ЛА МАСИАГИЙН ХАМГИЙН ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙСАН 50 ТОГЛОГЧ, ОДОО ХААНА БАЙНА ВЭ?RUBEN MINO (Баггүй, 29 настай, хаалгач)Albacete багтай хийсэн гэрээ нь 6 сард дууссаны дараа ямар нэгэн багтай гэрээ хийгээгүй байгаа. Тэрээр Albacete багтаа 12 сард гэрээ байгуулан нэгдсэн ч тийм олон тоглолтонд оролцоогүй. Барселона Б багаас явсны дараа Mallorca, Oviedo, AEK Larnaca багуудад тоглож байсан. 2010 оны Испаний супер цомын эхний тоглолтыг гэртээ хийхэд Мино гараанд гарч тоглосон бөгөөд баг нь 3:1-р Sevilla-д хожигдсон. Хариу тоглолтонд Валдез эргэн ирж Барса 4:0-р хожин цомыг хүртэж байсан. 2011 онд Испаний Ю-21 шигшээн хамт европын аварга болж байсан хэдий ч Мино нэг ч тоглолтонд оролцоогүй Де Хеагийн сэлгээний хаалгачаар тоглож байв.
JORDI MASIP (Real Valladolid, 29 настай, хаалгач)Валладолидод бүү эргэлз, тэд өнгөрсөн улиралд гайхалтай тоглосны ачаар дээд лигт дэвшиж чадсан. Масип бол тэдний гарааны хаалгач. Тэр Барсад 28 нас хүртлээ үндсэн багт 3 улирал тоглосон бөгөөд багийн 3-р сонголт байсан юм. Масип Барсагийн үндсэн багт эзэн хааны цомын 3 тоглолт, лигийн 1 тоглолтонд оролцож байсан юм.
POL BALLESTE (Баггүй, 23 настай, хаалгач)CD Badajoz баг өнгөрсөн 5 сард 9 тоглогчийн гэрээг цуцласны нэг нь Balleste байв. Үүнээс хойш тэрээр баггүй байгаа. Барсагийн хүүхдийн академиас явсны дараа Atletico Malagueno, El Palo, Cadiz, Granada B, UCAM Murcia, Badajoz багуудаар дамжсан юм. Сүүлийн баг Badajoz багтайгаа өнгөрсөн 1 сард гэрээ байгуулаад байсан юм. Balleste 2-р дивизоны 73 тоглолт, эзэн хааны цомын 7 тоглолтонд оролцсон.
FABRICE ONDOA (KV Oostende, 22 настай, хаалгач)Энэ зун Севильягийн Б багаас Бельгийн KV Oostende баг руу шилсэн. Севильягийн Б багт 2 улирал тоглосон ч ердөө 5 тоглолтонд оролцсон. Үүний өмнө тэрээр Nastic багтай гэрээтэй байсан ч албан ёсны тоглолтонд оролцож байгаагүй. Барсагийн хүүхдийн академид байхдаа 2014 онд залуучуудын лигт түрүүлж байсан бөгөөд тэмцээний шилдэгт хүртэл байсан. Өнгөрсөн жилүүдэд цөөн тоглолтонд оролцож байгаа хэдий ч Камеруны шигшээ багийн үндсэн хаалгач хэвээр байгаа тэрбээр шигшээ багтайгаа 2017 онд Африкын цомын аварга болж байсан.
MARTIN MONTOYA (Brighton & Hove Albion, 27 настай, баруун жигүүрийн хамгаалагч)Түүнийг олон жил Барсагийн баруун жигүүрийн хамгаалалтыг нуруундаа авч явна гэж боддог байлаа. Тэр Барсаг 2015 онд орхиж Интер лүү зээлээр явсан хэдий ч ердөө 3хан тоглолтонд оролцсон. Үүний дараа өвлийн наймааны цонхоор Бетис рүү мөн зээлээр явж улирал дууссаны дараа Валенситай гэрээ байгуулан 2 улирал тоглосон. Марселино удирдлага дор багаа аваргуудын лигт буцаан авчрахад тусалсан тэрээр үүнийхээ дараа энэ зун Английн Премьер Лиг рүү явсан юм. Барсагийн үндсэн багт албан ёсоор 3 улирал тоглосон.
