АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:08 am

Одоо 160 саяараа зээлээр ирсэн бүх хүүхдүүдээ жинхлэхийн төлөө үзнэ дээ... ялангуяа Тамми, Туанзебе 2... Хаусыг анх зээлэхдээ жинхлэх нөхцөлтэй байсан... Эл Гази бараг ирчих байх... Мингс ч өөрөө үлдэх хүсэлтэй байгаа... хамгийн эвгүй 2 нь Тамми, Аксел 2 байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:11 am

Гэхдээ дээшээ 2-р гарч байснаас плей-оффоор гарах чинь кайфтай юм байна даа... цом мом өргөөд хэхэ... манайхан өнгөрсөн жил уйлаад гарч байсан... Грилиш, Адома, Терри, Хурихан, Жединяк, Элмо, Тейлэр энэ удаад ялалт байгуулаад гарлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Funky » Tue May 28, 2019 12:13 am

Bayar hurgeyee Bayaraa odoo idewhtei nuguu huwtsas solih uruuguu urgeljluulne bizdee tesen yadan huleej baiy
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Tue May 28, 2019 12:22 am

When you realise Sheffield United's Scott Hogan, on-loan from Aston Villa, has been promoted twice this season... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:38 am

Хөөрхий Дербигийн хаалгач баалуулаад баларч байна... аргагүй л дээ... манай хамгийн намхан 2 тоглогч хаалгачийнх нь урд мөргөөд хийчихсэн... гэхдээ Чемпионшипт үлдсэн бол бас барзгар байх байжээ... дараа жилийн өрсөлдөөн аймар болох шинжтэй...

Энэ жилийн шилдгүүд, Лийдс, Вестбром, Дерби... нэмээд учраа олоод эхэлчихсэн Уэнсдэй, Бристол, Мидлсборо... парашют пеймэнт нь дуусаагүй байгаа "мөнгөлөг" Свонси, Стоук... тэгээд дээрээс унаж ирсэн Хаддерсфилд, Фулхам, Кардиф... мөн томчуудад халгаатай Бирмингам, Халл, Брентфорд... аймар юмнаас гарч ирлээ дээ...

Чемпионшипээс дээш гарахаас ПЛ-ээс унахгүй байх нь илүү амархан юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:39 am

Нөгөө талд хөөрхий Сандерланд 90+4 дээр гоол алдаад плей-оффын финалаас мултарчээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:49 am

Тамми худлаа болвол Бентеке буурлыгаа дахиж авах яриа хөөрөө үүсч мэдэхээр л байгаа юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 12:51 am

Грилиш хүүгийн пүүз нэг иймэрхүү болжээ хэхэ....

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Tue May 28, 2019 3:18 am

Prince William чинь танай фэн байсымуу... Арсеналынх гэж бодож байсын... ФА кап дээр л сүр болоод байхаар нь...
Эсвэл хэд хэдэн баг дэмждэгийм болов уу...кк
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3247
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Takanohana_Nowitzki » Tue May 28, 2019 7:06 am

За баяр хүргэе! **н** 4 п..-г зовоох баг нэгээр нэмэгдлээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Tue May 28, 2019 7:45 am

amigo wrote:Prince William чинь танай фэн байсымуу... Арсеналынх гэж бодож байсын... ФА кап дээр л сүр болоод байхаар нь...
Эсвэл хэд хэдэн баг дэмждэгийм болов уу...кк
Хатан лав манайх байсан. Ач хүү нь хаанахыг дэмждэгийг нь мэдэхгүй юм байна.

