Dondogoo wrote:Шууд барьцах хэрэгтэйшдээ тэгж нэг талд нь оруулах шаардалагатай
За дутуу, эсхүл алдаатай бичиж магадгүй шүү тэгүүл залруулаарай.
За хуулиар цол, чимгийг хассан нь.
1. А.Сүхбат - тодорхойгүй
2. Мөнхбаатар - Чимэг
3. Соронзонболд - Чимэг
4. Сумъяабэйс - Чимэг
5. Суманчулуун - Цол
6. Адъяабат - Цол
Дээрх хүмүүс бол яг хуулийн дагуу зохих хариуцлагаа хүлээж байна.
Гэтэл хуулийн дагуу хариуцлага хүлээгээгүй хүмүүс гэхээр.
1. Сугаржаргал - 1 жил барилдах эрх
2. Алтангэрэл - 2 жил барилдах эрх
3. Цогбаяр - 2 жил барилдах эрх
Дээрх 3 нөхөрт хуулинд зааснаас өөр хариуцлага ногдуулсан.
За ингээд л харахаар Ерөнхийлөгч маань яагаад хуулийг нэг мөр хэрэглэхгүй байна вэ?
Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.1-т "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" хэмээн заасан заалт яагаад зөрчигдөж байна вэ?
Хуулийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хууль тэгш үйлчлэх ёстой.
Би энд Цогбаяр ч юмуу, Сугаржаргал ч юмуу, Адъяабат ч юмуу хэн нэгэн бөхийн цолыг хураахдаа гол нь биш.
ЯАГААД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ӨӨРӨӨ ЗӨРЧӨӨД БАЙНА ВЭ?