Villa_Bayaraa wrote:Кепа хөөрхий өөрийг нь гэмтлээ гэж бодоод сэлгэх гэж байна гэж ойлгоод би гэмтээгүй ээ зүгээр гээд савчаад байсан юм шиг байгаа юм... гэтэл нөгөө талд Сарри нь Кабалеротой пеналтын талаар баахан юм яриад гаргах гэж байсан юм шиг байгаа юм... тэрнээс тоглолтын өмнө хэрвээ пеналт цохих болвол Кабалеро гарна гэж тохироогүй л юм шиг байна... Кепа хөөрхий залуу хүн тоглолтондоо хэт орчихсон байж дээ... дээрээс нь дасгалжуулагчийн үг хууль гэдэг ойлголт энэ багт байхгүй гэдэг нь л харагдлаа даа...
яг л энэ...
харин бусад хүмүүс арай л буруу өнцгөөс хараад байх шиг...
нэмэлт цагт 2 ч удаа гэмтээд эмчийн тусламж авсан...
2дахь дээр нь сэлгэхгүй бол болохгүй боллоо гээд сэлгээ захиалсан...
яг сэлгээ зарлахтай зэрэгцээд Кепа босч ирээд "Би зүгээр, үргэлжлүүлж чадна" гэсэн...
өөрийг нь гэмтчихлээ гэж бодоод солих гэж байна гэж бодсон бол хэн ч Кепа шиг үйлдэл гаргана биз дээ?
Би гайгүйм байнаа, үргэлжлүүлж чаднаа, бүх юм ОК гээл...
харин тэр үед Сарри тэр чигт Уиллиг оруулчихъя гээд зүтгэчих шиг болсон...
тэгээд бүтэлгүйтсэн гэхээр Сарригийн үгийг тоглогчид хууль гэж үзэхгүй байна гэдэг нь бас харагдлаа...
зөвхөн Кепа ч гэлтгүй...
миний хувьд одоо ингээсэй гэж бодож байна...
Сарриг ямар ч байсан үлдээсэй гэж бодож байгаа...
хэдий Кепаг гол буруутан гэж харахгүй байгаа ч хэдэн тоглолтонд ч юм уу торгоод тоглуулахгүй байгаасаа...
клуб ингэж Сарригийн талд байгаагаа, тоглогчид ийм эрх мэдэлтэй байж болохгүй гэдэг мэссэжийг өгөөсэй гэж бодож байна даа...