by Nomer 10 » Wed May 16, 2018 5:03 pm
Над шиг мэдээллээс 2 хоног хоцорч яваа хүн байхгүй дээ энэ бөмбөрцөг дээр хаха. Лигүүдийн тойм ихэвчлэн 1 дэхийн орой гардаг. Тэрийг нь нэтээс 2 дахид татаж авдаг. Вийкэндийн үр дүн үзэхгүй байж байгаад өчигдөр ПЛ-ээс бусад бүх лигийн тойм татаж авч байгаад тухтай гэгч нь үзлээ. Бундэслигийн сүүлчийн тойргийг нэг тоймлочий.
Байерн - Штуттгарт
Аллианц Аренад болсон тоглолтоо хожлоор өндөрлүүлж фэнүүддээ бэлэг барихыг хүссэн ч.. алуулчлоо. Донис хамгаалалтыг нь шүүрэн шанага болгосон. Ямар ч хурдан юм. Штуттгарт 4-1-ээр уншсан. Гоолууд нь ч тасархай байлаа. Тэд одоо Лайпцигийн дүнг хүлээгээд ирэх улирал Европт үзэх эсэхээ шийдэх болсон. Байерн хожигдлоо нээх тоосонгүй, аваргаа тэмдэглэв. Тоглогчид нь домгуудтайгаа гар ч барихгүй юм, баярлаж байгаа шинж алга. Нэг л ханасан шинжтэй, дотоодын өрсөлдөөн муу болохоор эмоц багатай бдаг л даа. Эмоц оруулдаг ганц зүйл нь пяав. Хамэс дээр ёстой нэг цутгасан даа кк.
Хэрта - Лайпциг
Лайпциг үнэхээр гоё тоглолттой баг шүү. Аугустин 2 гоолоо хийчээд нийслэлийн фэнүүдийн уурыг барсан 2 сэлэбрэйшн хийсэн хаха. Энэ баг даанч энэ зун нэлээн тоногдоно. Гэхдээ мөнгө байгаам чинь үзээтэй дээ. 6-2-оор хожсоноор тэд Штуттгартын мөрөөдлийг хийсгэж өөрсдөө ЧЛ-т орох найдвараа хадгалж үлдэв. Лэвэркузен, Хоффэнхаймын аль нэг нь хожигдвол тэд ЧЛ-т орох болно.
Шалькэ - Франкфурт
Их чанга тоглолт болсон. Шалькэ гэрийн тоглолтоо улирлаа хожлоор дуусгаж үзэгчдээ баясгахыг хүсч байгаа бол Франкфурт ирэх улирал Европт гарахыг мөрөөдөж байгаа. Гэвч тэд чадсангүй. Шалькэ 1-0-ээр хожиж тэдний мөрөөдлийг тас цохив. Шалькэгийн Горэтцка ирэх улирал Байернд очно гэхээр их суларна даа. Байерн ч ямар энэ хэдэн багаа мөлжиж сураагүй биш дээ. Уг нь ПЛ шиг жигд багуудтай, аваргалсан нь жинхэнээсээ баярладаг бол гоё. Байерн бол зүгээр бага ангийн жаалуудтай нэг ангид байгаа ахлах ангийн хүүхэд шиг л байдаг даа. Франкфурт ирэх жил хилийн дээс алхаж чадахгүй нээ.
Лэвэркузен - Ханновер
Кийслингийн хувьд онцгой өдөр байлаа. Сэлгээгээр ороход стадион буцлав. Шүгэл дуугарахад тэр нулимсаа барьж дийлсэнгүй. 22-хон настай горзгор залуу Нюрнбергээс ирээд 12 жилийг үдэж байгаа нь энэ. Пүүзээ хананд өлгөх цаг нь болсон гэж үзсэн. Тоглолтын хувьд талбайн эзэд заавал хожиж байж ЧЛ-т үзэх хаалганы бариулаас атгах байлаа. Зорьсондоо ч хүрч 3 гоол хийгээд хожих нь тодорхой болсон ч Ханновер нэмэлт цагт 2 хийгээд хөөрхөн сандаргаад авав. Одоо тэд Дортмунд - Хоффэнхайм гэсэн тоглолтыг хүлээх хэрэгтэй болов. Лайпциг ЕЛ дээр буух нь тод боллоо.