За гайхамшгийн орноос тэнэгүүдийн оронд эргэн ирсэн явдалд баяр хүргэе ээ. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Наагий » Tue May 28, 2019 8:54 am

Villa_Bayaraa wrote:Баярлалаа баярлалаа... ах нь колонид яваад ирлээ шдээ хахахаахх


хахаха.. баяр хүргэе :-D :-D :-D
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Tue May 28, 2019 10:16 am

Гуйж биш гуядаж гэдэг шиг л шаалаа шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Mojul » Tue May 28, 2019 10:22 am

Villa_Bayaraa wrote:Одоо 160 саяараа зээлээр ирсэн бүх хүүхдүүдээ жинхлэхийн төлөө үзнэ дээ... ялангуяа Тамми, Туанзебе 2... Хаусыг анх зээлэхдээ жинхлэх нөхцөлтэй байсан... Эл Гази бараг ирчих байх... Мингс ч өөрөө үлдэх хүсэлтэй байгаа... хамгийн эвгүй 2 нь Тамми, Аксел 2 байна даа...
Туанзэбэг Олэ өгөхийм болуудаа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 10:58 am

Баг дээшээ гарсантай холбоотойгоор одоо байгаа эзэд өмнөх эзэн (одоогийн minor shareholder) Тони Шиагийн хийсэн гэрээний дагуу Тони Шиад Виллаг зарсан Рэнди Лернерт 30 сая паунд төлөх болж байгаа юм байна... Тони Шиа Лернерээс багийг авахдаа 3 жилийн дотор дээшээ гарвал 30 саяыг нэмж төлнө гэсэн нөхцөлтэй байж... ингээд 160 саяаас 30 будаа боллоо кккк

Бас манайд 2017 оны 1 сараас хойш тоглоогүй Росс МкКормакын цалин 70К руу орж байгаа юм байна... мөн Скотт Хоган, Жеймс Брий, Хенри Лансбури, Гари Гарднер нарын цалин бүгд бараг 1 нугарах нь ээ... энэ нөхдүүд энэ жил манай багт бараг огт тоглоогүй нөхдүүд... морьтны хишиг явганд гэдэг шиг... Уг нь Хоган Шеффилд рүү, Гарднер Бирмингам руу, МкКормак Автсрали юмуу Шотлонд руу явах гэж байсан одоо тэгээд бүгд новшроод үлдэх байх даа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 3:03 pm

John Terry: Unfinished Business... is finished

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby boboZ » Tue May 28, 2019 3:07 pm

За баяр хүргэе!
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 28, 2019 3:13 pm

Баяр хүргэсэн бүх хүмүүст баярлалаа...

багийнхаа тоглолтыг "зурагтаар" үзээгүй 3 жил болчихож хэхэ... багийнхаа "хүчээр" 3 жил амьдрал ахуйгаа өөд нь татлаа... одоо буцаад 7 хоног алгасахгүй тоглолтуудаа үзэж эхлэе дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Галмандах » Tue May 28, 2019 3:21 pm

За болоо доо өвлөөс хойш л үр дүнг нь сэмхэн хараад явсан яг дээшээ гарах финалыг нь үзэх нь бүү хэл болсныг нь ч мэдэлгүй явж байна.
Баярх хүргэе.
Бүр дээшээ сэмбий бээбээ гэдэг билүү хаха
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Шепперд буш » Tue May 28, 2019 4:25 pm

Villa_Bayaraa wrote:Баярлалаа баярлалаа... ах нь колонид яваад ирлээ шдээ хахахаахх

Колонид сайн хүмүүжээд хугацаанаасаа өмнө гараад ирвүү.Олон сайн баг тэндээ гацаад байж бгаа даа.Одоо Мартин О Нилийн үeийнх шиг яаж ч болдоггүй хэцүү баг болоод мань хэдийгээ зовоож өгөөрэй.Хөл бөмбөг сонирхож эхэлснээс хойш хамгийн анх нэрийг нь цээжилсэн баг бол яах аргаггүй вилла.Астон вилла талбай дээрээ тэр үeийн ЗХУын Спартакт 1-2 оор хожигддог тоглолтыг үзэж бсан нь бүдэг бадаг санагддаг юм.Тэр үeд английн багууд eвропын тэмцээнүүдэд одоогоор лааж бсан үe байх.Гайтай Брюсeллийн зодоон таслаагүй бол.Эвeртон Тот 2 eвро лиг цомтой багуудын цом 2 т түрүүлээд л аймар бсан шүү.Тахиануудын түрүүлдэг eвро лиг бол одооны А Лигийн чансаатай тэмцээн бсан .Welcome back EPL.
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed May 29, 2019 9:49 am

Манай СЕО болон дасгалжуулагч Дино 2 Плей-оффын цом авсны парад хийхгүй л гэж...

