Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Унай Эмэри Арсеналд хэр амжилттай байх вэ?

Яг тохирно
8
16%
Шилжилтийг амжилттай хийж чадна аа
13
26%
Учраа олох гэж хэсэг болох байх, гэхдээ алсдаа дажгүй ээ
15
30%
Моёко - 2
11
22%
Буруу сонголт
3
6%
 
Total votes : 50

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Radiohead » Sat Mar 30, 2019 7:33 pm

Бразилын Итуано багийн 17 настай вингер Габриел Мартинель гээд вондеркидыг авахаар сонирхож байгаан байна. Италийн паспорт нь гарчихвал 5 орчим саяар авах гэнэ.
Бас Тюрамын хүү Маркус Тюрам гээд довтлогчийг, Аяксын left back Tagliafico-г 15 саяар авахаар сонирхож байгаан байна.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Шепперд буш » Mon Apr 01, 2019 1:32 am

Тот хожигдчихлоо.3луу ороод ирэх сайхан боломж.⚽⚽⚽
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Mon Apr 01, 2019 3:42 pm

Шөнийн тоглолттой холбоотой зарим тоо

Image

Хоорондын тоглолт
 Арсенал талбай дээрээ Ньюкаслыг зургаан тоглолт дараалан хожоод байна. Бүгд АПЛ-ийн тоглолт. Эдгээрт 18 гоол хийж, тавыг алджээ.
 Ньюкасл Арсеналтай хийсэн ойрын 12 лигийн тоглолтынхоо 11-т нь хожигджээ. Өнгөрсөн улиралд Сэйнт Жэймсийн хүрээлэн цэнгэлдэхдээ 2-1ээр ганц удаа л хожсон.
 Шаазгайнуудын Эмирэйтс цэнгэлдэхэд олсон цорын ганц хожил нь тэртээ 2010 оны 11-р сард Энди Кэрролын нэг гоолоор хожсон тоглолт ажээ.

Арсенал
 Арсенал 2019 онд өөрийн талбай дээр болсон лигийн бүх 6 тоглолтод хожсон.
 Энэ онд Арсеналаас өөр талбай дээрээ оноо алдаагүй байгаа Англи клуб бол Манчестер Сити байна. (Уг нь Шэффилд Юнайтед бас байсан боловч сая хагас сайнд хожигдчихож)
 Өнөөдөр хожвол талбай дээрээ 10 дараалан хожих ба иймэрхүү үзүүлэлтийг өмнө нь 1997 оны 12-р сараас 1998 оны 5 дугаар сарын хооронд үзүүлж байжээ.
 Мэсүт Өзил Ньюкаслтай хийсэн 4 тоглолтдоо гурван гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгсөн гэсэн үзүүлэлттэй.

Ньюкасл
 Энэ тоглолтоор Ньюкасл 15 дараалан АПЛ-ийн зочлон тоглолтоо Даваа гарагт хийсэн тохиолдол болно. Эдгээр 14 тоглолтын хоёрт нь хожиж, нэг тэнцээд үлдсэн 11 тоглолтод хожигджээ.
 Ньюкаслчууд Лондонд тоглосон АПЛ-ийн ойрын 23 тоглолтын арван долоод нь хожигдсон ба сүүлийн 6 удаад нь бүр ганц ч хожоогүй хоёр тэнцэж, дөрөв хожигдоод байгаа юм байна.
 Энэ тойргоос өмнө Рафа Бэнитэзийн цэргүүд 9 удаа хаалгаа хуурай манасан байсан ба үүнээс илүү гарах үзүүлэлттэй 4 баг л байсан.
 Гэвч айлын талбай дээр хамгийн сүүлд хаалгаа хуурай манасан нь 12-р сарын 15-нд Хаддерсфилдыг 1-0 хожсон тоглолт байна.

