Мессигийн 2017 оны 11 сард Маркад өгсөн ярилцлагыг нь чадан ядан махчилж орчууллаа, илүү хувь хүн талаас нь ярилцсан байсан болохоор сонирхолтой санагдаад орчуулах гэж аядлаа.
13настай урам зориг дүүрэн Барселонад ирсэн хүүгээс юу үлдэв?Миний мөрөөдөл, хүсэл тэмүүлэл хэвээрээ байгаа. Мэдээж тэр цагаас хойш талбайн гадна болон талбай дээр олон зүйл өөрчлөгдөж урт хугацаа өнгөрсөн байна.
Антонелла та 2-ын тогтвортой харилцаа, танай хүүхдүүд гээд амьдрал чинь хэрхэн яаж өөрчлөгдөв?Бүх талаараа маш том өөрчлөлт болсон. Ондоо зүйлсийг харж, ондоо байдлаар эхэлдэг. Үнэнийг хэлэхэд аав болох тэр мэдрэмж миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй гайхалтай зүйл байсан. Бид одоо 2 хүүхэдтэй, 3 дахь хүүхдээ хүлээж байна. Анхных бол гайхамшигтай мэдрэмжийг өгч байсан, 2 дахь нь ч адилхан, тиймээс дараагийнх маань ч мөн адил байна.
Хүүхдүүдтэйгээ өдрийг хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Тиагод үлгэр уншиж байгаа зургийг чинь харсан юм байна.Миний өдөр тутмын ажил маань хүүхдүүдтэй маань хамааралтай. Өглөө босоод сургуульд нь хүргэж өгнө, тэгээд бэлтгэлдээ гарч дуусаад Тиагог авна. Түүнийг сургуульд явахад нь Антонелла, Матеотой өдрийн хоол хүртэл хамт цагийг өнгөрөөхийг хичээдэг. Орой тэднийг оронд нь оруулж өгч, ер нь бүхий л цаг заваа тэдэндээ зориулахыг хичээдэг. Энэ бол энгийн гэр бүлд байдаг л зүйл.
Тэд гэртээ хөлбөмбөг тоглоё гэж асууж байна уу? Тэд надаас хамт хөлбөмбөг тоглоё гэж нээх асуудаггүй, Матео хамгийн бага нь тэгээд заримдаа тэгдэг. Тиаго бол хэдийнэ бэлтгэлд яваад эхэлсэн, гэхдээ л нээх тоглоод байя гэдэггүй юм.
Матеотой бөмбөгөөр тоглоход тэр баруун гараараа шиддэг үү, зүүн гараараа шиддэг үү?Баруун, тэд хоёулаа баруун.
Гэртээ байхдаа Антонелла болон хүүхдүүдтэйгээ хөлбөмбөгийн талаар ярилцдаг уу эсвэл үгүй юу?Бид гэртээ хөлбөмбөгийн талаар маш бага л ярьдаг. Шигшээ баг юмуу клубт онцгой том зүйл болсон үед л гэр бүлийн ярих сэдэв болдог доо.
Хүүхдүүд чинь одоо юу гуйж байна? Тэд Лионел Мессиг хэн болохыг ойлгож байна уу?Матео хараахан ойлгож эхлээгүй байгаа, зарим хүмүүс ирээд гарын үсэг асуух юмуу зураг даруулъя гэхэд тэр их гайхдаг. Тиймээс тэр ойлгохгүй байгаа. Харин Тиаго бол их бага хэмжээгээр ойлгоод эхэлсэн. Цэнгэлдэх явж, тоглолт үзэх дуртай, гэхдээ л тэр бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа. Заримдаа тэр гэрт фанатууд шиг Месси гэж дуудаж, хардаг. Ойлгож эхэлж л байна.
Ирээдүйд юу хийнэ гэж бодож байна? Дасгалжуулагч хийх үү, эсвэл нам гүм амьдрах уу, гольф тоглоод явах уу?Юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Заримдаа би гэр бүлийнхэнтэйгээ хөлбөмбөгийн карьераа дуусгаад юу хийх талаар ярилцдаг, гэхдээ энэ яг шийдсэн зүйл ч биш л дээ. Би өөрийгөө хэзээ ч дасгалжуулагч болцон байна гэж төсөөлдөггүй, угаасаа үргэлж тэгж хэлдэг юм. Хэдэн жилийн дараа энэ бодол маань өөрчлөгдөж ч магадгүй. Тиймээс зодог тайлах үед юу болохыг харж л байя.
