by Cule » Wed Jun 12, 2019 4:04 pm
Явах тоглогчдын жагсаалт гэх үү таамаг гэх үү.
Силессен. Явах нь тодорхой. Ид гялалзаж байгаа, сонирхсон багуудын тоо ч нэмэгдэж байгаа сурагтай. 35 сая юм гэсэн. 2-р хаалгачаар үлдэхэд бас арай л харамсмаар явъяастан байгаам. Амжилт хүсэхээс өөр яахав.
Семеду. ЭВ үлдэх сургаар мань хүн явах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Өөрт нь итгэдэггүй, тоглох цаг хангалттай өгдөггүй хүний удирдлагад үхсэнээ ч хийж суухав дээ. Залууг явуулаад, Сержигээ баруун ар дээр бүтэн улирал нүдээд, удаан дээр нь бүр нам суулгаж аваад амар сайхандаа жаргах юм байлгүй. Семедугийн бая аут нь 100 орчим гэсэн, гэхдээ боорд 40-50 орчим санал ирвэл явуулчихаж мэдэх л юм гэнэ.
Умтити. Франц залууг явуулах шуум Де Лигтийн ирэх шуум 2 шууд хамааралтай л яваад байгаа. Уг нь мундаг ЦБ, гэхдээ дараалласан гэмтлүүд нь боссуудад эрсдэл болж харагдаад эхэлсэн байх. Өөрөө бол үлдэнэ л гээд байгаа. Нөгөө холланд залуу нь ч бараг ирэхгүй талруугаа явчих шиг болсон. Харж л байя.
Ракитич. ЭВ-ийн зээрэнцэг байх аа энэ. Сайн тоглогч ч гэлээ будлиу дасгалжуулагчийн балгаар фэнүүдийн хувьд нүдэнд орсон хог болж харагдаад эхэлсэн. Өдий насны тоглогчийг бүтэн улирлын турш бокс тү бокс мидфийлдээр гараанд гаргана гэдэг баргийн хүний зүрхэлж гаргах шийдвэр биш байх. Харин манай ЭВ бол чадсыымааа. Үр дүнд нь улирлын төгсгөл хавьд, ялангуяа Анфийлд гм шийдвэрлэх тоглолтуудад мань хүний нэр нь гарааны бүрэлдэхүүнд байсан ч биеийг нь талбай дээр байхыг бараг олж хараагүй. Мань хүнтэй адилхан нөхцөлтэй хэд хэдэн этгээд байснаас болж заримдаа 2-3 хүн дутуу тоглож байгаам шиг л мэдрэмж төрж байсан шүү. ЭВ үлдсэн учраас мань хүн ч үлдэхээр барахгүй ирэх улиралжингаа гараанд гарч өнгөрсөн улиралд хийснээ давтаж мэднэ. Уг нь Интер нтр сонирхоод байгаам гэсэн, мань хүн харин үлдэхээс өөр сонирхолгүй гэдгээ аль дээр хэлчихсэн. Тэр ч байтугай ДеЁног ирээд надтай байрлал булаацалдахгүй гэдгийг би мэдэж байна ухааны юм ярьсан гээд зарим хүмүүс боож үхэх гэж байна лээ кк.
Коу. Чадвар байна, потенциал байна, ашиглах дасгалжуулагч алга энд. Хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа байх нь хамгийн чухал юм гэсэн. Челси, ПСЖ аль нэгрүү нь явах байх. Үгүй бол тэгээд эндээ зодог тайлдым уу яадын кк.
Малком. Нэг их гоё тоглогч биш ч надад таалагдаад байдым. Зүтгэлтэй, тэвчээртэй нтр гээд л. Харин ЭВ-д ёстой таалагддаггүй юм шиг байгаам. Одоо тэгээд дахиад бүтэн улирал зүгээр хэвтэлтэй биш явсан нь дээр байлгүй дээ. Янз янзын нөхцлөөр явкя гэсэн багууд олон байгаам шиг байна лээ.
Зээллэгийнхэн. Рафа, Денис, Андрэ Гомэш гм. Авах багууд хурдан олдоосой. Өөр юу ч ярихав дээ.