай, хүчирхэг тоглолттой. Толгой жаахан сийрэг бус. Тулаан сайн хийдэг чанарыг нь Вайсс их үнэлдэг. Би бол бараг л Апуг Цэндээтэй хамт голд тоглох болов уу гэж таамаглаж байна. Довтлогчийг дэмжиж Энхбилэг, Төгсбилэг хоёрын нэг тоглож таарна. Мьянмарын хурдтай багийн эсрэг тулаан сайн хийдэг тоглогч хэрэгтэй гэж тооцвол Энхбилэг гарах байх.
Хоёр жигүүрт Жанчив, Эрдэнэтийн Ганхуяг нар тоглох болов уу. Балжинням өнгөрсөн жилийн хугацаанд бэртэл гэмтлээс болоод олигтой тоглосонгүй. Мөнх-Эрдэнэ байхгүй учир Жансерикийг шууд гаргаж таарах байх. Сэлгээнд нь Мөнгөнбагана бий. Энэ жил анх удаагаа шигшээд дуудагдсан.
Мижиддорж - 20хон настайдаа лигт 28 гоол оруулж, мэргэн бууч болж байсан хүүхэд. Харамсалтай нь хүнд гэмтэл аваад, энэ жилээс л дахин тоглож эхэлж байна. Довтлогч хүнд байхуйц бүх чадвар л түүнд бий гэж харагддаг. Тоглолт нь ороод, ир нь таарчихвал зогсооход бэрх. Наранболд гэмтэлтэй байгаа үед Мижгээ эргээд ирсэн нь азтай хэрэг.
Гарааны бүрэлдэхүүнийг бол ингэж л таамаглаж байна.
Хэзээ ч мартахгүй.......