Багийн андууд чинь чамайг дасгал, хоол хүнсэндээ их анхаардаг тиймээс тэр одоо ч хүртэл ийм байгаа гэж хэлж байсан. Энэ чинь онцгой зүйл биш шүү дээ. Би хоолны дэглэмээ олон жил хадгалж байна. Бэлтгэлийн дараа би хөлөө бүр илүү хүчирхэг болгохоор хичээдэг, гэхдээ би gym-д явдаггүй.
Хоол хийх дуртай юу?Үгүй, хэзээ ч үгүй. Заримдаа хоол хийх гэж оролдоно, гэхдээ дуртай биш.
Үнэхээр дуртай хэрнээ хоолны дэглэмд чинь хориглосон зүйлээ нэрлээч.Шоколад, миний хувьд үнэхээр хэцүү байдаг юм. Одоо, цагаас цагт шоколад бага зэрэг идчихдэг болсон.
Таны дэглэмд нойр хамгийн чухал зүйл, нойроо сайн авдаг уу?Үгүй шүү, үнэхээр үгүй. Үнэнийг хэлэхэд заримдаа унтмаар санагддаг. Шигшээ багтайгаа хамт бэлтгэлд гарахад л энэ боломжоо сайн ашигладаг даа. Хүүхдүүдээс болоод тийм цаг байдаггүй.
Олон тоглолт үздэг үү?Мэдээж, тэгэлгүй яахав. Үргэлж хөлбөмбөгийн мэдээллийг авахаар хичээнэ шүү дээ.
Та ямар лигийн өрсөлдөөнийг сонирхож үздэг вэ? Ерөнхийдөө бүгдийг нь үзэхээр хичээдэг ч ихэвчлэн Испани, Англи, Аргентиныг үздэг. Мэдээж цагийн хуваарь маань нөлөөлж байгаа. Гэхдээ би бүгдийг нь үзэхийг хичээдэг.
Францын Лиг 1-г ч гэсэн үү?Тиймээ, өмнөхөөсөө илүү их үздэг болсон.
Лионел Месси байх амар уу?Би гэр бүлдээ цаг зарцуулахыг боддог жирийн л хүн. Мэдээж, хүн бүр намайг цаг үргэлж үзэхгүйгээр хэвийн амьдралаар харахыг хүсэхгүй байгаа нь үнэн.
Чи одоо 4 алтан шаахайтай. Та тэдгээр шагналуудаа хараад юу гэж боддог вэ?Тухайн шагналаа хэрхэн авснаа дүрслээд сайхан байдаг, гэхдээ миний зорилго бол хувийн шагнал биш гэж би үргэлж хэлдэг. Би тэрнээс илүү Аваргуудын Лиг эсвэл Ла Лигт түрүүлэхийг илүүд үзнэ, тэд л миний жинхэнэ зорилго учраас. Гэхдээ мэдээж тэдгээр шагналууд бүгд утга учиртай, гэртээ байхыг харахад сайхан байдаг.
Манчестер Сити энэ жил аваргуудын лигт түрүүлж чадах болов уу?Энэ цаг үед Сити хамгийн хүчирхэг багуудын нэг, ПСЖ ч мөн адил. Одоогоор тэд хамгийн хүчирхэг нь байна, гэхдээ улирал урт. Реал Мадрид бол туршлагатай, сайн бүрэлдэхүүнтэй баг, гэхдээ одоо тэдний үзүүлж буй үр дүн сайн биш байна. Байерн Мюнхен ч мөн адил. Гэхдээ үнэн гэвэл тэд энэ улирлын төгсөлд өрсөлдөөнд байх л багууд, яг одоо бол ПСЖ, Сити хамгийн шилдэг формтой байна.
Умтитигийн тоглолт чамайг гайхшруулсан уу?Түүнийг анх ирэхэд би түүнийг сайн мэддэгүй байсан. Харин бэлтгэл хийж байхыг хараад тэр тал дээр нээх гайхшраагүй ээ. Би түүний бүх л чадварыг хардаг учраас түүний гүйцэтгэлд гайхширдаггүй.
