Manchester United vs Liverpool
Old TraffordKick Off: 21:30-с (Монголын цагаар)
Rio нурууны гэмтлээс болж тоглохгүй юм шиг байна, харин Van der Sar-н нурууны гэмтэл нь эдгэсэн.
Ferdinand-н оронд Pique орж ирж магадгүй, Saha-н гэмтэл гайгүй.
Liverpool-н хувьд шинээр гэмтсэн хүн алга, тэгэхээр Reading-г ялсан бүрэлдэхүүнийг Benitez ахиад гаргаж магадгүй.
Тэгэхээр манай бүрэлдэхүүн иймэрхүү байна:Van der Sar, Hargreaves, Pique, Vidic, O'Shea, Ronaldo, Fletcher, Anderson, Nani, Saha, Tevez, Brown, Scholes, Rooney, Giggs, Park, Carrick, Evra, Ferdinand, Kuszczak, Foster.
Livepool-нх нэг иймэрхүү:Reina, Arbeloa, Finnan, Carragher, Hyypia, Skrtel, Aurelio, Riise, Babel, Benayoun, Alonso, Gerrard, Mascherano, Lucas, Kuyt, Torres, Voronin, Crouch, Pennant, Itandje.
Хэдэн статистикүүд:Хэрвээ манайх ялвал Лигт дарааллан 5 хожсон болно, Scouser-ууд ялвал дарааллан 6.
Манайх Liverpool-с 11 оноогоор илүү байгаа.
Энэ тоглолт нь United Liverpool 2-н хоорондох 150 дахь тоглолт болно. Liverpool ялвал Лигт 50 удаа United-г ялсан байх болно.
2 Клубын form-г харахад:
MANCHESTER UNITED1. FA Cup-т Portsmouth-д ялагдсан нь 8 тоглолтын анхны хожигдол болсон. (бүх тэмцээнд)
2. Сүүлийн 10 тоглолтын 8-г хожсон
3. Нийт 22 удаа хожиж, 20 оноо алдсан. 61 гоол оруулж (дунджаар үзэхэд 44 минут болгон нэг гоол оруулдаг) 15-г алдсан (дунджаар үзэхэд 180 минут болгон нэг гоол алддаг).
4. Хамгийн цөөхөн удаа тэнцсэн. 4 удаа.
5. Түрүүчийн улирлын Clean Sheet-н амжилтыг энэ улирал 2-р давав. Нийт 18 Clean Sheet, Chelsea 17 Clean Sheet-тэй манай дараа орно.
6. Лигт түрүүлж гоол оруулснаараа 1-т байгаа. Нийт 24 тоглолтонд түрүүлж гоол хийсэн (эдгээрээс 21-н хожиж зөвхөн ганц ялагдсан). Зөвхөн 5 удаа түрүүлж гоол алдсан. (энэ бас одоогийн байдлаар лигийн дээд амжилт)
7. Сүүлчийн 6 тоглолтын form-н жагсаалтанд Liverpool-тэй ижил 16 оноотой тэргүүлж байгаа.
8. Тоглолтуудын сүүлчийн 10 минутанд нийт 15 гоол оруулсан, үүнд 10-г сүүлчийн 5 минутанд, 7-г нэмэлт цагт хийсэн байна.
9. Old Trafford-д тоглосон лигийн сүүлийн 31 тоглолтоос дөнгөж 2-т нь ялагдсан.
Liverpool1. 2.16-нд FA Cup-д Barnsley-д хожигдсоноос хойшхи сүүлийн 7 тоглолтонд ялсан. Barnsley-д хожигдсон нь сүүлийн 10 тоглолтын ганц хожигдол. (бүх тэмцээнд)
2. Лигт West Ham-д хожигдсоноос хойш дарааллан 6 ялж, 1 тэнцсэн. West Ham-д хожигдсон нь сүүлийн 14 тоглолтын ганц хожигдол.
3. 3 удаа хожигдсон, зөвхөн Arsenal үүнээс цөөн хожигдолтой (ганц).
4. 11 удаа тэнцсэн, өөр ганц Fulham л ийм олон удаа тэнцсэн.
5. Нийт 21 гоол алдсан, зөвхөн
United үүнээс цөөн гоол алдсан (15). Түрүүлж 7 удаа гоол алдсан, зөвхөн
United үүнээс цөөн түрүүлж гоол алдсан (5)
6. Энэ улирал лигт улаан карт аваагүй 2 клубыг нэг (Нөгөөтх нь Bolton). 37 шар картаар торгуулсан, зөвхөн Everton үүнээс цөөн удаа торгуулсан (33).
7. Лигт 5 удаа 0-0-р тэнцэж байсан 2 клубын нэг (Нөгөөтх нь Portsmouth).
8. EPL-д тоглосон нийт Away тоглолтуудын 111-н хожиж, 111-т нь ялагдаж байсан, мөн өшөө 2 гоол хийвэл нийт Away 400 гоол оруулсан болно.
9. Cүүлийн 5 Away тоглолтын ганц-г л хожсон (Bolton 1 – 3 Liverpool).
за тэгээд Rio байхгүй бол Тоrres-г Hargreaves зохицуулах хэрэгтэй болно.
-------------------------
Van der Sar-------------------------
-------------------------------------------------------------
O'Shea------------
Brown--------------
Vidic--------------
Evra-------------------------------------------------------------
-------------------------
Hargreaves-------------------------
-------------------------------------------------------------
-----------------
Carrick--------------
Scholes----------------
-------------------------------------------------------------
-----------
Ronaldo-------------------------
Rooney----------
-------------------------------------------------------------
----------------------------
Tevez---------------------------
тэгэхээр нэг иймэрхүү 4-3-3-р тогловол яах бол?