Би мэдэж байсан....Ялалтын дараах сэтгэгдлээ хуваалцаач...
"Үгээр илэрхийлэх арга алга... Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр... Би дөнгөж сая гэрийнхэн дээрээ очоод ирлээ. Тэдний сэтгэл ч бас маш их хөдөлсөн байна лээ..."
“Улирлын эхэнд би энэ улирлыг ийм адал явдалтай улирал байх юм гэж огтхон ч төсөөлөөгүй... Улирлын эхнээс гараанд тоглож, Цэнхэрүүдийн эсрэг гоолдоод... дараа нь гэмтэлтэй хэсэг өнжөөд... гэмтлээс эргэж ирээд...ахлагчийн тууз аваад... дахиад Цэнхэрүүдийн эсрэг гоолдоод... дараа нь 10 дараалж ялаад... эцэст нь плей-оффт ялалт байгуулаад ялалтын баяраа бяцхан хүүхэдтэйгээ тэмдэглэж байна шүү дээ..."
"Энэ гайхалтай багийг ахална гэдэг бол миний бүх амьдрлын минь мөрөөдөл байсан..."
Ийм зүйл болно гэдгийг та 3 сарын эхээр мэдэж байсан уу? "Тиймээ, би мэдэж байсан... итгэхгүй бол Таммигаас асуугаарай... Би энэ тухай Таммид үргэлж ярьдаг байсан... Тамми 1 сард явахад их ойрхон байсан... би Таммиг ятгаж үлдээсэн юм... Тамми надаас байсхийгээд л "чи хэзээ эргэж ирэх юм бэ?" гэж асуудаг байсан..."
"Харин би тэр үед Таммид худлаа ярьчихсан юм... Би Таммид "Би нэг сарын сүүлээр эргэж ирнэ" гэж хэлсэн... гэхдээ би 3 сар хүртэл талбайд гарч чадахгүй гэдгээ мэдэж байсан юм..."
"Би наймааны цонх хаагдтал Таммиг багтаа байлгаж байхыг хичээсэн... би Таммид үргэлж "Би удахгүй эргэж ирнэ... хоёулаа нийлээд олон гоол хийнэ... хамтдаа плей-оффт орно... хамтдаа дээшээ гарна" гэж ярьдаг байсан..."
"Саяхан манай багийн массажист надтай таараад "Чи Дербигийн тоглолтын өмнө массажинд орохдоо хэрвээ бид дараагийн 4 тоглолтонд ялвал бид дээшээ гарна гэж ярьж байсан... ярьснаар чинь боллоо шүү" гэж хэлсэн..."
"Бид тэр үед Дерби, Цэнхэрүүд, Форест, Мидлсборотой тоглох байсан... бид бүгдийг нь ялсан..."
Цом өргөх ямар байв?
"Үнэхээр итгэхийн аргагүй байсан. Цом өргөх үед Чеззи (Жеймс Честер багийн хуучин ахлагч) цомыг над руу жоохон түлхээд өргөчихсөн чинь миний зүүн хөмсөг зүсэгдчихсэн... энэ цом надад насан туршийн ул мөрөө үлдээсэн нь энэ...
"Цом өргөх үед би Чеззиг дуудаад хамт өргөхийг хүссэн... энэ бүх амжилтанд хүрэхэд бидэнд маш их хувь нэмэр оруулсан хэрнээ төдийлөн бусдын анхаарлыг татаж, сайшаал магтаалыг хүртэж чадахгүй байгаа хэд хэдэн тоглогчид бий... Чеззи байна, Хатс (Алан Хаттон) байна... тэд бүгд МкГинн, Тамми бид хэдээс дутахааргүй маш их хувь нэмэр оруулсан..."
"Тэдний хийсэн бүхэн мартагдах ёсгүй... тиймээс би тоглолтын өмнө Чеззи дээр очоод "Хэрвээ бид дээшээ гарвал чи надтай хамт цом өргөөрэй" гэж хүссэн..."
" Чеззи надад "Би тоглохгүй юм чинь яах юм бэ?" гэж хэлсэн ч би "Үгүй ээ" гэж хэлсэн... тэр бол багийн ахлагч тэр үүнийг хүртэх эрхтэй... Алан Хаттон ч бас үүнийг хүртэх эрхтэй...
"Манай багийн гишүүн бүр үүнийг хүртэх эрхтэй... тоглолтонд оролцсон ч оролцоогүй ч хамаагүй... тоглогч, багийн арын албаны ажилтан, цэвэрлэгч үйлчлэгч ялгаагүй... тэд бүгд үүнийг хүртэх эрхтэй..."
"Энэ бол багийн амжилт... хэрвээ тэр бүх хүмүүс байгаагүй бол бид энэ амжилтанд хүрэх боломжгүй байх байсан..."
Дин Смит та хоёрын хувьд үнэхээр төгс улирал болж байх шиг байна?
"Үнэхээр итгэмээргүй... Тоглолтын дараа тэр над дээр ирээд "Маш сайн байна... Би чиний өмнөөс маш их баяртай байна... Та нартаа хайртай шүү" гэж хэлсэн...
"Надад ч бас үнэхээр гайхалтай сайхан байна... Менежер бид хоёр хоёулаа Виллагийн фенүүд учраас, хоёулаа энд төрж өссөн учраас энэ амжилт бидний хувьд бүр ч онцгой юм..."
"Гэр бүлийнхэн маань өнөөдөр энд байна...Тэдний хувьд ч гэсэн ялгаагүй... Би цом өргөх үедээ гэрийнхэнээ олж харсан... тэдний сэтгэл маш их хөдөлсөн байсан..."
"Тэр дүр зураг үнэхээр мартагдашгүй дүр зураг байсан..."
Ирэх улирлын талаар та ямар бодолтой байна вэ?
"Зун юу болохоос их зүйл шалтгаална... бид одоогоор хэсэг сайхан амарч аваад эргээд дайралтандаа орно..."
"Багийнхаа залуустай хамт талбайд гарах бүрт надад ялалт биднийг хүлээж байгаа юм шиг мэдрэмж төрдөг..."
"Бид энэ уур амьсгал, энэ формоо, бас зээлээр ирсэн тоглогчдоо бүгдийг нь энэ хэвээр нь аваад ПЛ-т орохыг хүсэж байна... Тайрон, Аксел, Кортни, Тамми, Анвар гээд бүгдийг нь... саяын тоглолтонд Анвар хамгийн шилдэг нь байсан... бас Гинни байна... гэхдээ Анварын тоглолт үнэхээр онцгой байсан..."