Барса энэ улиралд яагаад довтолгооноос илүү хамгаалалтанд чиглээд байгаа юм бэ?Неймар багийг орхисноор бид олон зүйл өөрчлөх хэрэгтэй болсон. Бид маш том зүйлийг алдсан, тэгээд хамгаалалтандаа илүү анхаарах болсон. Одоо бид талбай дээр дундын шугамд илүү анхаарал хандуулж байна, бид илүү хүчирхэг байхын тулд илүү балансаа барих хэрэгтэй шүү дээ.
Шигшээ багийнхаа хамт дэлхийн аваргад шалгарахад амаргүй сорилтуудтай их тулгарлаа, энэ тэмцээнд түрүүлэхийн тулд, өрсөлдөх чадвартай байхын тулд юу хийх хэрэгтэй гэж үзэж байна. Бидэнд их хэцүү үе байсан, 3 дасгалжуулагч солигдож, тэр бүхэнд дасан зохицох амаргүй байсан. Тэд бүгдээрээ л өөрийн гэсэн философи, арга барилтай. Сампаолитой гэхэд л бид сонгон шалгаруулалтын 4 тоглолт, зарим нөхөрсөг тоглолтонд оролцсон, гэхдээ л бид өсөж дэвжихээр хичээж байна. Үүнээс гадна мөн шалгаруулалт их хүнд байсан, өдөр бүр л илүү хичээсэн ч хэцүү байсан.
2014 онд шигшээ тоглолтонд Германд хожигдсон. 2018 онд Герман фаворит хэвээрээ юу эсвэл өөр улс түрүүлнэ гэж харж байна уу? Испани ч юмуу Португал ч юмуу?Герман үргэлж фаворитуудын нэг байсан. Мөн Бразил, Испани, Франц гээд хүчирхэг өрсөлдөгчид байна. Тэд одоо хамгийн хүчирхэг нь, сайн формтой байвал финалд хүрэх байх.
Бразилд хагас шигшээд Голландтай тоглосон, Арьен Роббен шиг гайхалтай тоглогч энэ удаа тоглохгүй нь.Өмнө нь хэлж байсантай төстэй юм, бүх л багууд сонгон шалгаруулалтын үед хүнд сорилттой тулгардаг. Өмнөд Америк, Европт. Өнөөдөр хөлбөмбөг илүү хөгжиж, сайн зохион байгуулалттай жижиг улсууд илүү өрсөлдөөнтэй болгож байна. Голланд, Итали энэ тэмцээнд олон удаа оролцож байсан ч энэ удаа сонгон шалгаруулалтанд бүдэрчихлээ шүү дээ.
Италийн шигшээ дэлхийн аваргаас мултарлаа. Тэр талаар юу гэж бодож байна? Ер нь Италийн хөлбөмбөг Европт хамгийн алдартай гэсэн байр сууриа алдаж байна гэж бодож байна уу?Италийн хөлбөмбөг сүүлийн жилүүдэд өөр байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь дэлхийн аваргын сонгон шалгаруулалтанд нөлөөлсөн гэж бодохгүй байна. 10 жилийн өмнө АС Милан, Интер Милан багууд их хүчирхэг байсан, Италийн хөлбөмбөг бүхэлдээ л мэдрэгддэг байсан. Одоо тэд бага багаар зөв зам руугаа орохоор хичээж байна. Хамгийн гол нь эдгээр багууд Европын түвшинд буцаад хүчирхэг болох хэрэгтэй.
Кристиано алтан бөмбөгийн төлөө өрсөлдөж буй хамгийн том өрсөлдөгч чинь, өөр хэнийг авах боломжтой гэж харж байна.Өнөөдөр алтан бөмбөгийг авах чадалтай олон гайхалтай тоглогч байна. Өнгөрсөн жилүүдэд бид 2 өрсөлддөг байсан бол, одоо Неймар, Мбаппе, Суарез гээд тоглогчид байна.
Олон жилийн өмнө Кристиано ирээдүйд Месси бид 2 сайн найзууд ч болох боломжтой гэж хэлж байсан. Таны бодлоор энэ боломжтой юу?Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй. Нөхөрлөл гэдэг бол нэгнийгээ таниж мэдэж, илүү их цагийг хамтдаа зарцуулж байж бий болдог зүйл. Би одоо ямар нэгэн харилцаагүй, яагаад гэвэл бид зөвхөн ёслолын үеэр л нэгнийгээ харж, тэнд л бага зэрэг ярилцдаг. Бүх зүйл сайхан байна, бидний амьдрал байнга давтагдахгүй шүү дээ.