БиБиСигээс туув.
Бантагнасан Цогоо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Tue Apr 02, 2019 3:48 am

Рамзи нээрээ. Хоёр гоолдлоо шүү. Эхнийх дээр нь Сократис айлын хүний өмсгөлөөс чангаагаад үлээлгэчихлээ л дээ. Тэртэй тэргүй бөмбөгөнд хүрэхгүй л байсан даа уг нь.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby У.Тэмүүжин » Tue Apr 02, 2019 5:01 am

VAR хурдан нэвтрээсэй
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Tue Apr 02, 2019 5:04 am

Хоёр гоолоо тооцуулаагүй, хоёр сайхан гоол орлоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Tue Apr 02, 2019 5:17 am

MON 01 APR 2019
PREMIER LEAGUE
Арсенал 2 - 0 Ньюкасл
Ramsey (30' minutes)
Lacazette (83' minutes)

Тоглолтын баатар Аарон Рамзи.
Энэ улиралд 5 гоол хийсний 4 нь АПЛ-т. Нэг гоол тооцуулаагүй, нэг гоол тооцуулсан, нэгийг нь хаалгасан, 93.2 хувийн амжилттай 73 ширхэг дамжуулалт, бөмбөгт 87 удаа хүрсэн, хоёр удаа хөлд суусан. 67 минут тоглохдоо их юм амжуулжээ. :-D :-D

Image

Энэ зун ингээд үнэгүй явах гэж байгаа хүн гэхэд нээрээ үнэн сэтгэлээсээ тоглож байна аа. Чадвал Европа лигийн цомтой үдчих юмсан. Шувтаргын тоглолтод гоолдоод сурчихсан юм чинь бас нэг цом авчихаад явбал.

Ямар ч байсан оноогоо бүтэн аваад Тот, Юнайтед хоёрынхоо дээр сандайлаад авлаа. Одоо бүх юм манайхаас хамаарна. Спурсдчихалгүйгээр улирлыг инкээд 3-аараа дуусгачихмаар байна. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Шепперд буш » Tue Apr 02, 2019 7:18 am

Хөх хотод эмнэлэгт бгаа Юмаа.Хөл бөмбөг гарахгүй 4-5 суваг байхын.Сая өндөр гэрэл харлаа.Рамсигийн гоолыг биш Юмаа гэхэд Лакагийнх зүгээр л гоол бна даа.Eрөнхийдөө балбаа Юу даа.
Шепперд буш
 
Posts: 948
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Tue Apr 02, 2019 7:51 am

Нээх аймаар ууж идээгүй. Гэхдээ ерөнхийдөө Ньюкаслыг хяналтандаа барьж тоглосон. Жирийн үед бол 4-0 л байхаар байлаа. Шүүгч хоёр сайхан гоол тооцоогүй. Рамзи сүүлд нь бэртээд гарав уу эсвэл зүгээр болгоомжилчихов уу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Radiohead » Tue Apr 02, 2019 9:54 am

Шилбэний булчингаа бариад суусан гэмтсэн байж магадгvй байхаа. Ozil хаа очиж дажгvй тоглолоо шvv. Боломжийг бас гое гаргах юм. Лака нээрээ дайчин юм аа улам л таалагдаж байна. Шахалтыг бол сайн хийж байлээ.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Tue Apr 02, 2019 10:02 am

Харин тийм. Бас лаг мэдрэмжтэй гоолдох юм. Саяын гоолыг бол хөөрхөөн хөп гээд хаалгачийг давуулаад л өлгөчихөж байгаа юм. Гэндүзи гаргаж өгснийг Оба руу хөөргөж өгөөд, нөгөөх нь мөргөнгүүт хөөп. Их гоё гоол.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Toba's » Tue Apr 02, 2019 10:47 am

Харин тийм гоё гоол байлаа. Монреал маань ирээд жигүүр нь амилах гээд байна уу.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 02, 2019 2:39 pm

Эвертон, Шаазгай 2 ч хөөрхий ээлтэй дөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby shinee8 » Tue Apr 02, 2019 2:43 pm

Унай Эмэри дажгүй л байгаа байна шд.

