by Shaggy » Thu Jul 26, 2018 4:28 pm
Шинэ сэдэв нээхгүйгээр улиралаа энд үргэлжлүүлэе даа.
Юта Жазз өнгөрсөн жилээсээ илүү сайн баг болсон, Ирэх улиралын гол төлөвлөгөө бол үргэлжлүүлэх
За зуны турш ёстой таг дуугай суулаа ерөнхийдөө тийм ч том биш энэ багийн хүвьд нэг их олныг татхаар дуулиан шуугиан угаасаа гаргаад байдаггүй, уул нь улирал өндөрлөсний дараа Салт Лэйкийн хэдэн сонин Леброны тухай бичиж байгаад таг болчихсон. НБАгийн багууд шинэ тоглогч элсүүлэх дээр тун ч завгүй бас дуулиантай байсан бол Ютад бас сонин содон юм юу ч болсонгүй Руди Гобер НБА-гийн шилдэг хамгаалагч болж, Донован Митчел ЭСПИгийн оны шилдэг шинэ тоглогчоор нэрлэгдэв. ОКС-г эхний шатанд мулталсан энэ багийг ихэнх мэргэжилтэнүүд 2018/2019 улиралын шилдэг багуудын нэгээр нэрлээд байгаа.
Өнгөрсөн улиралын амжилт НБА-гийн түүхэн дэхь хамгийн сюрприз амжилтад бүртгэгдэж байгаа нөхцөлд Ютагийн хувьд ямар нэг илүү үйлдэл хийхгүй байх нь хамгийн зөв сонголт гэж үзжээ. Дерик Фэйворс, Данте Эксүм, Раул Нето нарын гэрээг сунгаж үлдээв. Жонас Жеребког багаас хассан ч Табо болон Удо нарын гэрээний багийн сонголтыг идэвхжүүлэв. Мөн өнгөрсөн жилийн багт ирэн очин тоглож байсан Ниангийг багийн үндсэн бүрэлдэхүүнд багтааж Митруг дахин нэг жилээр 2 лигийн гэрээгээр үлдээлээ. Энэ багийн талаар төдийлөн мэддэггүй тоодоггүй үзэгчийн хувьд Ютад өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн юу ч байхгүй мэт боловч бодит байдал харьцангуй өөр байгаа юм. ГСВ Демаркус Казинсыг авсны дараа НБАгийн ихэнх багууд 2019 оны улирлын чөлөөт агентүүдад анхаарлаа хандуулж эхэлсэн бол хамгийн өндөр бэлтгэлтэй байгаа баг Юта юм, бас дээрээс нь энэ баг өнгөрсөн улирлаас илүү сайжирж чадсан бөгөөд багийн түүхэнд сүүлийн 10 жилд байгаагүй тогтвортой багийн бүрэлдэхүүн буюу өнгөрсөн жилийн бүрэлдэхүүний 92 хувь нь дараагийн улиралд тоглоход бэлдэж байна.
Мөн Дерон Виллиамсыг энэ багийг орхисноос хойш анх удаагаа 2 улирал дараалан тоглох гарааны холбогчтой байгаа бөгөөд дасгалжуулагч Куйн Снайдер өөрийн системийн бүрэн чадамжийг дайчлах хамгийн тохиромжтой үедээ иржээ. Дероноос хойш өнгөрсөн 6 жилд Юта Жазз багийн гарааны холбон тоглогчдоор Дэвин Харрис, Мо Виллиамс, Ээрл Ватсон, Жамаал Тинслэй, Трэй Бурке, Данте Эксүм, Шелвин Мак, Жорж Хилл, Рики Рубио нар тоглоод амжжээ.
Өнгөрсөн улирал ерөнхийдөө юу болсоныг бүгд санаж байгаа байх, Хилл гэрээгээ сунгаагүй, Хэйвард явсан, Рубио, Митчел, Табо, Жеребко, Удо, Кроудер (өвөл) нар ирсэн. Тоглолтын хэмнэлээ олох гэж 3 сар зүдэрсэн дээрээс нь багийг юу болсон юм гэмээр бэртэл дайрсан, арай чүү 12 сард учраа олоод улирлын хагаст нь супер тоглолт үзүүлсэн, хаана дууссан тэрнээсээ эхлэхэд энэ багт Плэй Офф-д орох хангалттай нөөцтэй гэдгээ баталж чадсан. Харин бүрэлдэхүүн бүтэлгүйтлээ гэж бодход дараа жилийн чөлөөт тоглогчид элсүүлхэд хамгийн том цалингийн зай гаргах боломж, наймаанд оролцуулах боломжтой тоглогчид байгаа.
Яг одоогийн байдлаар Ютад юу ч өөрчлөгдөөгүй мэт боловч хамгийн тухтай байрлалд байгаа. Рики Рубиод шинэ багийн тоглогчидтой зохицох шаардлага байхгүй, Донован Митчел рүүкий биш, Жое Инглес өөрийгөө гарааны тоглогч гэдгийг зөвшөөрч чаддаг болсон, Руди Гобер эрүүл үедээ энэ лигийн хамгийн чадварлаг хамгаалан тоглогч мөн гэдгээ баталсан, эцсийн эцэст Данте Эксүм эрүүл бас баталгаатай 3 жилийн гэрээтэй байгаа, Табо довтолгооны сонголт байх шаардлагагүй болсон дээрээс нь эрүүл байгаа, Удод дахиад шинэ хамгаалалтын систем сурах шаардлага байхгүй Алек Беркс эрүүл бас хэзээ хэзээнээс илүү энэ улиралыг хүлээж байгаа (гэрээний сунгалтын жил), Жае Кроудерт, Раул Нето гээд өөрийн яг юу хийх ёстойгоо мэдсэн залуус энэ жилийн Ютагийн бүрэлдэхүүнд байгаа. Түрүүлэхгүй л дээ гэхдээ түрүүлэх багийг үхтэл зовооноо