by Villa_Bayaraa » Wed May 01, 2019 10:50 am
За ямар ч байсан Эл Газигийн картыг цуцлалаа... зөрүүлээд Бамфордыг "шүүгчийг амжилттай мэхэлсэн" гэдэг заалтаар 2 тоглолт торгохоор болж... тэгсэн манай домгуудын нэг Стан Колимор "Энэ балай "шүүгчийг "амжилтттай" мэхэлсэн гэдэг нэршлээ болимоор байна. Бахархаад байгаа ч юм шиг.... тэрний оронд "шүүгчийг болон тоглогчдыг мэхэлсэн" болгож өөрчилж ичээх хэрэгтэй... " л гэж...
Тэгэхээр Лийдс плей-оффын эхний тоглолотод Бамфордгүй үзэх нь... 1 довтлогчтой тоглодог баг гарааны довтлогчоо суулгачихаар бас эвгүй л байх нь дээ... Сэлгээнээс Тайлор Робертс гэж хүү (сүүлд манай дээр файр плей хийх гэж байснаа урагшаа хачихдаг нөхөр) болон Челсигээс зээлээр ирсэн Иззи Браун гэж хүү, гэмтлээс ирээд удаагүй байгаа Кемар Рүф гэсэн 3 довтлогч байгаа даа... Кемар Рүф гэмтэхээсээ өмнө дажгүй формтой байсан...
Нөгөө талд урьд шөнө Бристол Миллуолыг 2:1-ээр хожиж плей-оффын найдвараа тээж үлдлээ... Өнөөдөр Дерби Суонсиг нухвал Бристол боломжгүй болж Мидлсбород маш бага боломж үлдэнэ (6+ гоолын зөрүү) ... харин тэнцэх юмуу хожигдвол Дерби, Мидслборо, Бристол 3-н асуудал сүүлийн тойрогт шийдэгдэнэ... тэр тохиолдолд Дерби Вестбромтой хүнд тоглолт хийх бол Мидлсборо унах нь тодорхой болсон Ротерхам, Бристол форм муутай байгаа Халлтай үзнэ... гэхдээ Дерби Вестбромыг хожвол нөгөө 2-н үр дүнгээс үл хамааран плей-оффын эрхээ авна...
Манай хувьд 5-аар гарах нь тодорхой болсон болохоор томоохон ротаци хийх байх... МкГинн, Тамми, Кожиа тоглохгүй нь тодорхой байгаа... Хурихан, Грилиш, Мингс, Туанзебе нарыг ч амрааж мэднэ... эсвэл эрт сэлгэнэ...
за тэгээд плей-оффт үзэлцээд байж дээ...