Image
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Барнаба » Tue Apr 02, 2019 5:13 pm

Хүснэгтийн 3-т бичигдэж байна шүү дээ, эхний жилдээ гэхэд сайн байлгүй яахав. Ер нь энэ эрчээрээ 3-т дуусгачих байхаад. Арсенал яалтчгүй өөрчлөгдөөд эхэлсэн байна лээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Wed Apr 03, 2019 7:59 am

Сүүлийн үед хаалгаа хуурай манадаг болж эхлээд байгаа нь л таалагдаж байна. Хийсэн гоол тэнгэрийн хэдтэй ойрхон, алдсан гоол газрын хэдтэй ойролцоо яваад байхаар түрүүлэх тухай ярилтгүй л дээ. Зун гоё наймаа хийгээд, ар талаа цэгцлээд авах байх гэсэн өөдрөг мөрөөдөлтэй байна аа. хэхэ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby shinee8 » Wed Apr 03, 2019 9:44 am

Цогоо wrote:Сүүлийн үед хаалгаа хуурай манадаг болж эхлээд байгаа нь л таалагдаж байна. Хийсэн гоол тэнгэрийн хэдтэй ойрхон, алдсан гоол газрын хэдтэй ойролцоо яваад байхаар түрүүлэх тухай ярилтгүй л дээ. Зун гоё наймаа хийгээд, ар талаа цэгцлээд авах байх гэсэн өөдрөг мөрөөдөлтэй байна аа. хэхэ

Лено чинь танайд ирээд анх удаагаа 2 тоглолт дараалж клийн шийт сая хийлээ гэж байна шд. Уг нь энэ улирал лигт бол байнга гарч байгаа биз дээ. Тэгэхээр ч аргагүй юм байна лдаа.
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Wed Apr 03, 2019 10:02 am

Хамгаалалт гомбоо байна л даа. Дээр нь хаалгач дасан зохицох гэж хэсэг болох шиг боллоо. Энэ зун Чех зодог тайлна. Аягүй бол дасгалжуулагчаар ч юм уу үлдэх биз. Тэгэхээр нэмж өөр нэг хаалгач авна. Гайгүй топ хаалгач авч Леног шахамдуулахгүй бол цалгардаад байж магадгүй.

Ер нь яг довтолгооноос бусад хэсэгт хүмүүс хэрэгтэй л байгаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby CrossBonez » Wed Apr 03, 2019 10:15 am

Энэ зун хамгаалагч, жигүүрийн хагас бүр заавал авах хэрэгтэй байна. Санти шиг СМ авмаар байсан, Деннис Суарезыг авчихаар хэрэггүй гэж үзэх юм байлгүй дээ. Зүүн ар авахгүй бол Монреал явж байгаа, Кол, Найлс хоёроор бүтэн улирал өнжилтэй биш.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Wed Apr 03, 2019 10:16 am

Денисийг буцаах юм шиг байна лээ. Эмэригийн сэтгэлд олигтой хүрээгүй бололтой.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Radiohead » Wed Apr 03, 2019 12:25 pm

Тэх. Скиллтэй СМ хэрэгтэй байнаа. Шахалтаас 1 хvн аргалаад гарчихдаг хvн багт Ивоби-с еер алга байна уу даа. Баг болохгvй байгаа vед хувийн тоглолт хийчихдэг нэг хvн хэрэгтэй. Зvvн жигvvрт Алаба-г авна гээд байсан. Сvvлийн vед форм муутай байх шиг байсан. Браммалаа тордвол довтолгоонд идэвхитэй санагдсан.
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2447
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Thu Apr 04, 2019 3:50 pm

Манай хаалгач сарын шилдэг тоглогч болжээ. Гоол болох тавилантай айхтар олон бөмбөгийг таслан зогсоосон доо.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby pele » Thu Apr 04, 2019 4:32 pm

Лено ч манай нэг том асуудлыг шийдсэн дээ. Довтолгоо ер нь болж байна гэж үзэх байх. Төвийн хамгаалалт, хамгаалалтын хагас хамгаалалтыг шийдэх хэрэгтэй. Дээр нь ур чадвартай ганц хоёр хагас хамгаалагч аваад ирвэл...
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Цогоо » Sun Apr 07, 2019 5:10 pm

Оройн тоглолттой холбоотой зарим тоо

Image

Хоорондын тоглолт
- Эвэртон хожигдвол 19 жилийн дараа анх удаа Арсеналд 5 тоглолт дараалж хожигдох болно.
- Лигийн тоглолтуудын хүрээнд Арсенал Эвэртоныг 97 удаа хожсон бөгөөд Английн аль ч лигт нэг баг нөгөөгөө ийм олон хожиж байгаагүй.
- Мөн л лигийн хүрээнд Эвэртоны хаалганд 107 гоол хийсэн нь Английн аль ч лигт байхгүй үзүүлэлт. Аль нэг багийн хаалганд нөгөө баг нь ийм олон гоол хийж байгаагүй.
- Эвэртон Арсеналыг лигийн сүүлийн 23 тоглолтод ердөө хоёр удаа хожсон нь 2014 болон 2016 онуудад Гүүдисон парк цэнгэлдэхэд тохиож байжээ. Бусад 6 удаад нь тэнцээ, 15 удаад нь хожигдол.

Эвэртоны тухайд
- Энэ улиралд ердөө хоёрхон удаа л хоёр дараалан хожсон.
- Энэ тоглолтод хаалгаа хуурай манавал 2018/19 улиралд анх удаа гурван тоглолт дараалан гоол алдаагүй тохиолдол болох юм.
- Энэний өмнө талбайдаа тоглохдоо Челсиг хожсон нь “том зургаа”-гийн эсрэг 25 тоглолтын дараах анхны хожил байжээ.
- Тэр нь Гүүдисон парк дахь лигийн 9 тоглолтын хоёр дахь л хожил байж.
- Эвэртон АПЛ-ийн хүрээнд одоогоор 45 гоол хийчихсэн байгаа нь өнгөрсөн 2017/18 улирлын нийт гоолоос ганцаар илүү байгаа юм.
- Гилфи Сигүрдсон өнгөрсөн улирлын эхнээс авахуулаад өдий хүртэл 23 гоол шууд оролцоод байгаа нь багийнхны хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. 16 гоол, 7 дамжуулалт.
- Бернард өнгөрсөн долоо хоногт анх удаагаа хаалга онож цохиод гоолджээ. Үүний тулд тэрбээр АПЛ-т 28 удаа гарсан байна.

Арсеналын хувьд
- Айлын талбайд хаалгаа хуурай манаж чадаагүй АПЛ-ийн ганц баг нь Арсенал ажээ. Ичиг ичиг.
- 1985 оны 2-р сараас хойш анх удаа айлын талбай дээр дараалан 15 тоглолтод гоол алдаж болзошгүй.
- Өнгөрсөн улирлын төгсгөлд 63 оноотой байсан ба одоо 7 тоглолт дутуу байхад өнгөрсөн улирлын оноогоо авчихаад байна.
- Александр Лаказэтт АПЛ-ийн 27 гоол хийгээд байгаагийн долоо нь л айлын талбай дээр гэнэ.
- Пьер-Эмэрик Обамэянг таван удаа сэлгээгээр орж ирээд зургаан гоол хийсэн нь лигээ тэргүүлсэн үзүүлэлт ажээ.
- Аарон Рамзи Эвэртоны эсрэг АПЛ-ийн таван тоглолтод зургаан гоол хийсэн ба өөр аль ч багийн эсрэг ийм олон гоол хийгээгүй юм гэнэ ээ.

За тэгээд оройн тоглолтод амжилт хүсье дээ.

https://www.bbc.com/sport/football/47763408
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 2018/19: The House of the Rising Sun

Postby Cule » Sun Apr 07, 2019 9:46 pm

Манай Денисийг гаргахгүй бол хэрэг алгаа..
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 40 guests
cron