Дино ярихдаа "Би өөрөө Астон Виллагийн фен... Европын цомын парадыг хийх үед би автобусан дээр нь хамт явж үзсэн... Лигийн цомын парадад ч оролцож байсан... харин ПЛ-т дэвших болсны төлөө парад хийхгүй... тэр тусмаа 3-р байраар гарч байгаа тохиолдолд бүр ч хийхгүй..." гэсэн байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed May 29, 2019 10:50 am

Би мэдэж байсан....

Image

Ялалтын дараах сэтгэгдлээ хуваалцаач...

"Үгээр илэрхийлэх арга алга... Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр... Би дөнгөж сая гэрийнхэн дээрээ очоод ирлээ. Тэдний сэтгэл ч бас маш их хөдөлсөн байна лээ..."

“Улирлын эхэнд би энэ улирлыг ийм адал явдалтай улирал байх юм гэж огтхон ч төсөөлөөгүй... Улирлын эхнээс гараанд тоглож, Цэнхэрүүдийн эсрэг гоолдоод... дараа нь гэмтэлтэй хэсэг өнжөөд... гэмтлээс эргэж ирээд...ахлагчийн тууз аваад... дахиад Цэнхэрүүдийн эсрэг гоолдоод... дараа нь 10 дараалж ялаад... эцэст нь плей-оффт ялалт байгуулаад ялалтын баяраа бяцхан хүүхэдтэйгээ тэмдэглэж байна шүү дээ..."

"Энэ гайхалтай багийг ахална гэдэг бол миний бүх амьдрлын минь мөрөөдөл байсан..."

Image

Ийм зүйл болно гэдгийг та 3 сарын эхээр мэдэж байсан уу?

"Тиймээ, би мэдэж байсан... итгэхгүй бол Таммигаас асуугаарай... Би энэ тухай Таммид үргэлж ярьдаг байсан... Тамми 1 сард явахад их ойрхон байсан... би Таммиг ятгаж үлдээсэн юм... Тамми надаас байсхийгээд л "чи хэзээ эргэж ирэх юм бэ?" гэж асуудаг байсан..."

"Харин би тэр үед Таммид худлаа ярьчихсан юм... Би Таммид "Би нэг сарын сүүлээр эргэж ирнэ" гэж хэлсэн... гэхдээ би 3 сар хүртэл талбайд гарч чадахгүй гэдгээ мэдэж байсан юм..."

"Би наймааны цонх хаагдтал Таммиг багтаа байлгаж байхыг хичээсэн... би Таммид үргэлж "Би удахгүй эргэж ирнэ... хоёулаа нийлээд олон гоол хийнэ... хамтдаа плей-оффт орно... хамтдаа дээшээ гарна" гэж ярьдаг байсан..."

"Саяхан манай багийн массажист надтай таараад "Чи Дербигийн тоглолтын өмнө массажинд орохдоо хэрвээ бид дараагийн 4 тоглолтонд ялвал бид дээшээ гарна гэж ярьж байсан... ярьснаар чинь боллоо шүү" гэж хэлсэн..."

"Бид тэр үед Дерби, Цэнхэрүүд, Форест, Мидлсборотой тоглох байсан... бид бүгдийг нь ялсан..."

Image

Цом өргөх ямар байв?

"Үнэхээр итгэхийн аргагүй байсан. Цом өргөх үед Чеззи (Жеймс Честер багийн хуучин ахлагч) цомыг над руу жоохон түлхээд өргөчихсөн чинь миний зүүн хөмсөг зүсэгдчихсэн... энэ цом надад насан туршийн ул мөрөө үлдээсэн нь энэ...

