THU 02 MAY 2019
EUROPA LEAGUE - SEMI-FINAL - 1ST LEGАрсенал 3 - 1 Валенсиа
Lacazette (18' minutes, 25' minutes) - Diakhaby (11' minutes)
Aubameyang (90' minutes)
Лаказэтт өгүүлрүүн:Валенсиад хэцүү тоглолт хүлээж байгаа болохоор аль болох олон гоолтой очвол манууст л амар шүү дээ. Надад олдсон хоёр ч боломжийг хийх л хэрэгтэй байсан, ашгүй Обамэянг маань гутгаар гоолыг хийж санаа амраалаа. Ингээд энэ чигээрээ Баку орвол сайхан л байна. Цаашаагаа Монгол руу шурдхийгээд ирсэн ч яах вэ.
Эмэри хэлсэн:Эхний тоглолт хэцүүхэн болох юм чинь гайгүй шиг үр дүнтэй тоглочихъё гэж бодсон. Эхний үе дээр боломжуудаа ашиглаад юу ч гэсэн гайгүй өөртөө итгэх итгэлээ сэргээгээд авлаа. Гоол алдахгүйгээр хожихыг хүсч байсан ч бас тоглох хэрэгтэй шүү дээ. Тоглолтын төгсгөлд гурав дахь гоолыг хийсэн нь бидэнд их чухал хэрэгтэй юм болсон. Гэхдээ мэдээж дараагийн шат руу шалгарах магадлал 50-50 хэвээрээ л байна.
Обамэнг бас ийнхүү ярив:Гутгаар гоол чухал ач холбогдолтой гоол байгаасай гэж найдаж байна. Сүүлийн гурван тоглолтод хожигдчихсон байсан болохоор тоглолтыг жаахан самгардуу эхэлсэн. Миний бодлоор байх л зүйл. Бид чинь мах цуснаас бүтсэн хүмүүс шүү дээ. Гэхдээ хаа очиж гайгүй сайхан тоглосон шүү. Бид бол шувтаргын тоглолтод хүрч, цом авахыг хүсч байна. Аваргуудын лигт орохын тулд хамаг байдгаа л шавхана даа.
Зарим тоонууд- Арсеналчууд эхний тоглолтыг нь хожсон Европын 40 удаагийн тоглолтоос 37 удаад нь цаашаагаа шалгарсан байдаг юм байна. Гэхдээ нөхөд Валенсиачууд 2000/01 улиралд Аваргуудын лигийн шөвгийн дөрвөөс манайхыг хасч байсан юм байна.
- Европын тоглолтод эхний тоглолтдоо хожигдож байгаа Валенсиагийн 28 дахь тохиолдол гэнэ. Нөхөд гэхдээ 11 удаад нь цааш шалгарсан гэнэ. Хамгийн сүүлд 2013/14 улирлын Европа лигт Базелаар туг тахиж.
- Диахабигийн гоол нь Европа лигийн хэсгийн шатнаас хойш анх удаагаа талбай дээрээ гоол алдсан тохиолдол болж. 460 минут хуурай явж байсан юм байна.
- Европын тэмцээний хагас шигшээд Арсеналын төлөө нэг тоглолтод хоёр гоол хийсэн тохиолдол өчигдрийн Лаказэттээс өмнө тэртээ 1969/70 улирлын Яармагийн цомоор Чарли Жорж, 1994/95 улирлын Цомтой багуудын цомоор Стив Боулд гэсэн хоёр нөхрөөс хойшх анхных юм байна.
- Обамэянг Эмирэйтс цэнгэлдэхэд гараанд гарсан 28 тоглолтдоо 30 гоолд шууд оролцжээ. 23 гоол, 7 ассист.
- Лаказэттын 35 гоолын 27 нь Эмирэйтс цэнгэлдэхэд. 77%.
Дараагийн тоглолтБүтэн сайнд Брайтоныг гэртээ хүлээж авч тоглоод, 5 дугаар сарын 5-нд Испанид Валенсиагийн талбай дээр хариу тоглолттой.
https://www.bbc.com/sport/football/48124267