by Villa_Bayaraa » Sun Apr 28, 2019 6:25 am
Урьд шөнө хүснэгтийн сүүл мушгиж, доош унах нь тодорхой болоод байсан Ипсвичийг Шеффилд Юнайтед нухснаар ПЛ-т орох эрхээ бараг халаасалчих шиг боллоо... учир нь Лийдс 1 тоглолт дутуу ч 2 тоглолтонд 13 гоолын зөрүүг барихгүй нь бараг тодорхой... манайхаас зээлээр очсон Скотт Хоган гоол хийж Илднүүдэд тус хүргэсэн байна...
Нөгөө талд Норвич ялснаар ПЛ-т орох эрхээ баталгаатай болголоо... өчигдрийн тоглолтыг хүртэл 3-т орох онолын боломж байсан... одоо бол 1 эсвэл 2-р ПЛ-т орох нь тодорхой болсон...
Мөн Лампардын Дерби Бристолтой 6 онооны тоглолт хийж ялалт байгуулснаар 6-р байраа нилээд баталгаатай болгоод ирлээ... үлдсэн 2 тоглолтынхоо аль нэгд нь хожиход Плей-Оффын 6-р байр баталгаатай болно...
Харин Уэнсдэй Престонтой 3:3-аар тэнцэж 6-р байрын өрсөлдөөнөөс албан ёсоор мултарсан бол Мидлсборо Ридингийг ялснаар 6-р байрын горьдлогоо авч үлдлээ... гэхдээ тэдний хувь тавилан өөрсдийнх нь биш Дербигийн гарт байгаа...
Уэстбром харин Ротерхамыг нухаж 4-р байраа баталгаажуулахад чухал алхам хийлээ... одоо манайх үлдсэн 2 тоглолтоо хоёуланг нь хожиж байж, нөгөө талд Уэстбром 6-р байрны төлөө тэмцэж байгаа Дербид хожигдож байж манайх 4-р гарч, талбайн давуу талаа авна... гэхдээ эрчээрээ манайх 2 хожоод айл 1 хожоод манайх 5-р гарсан нь бараг дээр байх... талбайн давуу талаа авч сэтгэлзүйн хувьд тайвшрах шаардлага байхгүй... тэгээд ч стат-аараа 4-р гарсан багаас 5, 6-р гарсан баг ПЛ-д орсон тохиолдол илүү олон байдаг юм билээ... гэхдээ бас үлсдэн тоглолтоо Уэстбром хожоод Лийдс 2 бүдэрвэл Уэстбром 3-р, Лийдс 4-р гараад манайх Лийдстэй 2 тоглолт хийх ч хувилбар бий... тэгвэл харин шал утгагүй юм болох нь... гэхдээ нөгөөтэйгүүр Уэстбромоос Лийдстэй 2 тоглолт хийх нь манайд ашигтай ч байж болох юм...
Өнөө шөнө манайх Лийдстэй... Гэхдээ Илднүүд дээш гарах нь бараг тодорхой болсон учраас Биелса ганц нэг чухал тоглогчоо амраах буюу эрт сэлгэх магадлалтай... учир нь тоглолтын өмнө Биелса тоглогчид нь "энэ улиралд гаргасан амжилтаа дараа жил гаргаж чадахгүй, учир нь тэдний бие махбод ийм хэмжээний ачааллыг дахиж даахгүй" гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан... өөрөөр хэлбэл тоглогчид нь нилээд ядарч байгаа бололтой...
хэрвээ энэ эрчээрээ явбал өнгөрсөн жилийн манайх шиг Плей-оффт тоглогчид нь нилээд ядралттай орох нь... Манай хувьд Тамми мөрний гэмтэлтэй өнжинө... Кожиа дахиад гараанд, Дэвис хүү сэлгээнд... Харин Туанзебе шагайны бэртлээс эргэн ирсэн... гараанаас юмуу сэлгээнээс тоглоно... Грилиш, Хурихан, МкГинн 3-н 2-г нь эрт сэлгэх байх...МкГинн хэрвээ үлдсэн 2 тоглолтод 2 шар авбал 3 тоглолт бандуулж Плей-оффт тоглох боломжгүй болно... тиймээс МкГинн шар авбал хүлээлтгүй автоматаар суулгана...