Өнөө шөнийн тоглолттой холбоотой зарим тоонууд
Хоорондын тоглолт
- Английн дээд лигийн хүрээнд Кристал Паласыг нийт 18 удаа талбай дээрээ хүлээн авч тоглохдоо ганц удаа тэртээ 1994 оны 10 дугаар сард хожигдож байжээ. Бусдаараа бол 14 хожиж, 3 тэнцсэн байна.
- Өнгөрдөг 10 дугаар сард Сэлхөрст Парк цэнгэлдэхдээ 2-2оор тэнцсэн учраас энэ удаа хожигдолгүй мултарч чадвал 1979/80 улирлаас хойш анх удаа нэг улирлын хоёр тоглолтын алинд нь ч хожигдоогүй тохиолдол болох юм байна.
Арсеналын хувьд
- Арсенал талбай дээрээ 11 дараалан хожиж үзээгүй байгаа. Өнөөдөр үзэх сонирхолтой байгаа.
- Одоогийн топ 6 гэгдэх клубуудээс гаднах багуудыг талбай дээрээ хүлээн авч тоглосон 31 тоглолтын 30 тоглолтод нь хожсон ба өнгөрдөг 11-р сард гөлийсөн Волверхамптонтой тэнцсэн билээ.
- Айлын талбай дээр авсан онооноосоо хоёр дахин илүү оноог өөрийн талбай дээр аваад байгаа. Зөрүү 22 оноо нь АПЛ-дээ хамгийн өндөр гэнэ дээ.
- Үлдсэн таван тоглолтоо хожлоор дуусгаж чадвал 2007/08 улирлаас хойш анх удаа 80 гаран оноотой дуусна.
- АПЛ-ийн хүрээнд өөрийн талбайдаа хийсэн сүүлийн зургаан удаагийн Лондонгийн дарбид хожоод байгаа нь 2001 оны 12-р сараас 2003 оны 11-р сар хүртэл үргэлжилсэн 11 хожлоос хойшх хамгийн сайн үзүүлэлт юм.
- Манай Пьер-Эмэрик Обамэянг энэ улиралд АПЛ-ийн Лондонгийн дарбинуудад 6 гоол хийж бусдыгаа манлайлаад байгаа гэнэ ээ.
Кристал Палас
- Бүргэдүүд айлын талбайд хийсэн АПЛ-ийн сүүлийн 4 тоглолтынхоо гуравт нь хожоод байгаа.
- Энэ улиралд цуглуулсан онооныхоо 59%-ийг айлын талбай дээрээс хураасан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт юм.
- 2019 онд Кристал Паласчууд айлын талбай дээр лигийн 14 гоол хийгээд байгаа нь өөр аль ч багийн үзүүлж чадаагүй үзүүлэлт байна.
- Гэхдээ АПЛ-ийн 13 тоглолтыг Ням гарагт хийхдээ дөнгөж ганц л хожсон байна. Ялангуяа сүүлийн 6 тоглолтын тавд нь хожигджээ.
- 2018/19 улиралд 17 удаа хожигдоод байгаа нь Рои Ходжсоны 2011/12 улиралд ВэстБромыг удирдаж байхдаа 17 хожигдсонтой тэнцэж байгаа юм байна. Өнөөдөр хожигдвол тэгээд сүнгэнэж өгөх нь.
- Кристиан Бэнтэкэ АПЛ-ийн 200 дахь тоглолтоо хийж магадгүй. Нөхөр лигийн хүрээнд хамгийн сүүлд ноднингийн 4 сарын 28-нд Лэйстерийн эсрэг гоолдсоноос хойш таг.
https://www.bbc.com/sport/football/47924118