Ливерпүүлтэй эрт таарснаар манайд үүсэх 4 давуу тал гэнээ.
1. Ковач эрт шалгуулна.
Ер нь бол мань эрийн суудал хэцүүхэн байгаа. Улирлын сүүлийн хагасыг аятайхан дуусгахгүй бол Дортмундаас 9 оноо дутуу яваа. Ройс гэмтчихгүй бол Дортмунд энэ жил бараг түрүүлэхээр байна. Гэхээр лиг бол бараг худлаа болчихож байгаам. Энэ тоглолтоор Ковачийн асуудал ерөнхийдөө шийдэгдэх нь.
2. Тоглогчид эрт анхаарлаа хандуулж эхлэнэ.
Өмнөх жилүүдэд энэ шатанд ихэвчлэн сул өрсөлдөгчидтэй (уучлаарай Буучдаа
) таардаг байсан нь тоглогчдод хоосон найдвар төрүүлдэг байжээ. Тэгээд яг чухал тоглолтондоо фэйлддэг. Энэ нь сэтгэлзүйд нь их хүндээр тусдаг гэсэн байна. Хэдэн жил дарааллаж хагас шигшээгээс мултардаг байлаа даа. Энэ жилийн хувьд хасагдах шатнаас эхлээд л чамбай үзэж эхлэхийн байхаа.
3. Эхний тоглолтыг Ван Дийк өнжинө.
Манайх үнэхээр цаашаа шалгарая л гэж хүсч байгаа бол эхний тоглолтонд давуу тал үүсгэх хэрэгтэй. Мань эрийг байхгүйд үүнийг хэрэгжүүлэхэд илүү хялбар байна гэжээ. ВВД өнгөрсөн 2 улиралд нийтдээ 34 тоглолтонд гоол алдаагүй гэсэн мундаг үзүүлэлттэй байгаан байна.
4. Хариу тоглолтыг талбай дээрээ.
Заа энэнтэй ч юу ярихав. Гэмтэл бэртэлгүй талбай дээрээ тоглож буй Байерн бол зогсоогдошгүй л гэж.
Хамгийн гол нь гэмтэл бэртэл л байна. Түүнээс ч манай бүрэлдэхүүн уг нь овоо л зузаан байгаа даа.
Эхний тоглолт 2 сарын 19-нд Анфилдэд бол хариу тоглолт бараг сарын дараа 3 сарын 13-нд Алианз Аренад.
Сүүлийн хэдэн улирлын дараа анх удаа манай баг андердог статустай тоглох гэж байна уу даа.
Хамгийн сүүлд 2001 онд УЕФА-н супер цомд таарч 3:2-оор нухуулж байснаас өөр албан ёсны тэмцээнд таараагүй байгаан байна.
Тэр үед энэ цомд нэг их ач холбогдол өгдөггүй байж. Манайхаас гол тоглогчдоо тоглуулаагүй санагдаж байна.