by El Payaso » Tue Aug 14, 2018 3:59 pm
За нэгэнт Батушай, Гамейро хоёрын талаар бичсэн юм чинь үлдсэн наймаануудаа ч бас бичье дээ одоо угаасаа үлдсэн хугацаанд нэг их шинэ наймаа хийхгүй л болов уу.
Энэ наймааны цонхоор хийсэн хамгийн сайн шилжилт, эхний наймаа нь Кондог байлаа. Өнгөрсөн улирлын манай шилдэг тоглогч. 25 орчим саяыг гурав хувааж өгөхөөр тохирох шиг боллоо. Тэгээд 80 саяын бая аут класс тавиж. Бага л юм одоо ч дурын гар л зуу хүрчих гээд бна шүү ккк. 2022 он хүртэл гэрээлсэн.
Б багийн Алекс Кентеллестэй мөн гэрээгээ сунгаж 100 саяын бая аут хийжээ. Ирээдүйн Гаяа гэгдээд байгаа. Нөхөрсөгүүдэд сайн байсан сурагтай.
Урос Рачич гэж ДМ дээр тоглодог 20 той бацааныг Белградаас авч мөн л 100 саяын бая аут тавьж. Сайн мэдэхгүй юм. Хэр тоглогч болохыг нь. Ойрын үед ч манайхан иймэрхүү шинэ талент олж авахдаа фэйлдээд байгаа. Зөрүүлээд нутаг нэгтэн болох Максимовичийг Хетафе руу явууллаа.
За тэгээд Консэлог 25+10 саяыг ирэх 3 жилд хувааж төлөх нөхцөлтэй Юве явууллаа. Товчхондоо бол Консэло Кондог болж хувирлаа гэхээр манайд ашигтай. Хөөрхий манайд олон улирал тоглоогүй ч өнгөрсөн улирал зээлээр явахдаа уйлаад л явсан. Фэнүүдийн хайрыг татсан тоглогч л доо. Бага зэрэг харамсалтай л байна.
Муктар Диахаби гэх францын залуучуудын шигшээд тоглодог төвийн хамгаалагчийг Лионоос 15 саяар дарлаа. Мөн л сайн мэдэхгүй нөхөр. Гэхдээ ямар ч байсан Лионд сүүлийн хоёр улиралд гараанд тоглосон гэхээр гайгүй туршлагатай л залуу бололтой.
Сельтагаас Даниэль Вассыг 6 саяар дарж, 4 жилийн гэрээ хийлээ. Дажгүй сэлгээний тоглогч болчих боломжтой. Олон байрлалд тоглож чаддаг, ид насан дээрээ яваа, туршлагатай бол туршлагатай муугүй тоглогч харагддаг. Дажгүй наймаа болсон байх.
Баруун ар дээр Пиччини гэж нөхрийг Спортингоос авч. Өнгөрсөн улирал гайгүй тоглосон сурагтай л байна. Манай хамгийн сул байрлал л даа. Португалаас ирсэн тоглогчид дажгүй тоглоод байгаа сүүлийн үед. Тэд нарынхаа замналыг давтаасай.
Тэгэхээр ирэх улиралд:
Хаалгач Нето
Баруун ар Пиччини Монтояа хоёрын хэн илүү байсан нь. Мөн Монтояаг явуулаад Везо Пиччини хоёрын хэн нь илүү нь гараанд муу нь сэлгээнд.
Төвийн хамгаалалт: Гарай, Вецо, Диахаби, Мюрилло, Химинез гээд 5 хамгаалагч. Паулиста, Гарай хоёр гараанд гараад явах болов уу.
Зүүн ар. Ойлгомжтой Гайяа арыг нь даах тал дээр Лето Кентеллес хоёр өрсөлдөх байх. Магадгүй Кентеллест итгэвэл Латог явуулахад ч буруудах юмгүй мэт.
Төвийн хагас дээр Рачич, Васс, Парехо, Кондог, Кок гээд хангалттай олон тоглогч байна. Өнгөрсөн улирлын тактикараа тогловол Кондог Парехо гараад Рачич, Кок, Васс нар сэлгээд явах байх. Баруунд Солер байгаа. Би буруу санаагүй бол энэ Васс бас тэнд тоглож чаддаг байх. Зүүнд Гуэдес Ферран нар байгаа.
Довтолгоо бол ойлгомжтой. Өмнө нь бичсэн. Ер нь бол Хаалгач, Зүүн ар, ДМ, СМ, Хоёр вингер, Төвийн нэг хамгаалагч гсн байрлалуудад Нето, Гайяа, Кондог, Парехо, Солер, Гуэдес гсн зургаан тоглогч л гараанд найдвартай гарахаар харагдаж байна. Үлдсэн таван байрлалд бол тэгээд өрсөлдөөд л хэн илүү байгаа нь гараад явах болов уу.
Гуэдесийг авах гээд үзээд байгаа ч ПСЖ зөвшөөрөхгүй л бга бололтой.
Vamos Argentina!!!