Дортмунд - Хоффэнхайм
Хар шарууд маань бүтэлгүйтсээр байгаад улирлыг өндөрлүүллээ. Ингээд дууссан нь аз. Дахиад нэг тойрог байсан бол ЧЛ-ээс мултрах нь бн шд. 3-1-ээр нухуулсан. Крамарич алцан л даа. Эхний гоол хийгээд дахиад нэг пасс өгсөн. Гэхдээ Бүрки нэг бүтэлгүйтээгүй бол тоглолт өөр гольдрилоор явах бсан биз ээ. Нэмэлт цагт Вайдэнфэллер орж ирэхэд цэнгэлдэх доргиж байлаа. Багийнхаа төлөө сүүлчийн тоглолтдоо гарч байгаа нь энэ. 20-р зуунд Улаан чөтгөрүүдийн 1-р баг руу дэвшин 3 жил тоглочоод үнэгүй ирж байсан хүн шүү дээ. Карриэрээ өндөрлөж байгаа эсэхийг нь мэдсэнгүй. Ингээд 3 баг ижил 55 оноотой болоход +18 бөмбөгний зөрүүгээр Хоффэнхайм 3-т орж, 1 бөмбөгөөр дутуу Дортмунд арайхийн 4-т багтав. Лэвэркузенд 3-хан бөмбөг дутаад ирэх улиралд ЕЛ-т үзэх боллоо.
Майнц - Брэмэн
2 баг өмнөх тойргуудад дээд давхарт үлдэх нь тодорхой болсон тул чухал тоглолт биш байлаа. Брэмэн нь 2-1-ээр хожсон. Амралтын өдөр болохоор л дугуйгаа унаад очдог байсан цэнгэлдэхээ харах бүрт огшдог шүү. Нэг л гоё мэдрэмж өгдийн. Хуучны сайхан дурсамж. 2 багийн фэнүүд ч, тоглогчид ч шүгэл дууссаны дараа бүгд зэрэг баярлалдаал.
Фрайбург - Аугсбург
Фрайбург ер нь бол дээрээ үлдэх нь бат болсон л доо. Гоолын зөрүү чононуудаас хавьгүй илүү. Гэхдээ бүр ч бат араанд хийв. 2-0-оор өрсөлдөгчөө хожсон. Пэтэрсен дамжуулалтаа сайжруулчвал гоё амьтан шүү. Байернд бараагүй, Брэмэнд бас гойд байгаагүй. Энд харин жинхэнэ идээшсэн шүү.
Хамбург - Гладбах
Бундэслигийн түүхэнд доош унаж үзээгүй цор ганц баг бол Хамбург.55 жил гэдэг аймшигтай стат шүү. Өмнөх тойрогт паакталсан ч тэд найдвараа тавьсангүй хэвээр. Чононууд хожигдоод тэд өөрсдөө хожиж чадвал энэ түүх үргэлжилнэ. Тоглолт эхлээд удалгүй англи-германы эрлийз Хант 11м-ээс гоолдсон ч Челсигийн Азарын дүү пассыг нь өгөөд Дрмич тэнцүүлж үзэгчдийг шоконд оруулав. 63 дахь минут хүртэл энэ түгшүүр арилсангүй. Харин нэг япон жаал стадионыг буцалгаж орхилоо. Холтбид чихэр шиг дамжуулалт өгсөн дөө. Энэ япон нөхөр ердөө 1м 66 см. 10 жилийн хүүхэд томчуудтай тоглоод байгаам шиг л байдийн. Хамбургийн скаутууд түүнийг нээж академидаа авч байсан. Жижиг биеэ ашиглаад дриббл маш чадварлаг хийдэг. Нэр нь Ито. Сүүлийн 20 минут хүн дутуу тоглосон ч талбайн эзэд хожлоо авч үлдэж чадсан. Одоо чононуудыг хүлээх цаг.
Вольфсбург - Көлн
Чононууд хожигдвол яах ёстойгоо маш сайн мэдэж байсан тул эхнээс нь л тоглолтын хэмнэлийг гартаа авсан. Аз болоход хүснэгтийн адаг баг таарсан. Жилавоги янзтай байлаа. Пицарро хөөрхий ингээд доошоо уналаа. 40 хүрч байгаа хүн чинь бараг зодгоо тайлах биз ээ. Тоглолын шүгэл дуугарахад Хамбургын стадион луу камер явуулахад тоглогчид нь бүгд газар хэвтцэн уйлж байлаа, бүх үзэгчид нь бөөн уйлаан. Хайран баг. Гэхдээ спорт гэж шударга. Тэд харин ч их тэслээ. Бүр 4 жилийн өмнө л унаж мэдэх байсан. Чононууд одоо Киэлтэй плэй-офф хийнэ.
Ингээд нэг улирал түүх болоод үлдлээ. Намраас чадвал ийм тоймоо үе үе оруулж бнаа.
Hup Holland Hup