ALBERT DALMAU (UE Lleida, 26 настай, баруун жигүүрийн хамгаалагч)Анх 2010 онд Гуардиола Атлетикогийн эсрэг түүнийг үндсэн бүрэлдэхүүнд дуудсан ч дэбютээ хийгээгүй. Барсагийн хүүхдийн академийг орхин Валенсигийн хүүхдийн академид нэгдсэнийхээ дараа 2-р дивизоны нилээдгүй багаар давжсан. Энэ зун 3-р дивионы Lleida багтай 3 жилийн гэрээ байгуулсан.
HECTOR BELLERIN (Arsenal, 23 настай, баруун жигүүрийн хамгаалагч)Арсеналын нэгдүгээр сонголт. Барсад 16 жилийг өнгөрүүлснийхээ дараа Англи руу ирсэн тэрээр Watford клубт нэг улирал зээлээр тоглосны дараа Буучдын үндсэн багт дэвшсэн. Арсеналтай хамт 2 ФА цом, 2 тавгийн эзэн болсон. 2016 онд Карвахал гэмтэж Беллерин европын аваргад оролцсон ч талбайд гараагүй.
MARC BARTRA (Real Betis, 27 настай, төвийн хамгаалагч)Барсагийн төлөө дэбют тоглолтоо 19 настай Гуардиолгийн удирдлага дор Виценте Калдеронд хийж байсан. Үндсэн багт 4 улирал тоглон олон цомын эзэн болсон. Пике, Пуёол, Машерано зэрэг акулуудын дор түүнд гарааны тоглогч болох боломж бага байсан учир Герман руу явсан. Одоо тэрээр Реал Бетис багт ирээд байна.
SERGI GOMEZ (Sevilla, 26 настай, төвийн хамгаалагч)2010 оны супер цомын эхний тоглолтонд дэбютээ хийж байсан. 2014 онд зун Селтатай гэрээ байгуулж 4 улирал тоглосны дараа, энэ зун Севильяд нэгдсэн. Түүний карьерын нэгэн шинэ хуудас нээгдлээ.
ORIOL ROSELL (Orlando City, 26 настай, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч/төвийн хамгаалагч)АНУ-ын МЛС-т түрүүлсэн анхны Испани тоглогч. Барсаг орхисныхоо дараа Sporting Kansas City, Sporting de Portugal, Vitoria Guimaraes, Belenenses, Portimonense зэрэг багуудад тоглосон. Өнгөрсөн 1-р сард Орландо Ситид ирсэн.
EDUARD CAMPABADAL (Lugo, 25 настай, баруун жигүүрийн хамгаалагч)Барсагийн хүүхдийн академийг орхиж Англид Фүлхэмд ирж премьер лигт 19 насандаа дэбют хийсэн. Гэхдээ ердөө 1 тоглолтонд оролцсон. Дараа нь Испанид эргэн ирж Кордобатай гэрээ байгуулсан. Одоо тэрээр 2-р дивизонд 4 дэх улирлаа тоглож байгаа бөгөөд эхний 2 улирлыг нь Майоркад, сүүлийн 2 улирлыг нь Лугод тоглож байна. Испаний Ю16, Ю17, Ю18 шигшээд багтаж байсан.
ROBERT COSTA (Celta B, 24 настай, төвийн хамгаалагч)Бадалона руу шилжихээсээ өмнө Барса Б-д 13 тоглолт хийсэн. Үүний дараа Селта Б-тэй гэрээ байгуулсан 3 улирал тоглож байна.
ROGER RIERA (Villarreal B, 23 настай, төвийн хамгаалагч)Барсаг орхиж Nottingham Forest-н хүүхдийн академид шилжиж үүнийхээ дараа Селтад шилжсэн. Одоо түүний Вилларреал Б баг дахь 2 дахь улирал нь эхлэх гэж байна. 2014 оны залуучуудын лигийн аваргыг хүртсэн бүрэлдэхүүнд байсан.
CARLOS BLANCO (Villarreal B, 22 настай, төвийн хамгаалагч)Барсагийн хүүхдийн академийг орхиж Ювентусын академи руу явсан. Ювентуст үндсэн улирлын өмнөх бэлтгэлд багтан олон улсын цомын тэмцээнд гоол оруулж байсан. Ювентусын орхин Lausanne-Sport, Nastic багуудаар дамжсан. 21 насандаа Испаний 2-р дивизонд дэбютээ хийсэн байсан. Өнгөрсөн өвлийн цонхоор Бетис Б баг руу явж, эцэст нь энэ зун Вилларреалын Б багт ирээд байна.
ANDREU FONTAS (Sporting Kansas City, 28 настай, төвийн хамгаалагч)2009/10оны улирал Гуардиолагийн удирдлага дор дэбютээ хийсэн. 2011/12оны улиралд эзэн хааны цомын тоглолтонд хүнд бэртэж олон сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. Бэртлээс ирснийхээ дараа Майорка руу шилжин лигийн 9 тоглолтонд оролцсон улирлын төгсгөл баг нь доод лиг рүү унасан. Үүний дараа Селта руу 1 сая еврогоор шилжин 5 улирал тоглоод энэ зун АНУ-ын Sporting Kansas City багт нэгдсэн.
XAVIER QUINTILLA (Villarreal B, 22 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)2014 оны залуучуудын лигийн аварга, Барса Б-д байхдаа 3-р дивизонд 8 тоглолтонд оролцсон. 2016 онд Lleida руу зээлээр явж 29 тоглолтонд оролцсоныхоо дараа Вилларреал Б-тэй гэрээ байгуулсан. Одоо түүний энэ баг дахь 2 дахь улирал нь эхэлжээ.
JUANMA GARCIA (Liverpool U23, 21 настай, төвийн хамгаалагч/зүүн жигүүрийн хамгаалагч)Ю19А-н ахлагч. 2016 онд 19 насандаа Ливерпүүлтэй гэрээ байгуулсан.
MARC MUNIESA (Girona, 26 настай, төвийн хамгаалагч/зүүн жигүүрийн хамгаалагч)Тухайн цаг үедээ хамгийн их итгэл хүлээлгэж байсан хамгаалагчдын нэг ч түүний карьерыг бэртэл үгүй хийсэн 17 насандаа Гуардиолгийн удирдлага дор Осасунагийн эсрэг Ла Лигт дэбютээ хийж байсан. 2011/12 оны улиралд Аваргуудын Лигийн дэбют тоглолтондоо мөн оролцож байсан. 2012 оны зун үндсэн багт улирлын өмнөх бэлтгэлийн үеэр нэгдэж байсан ч өвдөгний бэртлийн улмаас бүтэн улирал тоглоогүй. Энэ хүнд үеийнхээ дараа Английн Сток Сити рүү шилжин 4 улирал тоглон 57 тоглолтонд оролцсон. 2017 оны зун Girona-д зээлээр тоглон дараа зун нь 5саяар бүр мөсөн Girona-д нэгдсэн. 2013онд Испаний Ю-21 шигшээн хамт Европын аварга болоход тэмцээний турш 10 минутыг талбайд өнгөрүүлсэн.
BRIAN OLIVAN (Cadiz, 24 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)Барсагийн хүүхдийн академиас яван Португалын Брагагийн хүүхдийн академид нэгдэн хагас жил болоход ердөө нэг л тоглолтонд оролцсон. Дараа нь CSKA Sofia багт очсон ч талбай дээр гараагүй. 2014 оны зун Валладолид Б, 2015 оны зун Гранадагийн Б багт нэгсдэн. Эцэст нь Кадизад очин 3 дахь улирлаа эхлүүлээд байна.
ALEX GRIMALDO (Benfica, 23 настай, зүүн жигүүрийн хамгаалагч)Тэр Барса Б-д 15хан насандаа дэбютээ хийсэн. Олон улирал Барса Б-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг авч явж байсан тэрээр 2012/13 оны улиралд хүнд бэртэн 11 сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. Улмаар 2015оны өвөл Бенфика түүнийг 2 саяар багтаа нэгтгэн одоо тэрээр Бенфикагийн зүүн ар болжээ. 2012онд Испаний Ю19 шигшээ европын аваргад түрүүлэхэд тэрээр дасгалжуулагч Хулен Лопетегуйн гарааны сонголт байлаа.
[img]FRAN%20ALVAREZ%20(Vilafranca,%2022%20настай,%20зүүн%20жигүүрийн%20хамгаалагч)[/img]
2008 онд зул сарын баяр болгоноор шалгаруулдаг ла лигийн итгэл найдвар шагналын МВП-г хүртэж байсан. Барсаг орхиж Монако, Гранада багуудаар дамжсаны дараа хэдэн сар баггүй явсны эцэст Ла Рода, Monterosi багуудаар явж эцэст нь өнгөрсөн 1 сард Испаний Vilafranca багтай гэрээ байгуулсан.
ORIOL ROMEU (Southampton, 27 настай, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч)2010 онд испаний супер цомын эхний тоглолтонд дэбютээ хийсэн. Ла Лигт Гуардиолгийн удирдлага дор Депортивогийн эсрэг дэбютээ хийж байсан тэрээр Барсагийн үндсэн багт Машерано ирсний дараа Челси рүү 5саяар зарагдсан. Андре Виллаш-Боашийн удирдлага дор итгэл найдвартай байсан ч удалгүй тэр халагдаж Ди Маттео оронд нь үндсэн багийн дасгалжуулагч болсон. 2 улиралд олигтой талбайд гараагүй тэрээр Валенси, Штутгарт багууд руу явсны дараа Southampton түүнийг 7 саяар худалдан авч одоо Ромеугийн Southampton баг дахь 4 дэх улирал нь эхлэж байна.
PATRICIO GABARRON (PATRIC) (Lazio, 25 настай, баруун жигүүрийн хамгаалагч)Барсагийн академид байхдаа хагас хамгаалагчаар тоглодог байсан ч одоо баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байна. 20 насандаа Барса Б-н чухал хэсэг байсан түүнийг тухайн үеийн үндсэн багийн дасгалжуулагч Тата Мартино 2 тоглолтонд дуудсан ч талбайд гаргаагүй. 2015 онд Лацио түүнийг худалдаж авсан.
WILFRID KAPTOUM (Betis B, 22 настай, хагас хамгаалагч)Самуел Это сангаас Барсагийн академид элссэн. 2014 оны залуучуудын лигийн аваргын бүрэлдэхүүнд багтсан. 18 насандаа Барса Б-д дэбютээ хийж Луис Энрикегийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийж байсан. Одоо тэрээр Бетис Б багт тоглож байна.
ALEX CORREDERA (Real Murcia, 22 настай, хагас хамгаалагч)Барсагийн академиас Депортико Б баг руу шилжин 2 улирал тоглосны дараа Алмериагийн Б баг руу явж үндсэн багт нь дэбютээ хүртэл хийж байсан тэрээр энэ зун Мурсиа багт нэгдсэн.
SERGI ROBERTO (FC Barcelona, 26 настай, баруун жигүүрийн хамгаалагч/төвийн хагас хамгаалагч)Куле нарын хайр хүндэтгэлийг хүлээсэн тоглогч. Үндсэн байрлал нь талбайн төвд тоглох хэдий ч Луис Энрике баруун жигүүрийн хамгаалагчаар их тоглуулдаг байсан. Тэр ч дасгалжуулагчийнхаа итгэл найдварыг үл алдан гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа Шигшээ багтаа дэбютээ хийсэн. Одоо Барсагийн үндсэн багийн 4-р ахлагч.
THIAGO ALCANTARA (Bayern Munich, 27 настай, хагас хамгаалагч)Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг болно гэгддэг түүнийг бэртэл гэмтэл хойш нь зулгааж буй. Шавигийн залгамж гэгддэг байсан түүнийг Байерн Мюнхен 25 саяар худалдан авсан. Энэ зун Камп Ноуд эргэн ирэх талаар нилээн яригдсан ч бүтээгүй. Мөн Мадрид бас тэрнийг сонирхож байсан.
RAFINHA ALCANTARA (FC Barcelona, 25 настай, хагас хамгаалагч)Дүү Алкантара. 2013/14 оны улиралд Селта руу зээлээр явж тэндээ гайхалтай тоглолтыг үзүүлж байсан. Барсад эргэн ирснийхээ дараа ч дажгүй байсан хэдий ч бэртэл гэмтэл түүний амжилтанд саад үзүүлж байна. Олон удаагийн хүнд бэртэл байгаагүй бол тэр хэдийнэ өөрийгөө хангалттай харуулах байсан биз. Барсагийн хамт бүх л цомыг хүртсэн тэрээр өнгөрсөн өвөл Интер лүү зээлээр яван тоглосон бөгөөд энэ жилдээ Барсадаа үлдэхээр болоод байгаа билээ.
JAVIER ESPINOSA (FC Twente, 26 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)Барса Б-д тун дажгүй хэдэн улирал тоглосныхоо дараа Вилларреал руу явсан. Шар шумбагчдын бүрэлдэхүүнд Ла Лигт дэбютээ хийсэн ч тэр улирлаа Алмериа руу зээлээр явсан. Зээллэгээс ирснийх нь дараа Элче рүү дахин зээлээр явж үүнийхээ дараа Леванте руу яван, дараа нь Гранада, Лос Гранотес багуудад тоглож байгаад энэ зун наймааны цонх хаагдах сүүлийн өдөр Твенте багтай нэгдсэн.
JORDI MASO (Olot, 26 настай, хагас хамгаалагч)Барсагийн академид нэг жил тоглосон. 2-р дивизонд Girona багт 17 насандаа дэбютээ хийсний дараа Барсатай гэрээ байгуулсан. Луис Энрикегийн удирдлага дор Барса Б багт 1 тоглолтонд л оролцсон. Үүнийхээ дараа Llagostera багт 6 жил тоглоод эцэст 3-р дивизоны Олот багт нэгдэн одоо гараанд гаран тоглож байна.
PEPE PALAU (Баггүй, 26 настай, хагас хамгаалагч)Өнгөрсөн 12 сард Eldense багтай гэрээгээ цуцласнаас хойш баггүй байгаа. Луис Энрикегийн удирдлага дор Барса Б-д дэбютээ хийн дараа нь Вилларреалын академи руу шилжин 4 улирал тоглосон үүнийхээ дараа Cartagenа, Jumilla, La Roda, Eldense багуудад тоглосон.
POL CALVET (Баггүй, 24 настай, хагас хамгаалагч)Барса Б-д тоглож байхдаа бэртлийн улмаас удаан хугацаанд тоглож чадаагүй. Бэртлээс эргэн ирээд Deportivo B, Llagostera багуудад тоглож байгаад АНУ руу шилжин Pittsburgh-н их сургуульд суралцаж Лос Анжелес ФС багт тоглож байсан.
NANDO QUESADA (Atletico Sanluqueno, 24 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)Барсагийн хүүхдийн академид тоглож байгаад Голландын Utrecht багт нэгдэн 3 тоглолтонд оролцсон. Дараа нь Испанид эргэн ирэн Llagostera багт дажгүй тоглолтыг үзүүлсэн тэрээр өнгөрсөн улирал 3-р дивизоны Formentera багийн чухал нэгэн хэсэг болж энэ зун Элче руу зарагдсан ч Элче 3-р дивизоны Atletico Sanluqueno баг руу зээлээр явуулсан.
DAVID BABUNSKI (Omiya Ardija, 24 настай, довтлох чиглэлийн хагас хамгаалагч)2016 онд Барсад салах ёсны захиа бичиж нилээн шуугиан тарьж хэл аманд өртсөн. Арбелоа, Пике тэргүүтэй хүмүүс түүнийг өмгөөлөн хүүхдийг элдвээр хэлэхгүй байхыг хүссэн. Барса Б багт 3 улирал тоглон одоо Японд тоглож байна.
SERGI SAMPER (Barcelona, 23 настай, хагас хамгаалагч)Бэртэл гэмтлээс болоод өөрийнхөө потенциалыг бүрэн харуулж чадахгүй байгаа. Луис Энрикегийн удирдлага дор дэбютээ хийж байсан.
DAVID ZALZMAN (University of Memphis, 22 настай, No.10)Барсагаас Cornella руу шилжиж дараа нь өөрийн төрсөн нутгийн Deportivo Anzoategui багт шилжсэн. Одоо тэрээр Мемфисийн их сургуулийн Мемфис залуучуудын багт тоглодог.
SIMON COLINA (Radomiak Radom, 23 настай, хагас хамгаалагч)Ла Масиагаас явсны даара тэр Шотландын Partick Thistle, Киприйн Nea Salamina Famagusta багуудад тоглож байгаад 2016 оны 12 сард Польшийн Radomiak Radom багтай гэрээ байгуулан одоог хүртэл тоглож байна.
LIONEL ENGUENE (Баггүй, 22 настай, хагас хамгаалагч)2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан. Барса Б-д 12 тоглолтонд оролцсоны дараа Antalyaspor баг руу шилжиж хагас улирал тоглосон. 2016 онд Lugo багт үнэгүй ирэн эзэн хааны цомд хагас үе тоглосон. Өвлийн наймааны цонхоор Leixoes руу шилжин жил хагас тоглосон.
CRISTIAN TELLO (Real Betis, 27 настай, вингер) Гуардиолагийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийж байсан. Татаг ирсний дараа Порто руу зээлээр яван тэндээсээ Фиорентино руу явж байсан. 2017 оны зун Бетис түүнийг 4 саяар худалдаж аван 2 дахь улирлаа эхлүүлээд байна.
ISAAC CUENCA (Баггүй, 27 настай, вингер) Гуардиолгийн удирдлага дор үндсэн багт дэбютээ хийн өсөх ирээдүйтэй гэгдэж байсан тэрээр 2012 оны 5 сард хүнд бэртэл аван олон сарыг талбайн гадна өнгөрүүлсэн. 2013 оны Аяакс руу зээлээр явсан ч мөн л бэртэл гэмтлээс болж олигтой байж чадаагүй. Үүнийхээ дараа Deportivo, Bursaspor, Granada, Hapoel Beer Sheva багуудаар дамжсан. Бэртэл гэмтэл байгаагүй бол түүнийг их ирээдүй хүлээж байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
GERARD DEULOFEU (Watford, 24 настай, вингер) 17 насандаа аваргуудын лиг, ла лигт Гуардиолагийн удирдлаганд дэбюээ хийж байсан. Тата Мартино ирснээр Барса дахь ирээдүй нь бүрхэг болж Эвертон руу зээлээр яван тэндээсээ Севилья руу явж бйсан. Эвертон 6 саяар түүнийг жинхэлж өвлийн цонхоор Милан руу зээлсэн. Миланд тун дажгүй тоглолтыг үзүүлж шигшээ багтаа хүртэл дуудагдсан түүний Барса 12 сая төлөн багтаа буцаан авчирсан ч өвлийн наймааны Ватфорд руу зээлэн улирлын төгсгөлд Ватфорд 13сая төлөн жинхэлсэн юм.
CRISTIAN HERRERA (biza, 24 настай, вингер) Барсагийн залуучуудын багаас Villarreal C, Pobla de Mafumet, Gava, Swiss Naters, Alzira, Castellon багуудаар дамжиж байгаад өнгөрсөн зун 3-р дивизоны Ибиза багт ирээд байна. Ибизагийн бүрэлдэхүүнд 45 тоглолтонд оролцон 3 гоол оруулсан.
IVAN ROMANO (Centre d'Esports Manresa, 23 настай, довтлогч) Барсагийн академийг орхин Espanyol, Cornella, Montanesa, FC Santboia багуудад тоглож байгаад энэ улирал Center d'Esports Manresa багт ирсэн.
