Шинэ улирлын шинэ сэдвийн нээлтээ хийж, сэдвийнхээ нэрийг солилоо кккк
ПЛ-т орсон хойноо шинэ сэдэв нээнээ...
За ямар ч байсан тун эвгүй байдлаас их эвтэйхэн гараад явчихлаа...
Грилиш хүүгээ авч үлдэж чадлаа... Нөхөр ч твиттер дээрээ "Ажилдаа орцгооё" гэсэн байна лээ... бэртэл гэмтлээс хол байвал багаа чирээд ПЛ-д оруулж чадах л нөхөр дөө...
Зөрөөд хэд хэдэн эвтэйхэн наймаа хийчихлээ... уг нь Бристол Ситигийн Жое Брайн гэж их сайн ЛБ залуу авах гэж байсан яриа хөөрөө бүр тохирчихсон байсан эцсийн мөчид Фулхам шавар хааж орж ирээд аваад явчихлаа... нөхдүүд ч Сессенионоо явуулах гээд л бэлдээд байгаа байх л даа... Энэ нөхрийг авчихсан бол болоод явчих байлаа... тэгээд бас нэг довтлогч зээлээр авчихсан бол... гэхдээ зээлийн цонх хаагдаагүй байгаа учраас бас боломж бий...
Одоогоор хийгээд байгаа наймаанууд...
Жон МкГинн... хагас хамгаалагч... 23 настай... Шотланд
Шотландын Хибернианы Жон МкГинн гэж од залууг нь аваад ирлээ.... 23 настай... фенүүд нь бүгд амаа олохгүй магтах юм... хөдөлмөрч тоглодог, тасралтгүй гүйдэг, хамгаалалт довтолгоондоо жигд, их динамик тоглодог залуу юм гэнэ... бөмбөгөө алддаггүй л гэнэ... Грилиштэй хослоод ард нь тогловол ч энэ 2 их юм дуулгана даа... Грилишийн оронд авчирж байна гээд байсан ямар ч байсан ирэх 1 сар хүртэл хамт тоглох нь... яг найруулах тал дээр бол Грилишийг яагаад ч гүйцэхгүй л дээ... ямар ч байсан их сайхан наймаа боллоо....
Ориан Нуланд...хаалгач... 27 нас... Норвеги...
За Герман Инголштатаас Норвегийн шигшээгийн хаалгач залууг аваад ирлээ... ер нь бол ид л сайхан нас... Жонстоныг Вестбромд алддаг их муухай юм болсон... Уг нь багт их сайн уусаад их сайн хааж байсан... нөхөр ВБА-д очоод 2 тоглолтонд 3 гоол алдчихсан явааг бодоход бас ч тийм сайн хаалгач биш ч байсан юмуу хэхэ... ямартай ч 1 номероо Брьюс хадгалсаар байгаад энэ залууд өгчихлөө... 192-той өндөр залуу байна...
Манай Жед Стир, Атлетикогоос зээлээр ирсэн Андрэ Морреира, тэгээд Нуланд гээд 3 төвшин ойролцоо хаалгач залуучууд байна даа... сайхан өрсөлдөөд хамгийн шилдэг нь гараанд гарах болтугай...
Зээлээр МанЮ-гийн Аксел Туанзебе ирсэн... нөхөр ч багийнхнаа мэднэ, дасгалжуулагчийн хэв маягийг мэднэ... шууд л СБ дээр гараанд гаргах гэж үзэх байх даа... баруунаас илүү төвд их аятайхан тоглож мэдэхээр харагдсан....
Зөрүүлээд Гарднерийг Бирмингам сити рүү улирлын хугацаатайгаар зээлсэн... нөхөр ч анх гарч ирж байхдаа харуулж байсан тэр потенциалдаа хүрсэнгүй дээ... ер нь ингэж яваад тэгээд ахынхаа араас орох байх...
За одоо зээлийн зах зээл дээр идэвхитэй ажиллаад нэг довтлогч, нэг ЛБ хоёр дор хаяж олж ирэх хэрэгтэй байна даа...
Жигүүр дээр Андрэ Грийн хүү гялалзаад эхэлсэн... заавал шинэ вингер хэрэггүй л юм байна... гэхдээ Снодграссыг авчрах юм яриад байгаа... аваад ирвэл хэрэгтэй л байна... талбай дээр их дайчин байдгаас гадна талбайн гадуур их эерэг нөлөөтэй, мундаг залуу л даа...
За тэгээд энэ жил гараа нэг иймэрхүү явах нь....
.....................Нуланд/Стир...................
Хаттон/Брий.......Честер.......Таунз/Элфик......Тейлор/шинэ ЛБ
........................... Жедай/Велан................
Элмо/Адома......Лансбури/МкГинн.... Хурихэйн/Бярнасон.......Грийн....
................................Грилиш..................
.............................Кожиа/Хоган/шинэ дотвлогч.....................