Гансүх wrote:Мэдээж ганц 2 сул шидэлт байсан гэхдээ танайхан ихэвчлэн хамгаалалттай шидэлтүүд хийсэн болохоор ингэж муу шидсэн.
Эхний тоглолтон дээр бол манай хамгаалалт ажиллаагүй танайх ихэвчлэн сул шидэлтүүд хийсэн ш дээ.
Нэгдүгээр үе:
Шарич 9:56-д Симмонсын дамжуулалтаар сул шидсэн...
8:51-д Симмонсын дамжуулалтаар Ковингтон сул шидсэн...
Реддик бас нэг гурваас шидсэн, гэхдээ энд хамгаалалт сайн болсон...
8:10-д Редикийн дамжуулалтаар Шарич буланд сул гараад шидсэн....
6:38-д Симмонсын дамжуулалтаар Белинели гурваас амжилттай оруулсан... Бас л хурдан довтолгооноос шилжиж гараад хийсэн....
6:08-д Ковингтон хамгаалагчийн эсрэг гурваас шидсэн.... Симмонс бөмбөг өгөөд хашиж, сул гаргасан байгаа....
4:37-д хурдан довтолгооноор Шаричийн дамжуулалтаар Ковингтон гурваас сул гараад шидсэн...
3 хэд дэх минутад Ильясова нэг гурваас хийсэн... Гэхдээ энийг нягталж үзээд хоёр оноо гэж үзсэн......
45 секундэд Белинелиг гурваас шидэхэд бол танайх сайн хамгаалсан.... Гэхдээ манайх хоёр дахь боломжоороо оноо авсан....
Хоёрдугаар үе:
11:03-т Холмс хашиж өгөөд Редик сул шидсэн.... Ороогүй....
10:18-д манайх хурдан довтолгоонд шилжиж, Симмонс Ильясовад өгч сул шидүүлсэн бас ороогүй....
9:44-т Шарич сул шидээд эйрболл....
Гурваас 11 шидэж ганцыг л хийсэн гэж байгаа....
9:30-т Белинелигийн шидэлт хамгаалалт сайн болсон...
Манайх нэгдүгээр үед авсан 29 оноотойгоо хоёрдугаар үеийн 8:31 хүртэл "хадгалж", энэ хооронд Уэйд солиоруулж байгаа.... 2-3 удаа ТО хийсэн боломжийг манайх оноо болгож чадаагүй....
Манайх 29, 31 дэх оноон дээрээ нилээн удсан л даа....
6:00-д Ильясова Олиникийн өөдөөс шидсэн....
4:22-т Редик нэг гурваас оруулсан..... Симмонсын дамжуулалтаар.....
Итгэхгүй бол тоглолтоо нэг үзчихнэ биз..... Манайх ихэнхдээ өөрсдийнхөө хийдэг шидэлт, довтолгоогоо хийсэн.... Танайх тун сайн хамгаалж байсан тул сул зай бага гаргасан.... Гэхдээ манайх боломжоо ашигласан бол онооны зөрүү тэгж холдохгүй, аваад чулуудчих хангалттай боломж байлаа.... Уэйд 6 дараалсан шидэлтээ оновчтой болгож, дээрх хугацаанд оноог нөхөж өгөөгүй бол оноогоор хол тасрах боломжтой байсан....