"Цом өргөх үед би Чеззиг дуудаад хамт өргөхийг хүссэн... энэ бүх амжилтанд хүрэхэд бидэнд маш их хувь нэмэр оруулсан хэрнээ төдийлөн бусдын анхаарлыг татаж, сайшаал магтаалыг хүртэж чадахгүй байгаа хэд хэдэн тоглогчид бий... Чеззи байна, Хатс (Алан Хаттон) байна... тэд бүгд МкГинн, Тамми бид хэдээс дутахааргүй маш их хувь нэмэр оруулсан..."

"Тэдний хийсэн бүхэн мартагдах ёсгүй... тиймээс би тоглолтын өмнө Чеззи дээр очоод "Хэрвээ бид дээшээ гарвал чи надтай хамт цом өргөөрэй" гэж хүссэн..."

Image

" Чеззи надад "Би тоглохгүй юм чинь яах юм бэ?" гэж хэлсэн ч би "Үгүй ээ" гэж хэлсэн... тэр бол багийн ахлагч тэр үүнийг хүртэх эрхтэй... Алан Хаттон ч бас үүнийг хүртэх эрхтэй...

"Манай багийн гишүүн бүр үүнийг хүртэх эрхтэй... тоглолтонд оролцсон ч оролцоогүй ч хамаагүй... тоглогч, багийн арын албаны ажилтан, цэвэрлэгч үйлчлэгч ялгаагүй... тэд бүгд үүнийг хүртэх эрхтэй..."

"Энэ бол багийн амжилт... хэрвээ тэр бүх хүмүүс байгаагүй бол бид энэ амжилтанд хүрэх боломжгүй байх байсан..."

Image

Дин Смит та хоёрын хувьд үнэхээр төгс улирал болж байх шиг байна?

"Үнэхээр итгэмээргүй... Тоглолтын дараа тэр над дээр ирээд "Маш сайн байна... Би чиний өмнөөс маш их баяртай байна... Та нартаа хайртай шүү" гэж хэлсэн...

"Надад ч бас үнэхээр гайхалтай сайхан байна... Менежер бид хоёр хоёулаа Виллагийн фенүүд учраас, хоёулаа энд төрж өссөн учраас энэ амжилт бидний хувьд бүр ч онцгой юм..."

"Гэр бүлийнхэн маань өнөөдөр энд байна...Тэдний хувьд ч гэсэн ялгаагүй... Би цом өргөх үедээ гэрийнхэнээ олж харсан... тэдний сэтгэл маш их хөдөлсөн байсан..."

"Тэр дүр зураг үнэхээр мартагдашгүй дүр зураг байсан..."

Image

Ирэх улирлын талаар та ямар бодолтой байна вэ?

"Зун юу болохоос их зүйл шалтгаална... бид одоогоор хэсэг сайхан амарч аваад эргээд дайралтандаа орно..."

"Багийнхаа залуустай хамт талбайд гарах бүрт надад ялалт биднийг хүлээж байгаа юм шиг мэдрэмж төрдөг..."

"Бид энэ уур амьсгал, энэ формоо, бас зээлээр ирсэн тоглогчдоо бүгдийг нь энэ хэвээр нь аваад ПЛ-т орохыг хүсэж байна... Тайрон, Аксел, Кортни, Тамми, Анвар гээд бүгдийг нь... саяын тоглолтонд Анвар хамгийн шилдэг нь байсан... бас Гинни байна... гэхдээ Анварын тоглолт үнэхээр онцгой байсан..."
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed May 29, 2019 1:00 pm

Манай хүн Борнмут руугаа буцахдаа Виллагийн хувцас медалтайгаа очжээ хэхэ...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Бороо » Wed May 29, 2019 5:01 pm

Ваа баяр хүргэе :-D
Гоё бичих юмаа #Villa_Bayaraa
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Wed May 29, 2019 5:08 pm

Вилла Баярааг мэдэхгүй байна даа. Домог шүү дээ. Одоо тэгээд "Хувцас солих өрөөний" цувралуудыг хүлээе ээ хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron