За ерөнхий менежер Пелинка маань энэ зуны драфтын 4дэх сонголтоо солилцоонд оруулахдаа бэлэн байгаагаа мэдэгдсэн байгаа.
Эхний 3-аар бол Зайон, Моррант, Барретт гээд манай 4 дээр дараах гарууд юм бна
Эхний Гарланд гээд залуу бол Көрритэй нуруу, бие, тоглолтын арга барил гээд бүх юмаараа адил юм байна. Довтолгоо зонхилсон холбогч гэхэд болно. Колин Секстон, Шрөүдэр нтр шиг л..
https://www.youtube.com/watch?v=Q4F9eyCYjfQ2дах Хантер гээд залуу бол хамгаалалт сайтай, довтолгоо нь жигд, 3аас сайн шиддэг залуу байна даа. НБА-д бэлэн биетэй юм байна. Харьцуулвал Ариза, Ковингтон нтр шиг
https://www.youtube.com/watch?v=VJgrpif5ZLo3дах Кэм Рэддиш гэх залуу бол биеийн хөгжил сайтай, довтолгоо мундаг, НБА-д бэлэн л залуу байна. Хамгаалалт нь бас хөгжих боломжтой. Харьцуулвал ПЖ13 шиг ч юм шиг. Эсвэл Уиггинс, Нокс нтр шиг гар болох байх
https://www.youtube.com/watch?v=kPhMYkEspME4дэх нөхөр Жаррэт Калвер бол шидэлт маш сайтай боломжын хамгаалчихдаг нөхөр харагдана. Харьцуулалт нь Жөү Жонсон юм уу даа. Бийл нтр ч байж болохоор
https://www.youtube.com/watch?v=ZYG60BUueTk