by fond » Wed Apr 10, 2019 4:03 pm
Лэйкерсийн эргэн тойронд...
Өнөөдрийн зодог тайлалтууд, түүхэн оноо, гайхалтай баззер шот, байрлал шийдсэн өрсөлдөөн зэргийн хажуугаар Лэйкерс ёстой нэг бужигнуулаад авлаа даа.
Лэйкерс өнөөдөр сүүлийн тоглолтоо хийж, 37-45 амжилттайгаар улирлыг дуусгалаа. Тоглолт дууссанаас хэдэн цагийн дараа дасгалжуулагчийн багийг тэр чигээр нь халах шийдвэр гарчихсан байж. Нэг ёсондоо үйл ажиллагаа хариуцсан Мэжик Жонсоны төлөвлөгөө байлаа.
Гэвч тоглолт эхлэхээс өмнө Мэжик Жонсон ажлаа өгч байгаа шийдвэрээ зарлав. Өгч байгаагаа зарлав уу, халагдахаасаа өмнө өгөв үү? Аль нь ч байсан ялгаа байхгүй, Мэжик Жонсон явж, Люк Уолтон үлдэж байна.
Люк Уолтон Лэйкерстэй ажиллах дахиад 2 жилийн гэрээтэй бөгөөд сүүлийн жилийнхийг баг сунгах эрхтэй гэнэ. Нэг ёсондоо түүнд дахиад нэг боломж олдож байгаа хэрэг. Гэвч бүтэн жилээр биш дахиад нэг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлээд үз, болохгүй бол явуулах биз.
Ямартай ч өрнөсөн үйл явдлаас харахад Женни Басс Люк Уолтоны талд зогссон болж таарлаа. Мэжик ч хэвлэлийн хурал дээрээ Женнитэй муудалцаж, харьцаагаа муутгахыг хүсээгүй учраас ийм шийдвэрт хүрсэн гэнэ лээ. Мэжик Леброны хүссэнээр дасгалжуулагчаа халах гэж байсан бол багийн удирдлагууд ҮГҮЙ гэсэн хариулт өгч байна.
Нөгөө талаар, өнгөрсөн долоо хоногт Мэжик Жонсон, Роб Пелинка хоёр Леброн болон түүний төлөөлөгч Рич Полтой очиж уулзаж, ирэх улирлын талаар ярилцсан гэнэ. Тэгэх үедээ ажлаа өгөх талаар цухуйлгах нь бүү хэл, тийм ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй гэх юм. Тэгэхээр ажлаа өгөх бодолгүй л явж байж. Шахаанд орсон хэрэг.
Гэхдээ Адриан Уожнаровскигийн мэдээлснээр бол Мэжик Жонсон сүүлийн үед ажил дээрээ байх цаг нь эрс багасч, бараг л хагас цагаар ажилладаг хүн шиг цөөн харагдах болж. Улмаар тоглогчийн судалгаа хийх нь ч эрс багассан гэнэ. Магадгүй халагдах шалтгааны нэг нь энэ байж болох юм.
Ямартай ч Лэйкерсийн удирдлагууд Мэжик Жонсонгийн ажилд муу үнэлгээ өгч, түүнийг багаасаа явууллаа. Энэ нь Леброны ирээдүйд ч гэсэн нөлөөлөх болно. Багийн шинэ удирдлагаар залуу хүн авчирахгүй нь лав.
Яагаад гэвэл дарамт шахалт, шаардлага ихээр тавьдаг Леброн Жеймстэй учраа олох, нэг ширээний ард суухад нэр хүнд, чадал чансаа, нөлөөгөөрөө илүү хүн байхгүй бол Леброн багийг удирдаж эхэлнэ гэдгийг Женни Басс сайн мэдэж байгаа. Тэр ийм зүйлийг хүсээгүй учраас Леброны хүслээр хөдөлж эхэлсэн Мэжикийг халсан юм шдээ.
via: Баатархүүгийн Ялалт
Work until your IDOLS become your RIVALS..