Сан-с гаргасан рэйтээр манайхаас хамгийн сайн тоглосон нь Санья л байна. Угаасаа л ганц сайн нь байсан л даа. Айлын атмосфэрт дарагдсан уу яасан нөгөө гайхалтай тоглолт харагдахгүй байсан. Адьяагийн маань гоол ч байхгүй болж эхэлж дээ. Туршлага дутаж байгаа биз. Бүтэн улирлын турш тогтмол формтой тоглоно гэдэг хэцүү зүйл байлгүй дээ. Хойно Галлас ямар хөшүүн байв аа. Дургуй хүрээд л байлаа. За тэгээд Ван Пэрси ч арай л болоогүй байнаа рэсэрвд жаахан тоглуулж байгаад үндсэндээ тоглуулахгүй дээ... Уул нь ааль дээрээс л Валкоттыг Пэрсигээр туух байсан юмшдээ. Эсвэл Бэнд-ээр ч юмуу... Аа мөн Глэбийг бүччээд тоглуулахгүй байсан шүү. Мань хүн ч сүүлийн үед тааруу байгаад байдаг.
Ер нь Вэнгэр тэгээд Чэлсиг мдэээж Дрогбад л бүх бөмбөгөө хаяаад 2 давхараар тоглохыг нь мэдсээр байж түүнд зориулсан юм бэлддэггүй муу байна. Тэгээд тоглолтын дараа Чэлси тэгж тоглосон ингэсэн гэж ярих утгагүй л юм. Араас Дрогбатай уралдуулангуут л гэнэт сэхээ авч байгаа юм шиг л гүйх юм. Гүйдэг хар алмас гэдгийн нь мэдсээр байж... Росицкигийн гэмтэл үнэндээ асар их алуур болж байна даа. Фабри Глэб Ро 3-н гайхалтай хослол харагдахгүй л байна. Хагас үлбэгэр талдаа... Зун зүүндээ нэг хүн мөн Модричийг авчихвал хагас ч тун чамбай болохоор харагдаад байна.
Айлаас л ганц хар сармагчин нь л аварлаа шдээ. Манайтай ялгаагүй л тааруу тоглож байсым байж нээх сэлгээний ачаар хожсон ч юм байхгүй. Дрогба байхгүй бол яана даа яана.
Үмбүү нь лаг ротэшн хийдэг юм мэддэг баатар болох гээд нөгөө экс Жозе нь Эссиэнийг хойш нь татдаг байсан юм болохоор нь дуурайгаад Эссиэнийг баруун ард тавиад л. Гайхалтай... Тэгээд тэр хөгийн Коулын гоолдох гэж чичирч байгааг... гэхдээ манай Галлас ч ялгаагүй чичирч байсан тал бий кэкэ.
Бас Калу-н зөрж байгааг ээ. Ер нь бараг энэ зунаас явах байхаа. Авчираад л байнга гараанд тоглуулахын анх ирж байсан шигээ байгаад байгаа юм шиг санагдахым...
Тэгээд эцэст нь тэнцээ шударга үр дүн байсан байхаа гэж бодож байна... Хожигдсондоо ч новширч байгаам бишээ. Зүгээр л 2-уулаа л тааруухан байсан.
Төрөө анх баруунд тоглож байсан нь үнэншдээ Гоонь эрээ
За боль доо. Түр Лорэнийг орлодог байснаас бүр Абидяанд байхдаа ДМ дээр тоглодог байхад нь Вэнгэр авчираад анхныхаа тоглолтыг ДМ дээр хийж байсан. Тэгээд дараа нь төвд тоглодог болсон юм шүү...