MAXI ROLON (Баггүй, 23 настай, довтлогч) 2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан. 2015 онд Аргены Ю20 шигшээн хамт Өмнөд Америкийн аварга болж байсан. Барса Б-д 24 тоглолт хийгээд гэрээ нь дууссаны дараа Сантос руу шилжин тоглож байгаад эргэн Испанид ирж 2-р дивизоны Луго багтай гэрээ байгуулсан. Гэхдээ ердөө 2 тоглолтонд оролцсон. Үүнийхээ дараа эргэн Өмнөд Америк луу явж Sarandi Arsenal, Coquimbo Unido багуудад тоглож байгаад энэ жилээс баггүй болсон.
ADAMA TRAORE (Wolverhampton, 22 настай, вингер) Бас нэгэн 2014 оны залуучуудын лигийн аварга бүрэлдэхүүнд багтаж байсан тоглогч. Татагийн удирдлага дор үндсэн багийн дэбютээ хийхдээ 17 настай байсан. Барса Б-д тун давгүй тоглолт үзүүлж байсан түүнийг Астон Вилла 10 саяар худалдаж авсан. Астон Вилла доод лиг рүү унасны дараа Миддлесборо руу шилжсэн ч мөн доод лиг рүү унасан. Гэхдээ өнгөрсөн улирал багаа дээд лиг рүү дэвшихэд туслахаар давгүй тоглолтыг үзүүлж байсан хэдий ч баг нь дэвшиж чадаагүй. Улмаар энэ зун Чононууд түүнийг 20саяар худалдаж авсан.
KEITA BALDE (Inter, 23 настай, вингер) Сенегал гэр бүлээс Кейта Балде Испанид төрсөн. 9 настай Барселоны хүүхдийн академид элсэж 15 насандаа Cornella баг руу зээллэгээр яван 2 улирал тоглоод Лациогийн хүүхдийн академи руу шилжиж нэг улирлын дараанаас үндсэн багт тоглох болсон байна. Лацио клуб түүнийг 300к еврогоор худалдан авч байсан юм. Лациод тун давгүй тоглолт үзүүлж байсан түүнийг 2016 Монако клуб 30 сая еврогоор худалдан авч энэ зун Интер Милан клуб руу зээлсэн юм. Интер 30саяыг төлөөд жинхлэх боломжтой юм.
JEAN MARIE DONGOU (Lugo, 23 настай, довтлогч) Татагийн удирдлага дор тэрээр үндсэн багт дэбютээ хийсэн. Барса Б-н төлөө 16 насандаа дэбют хийсэн бөгөөд үндсэн багт тоглох зай хомс байсан тул Зарагоза зээллэгээр яван жил хагас тоглоод өнгөрсөн улирал Настик-т очсон гоолдож чадалгүй энэ зун Лугод нэгдсэн юм.
SANDRO RAMIREZ (Real Sociedad, 23 настай, довтлогч) Үндсэн баг дахь албан ёсны дэбютээ Луис Энрикегийн удирдлага дор хийсэн бөгөөд тэр улирал Барса требле хийсэн билээ. Дараа улирал нь нийт 17 тоглолтонд оролцсон МСН хэмээх довтолгооны хослолтой Барсад гараанд гарах боломж түүнд байгаагүй. Улмаар Малага түүнийг зээллэгээр авсан бөгөөд энд тэрээр амжилттай өнгөрүүлсэн юм. Үүнийх нь дараа Эвертон түүнийг 5,2сая фунтээр худалдан авсан ч Англид учраа олохгүй байсан түүнийг Севилья руу зээлсэн ч тэр мөн энд гоол оруулж чадаагүй. Энэ улирал тэрээр Реал Сосьедад клубт зээлээр ирсэн.
TONNY SANABRIA (Real Betis, 22 настай, довтлогч) 17 насандаа Барса Б-д дэбютээ хийж хагас улирал тоглохдоо 10 тоглолтонд оролцож 3 гоолыг оруулсан. Үүнийх нь дараа Sassuolo 6саяар худалдаж авсан, дараа улирал нь Ромад ирж 2 тоглолтонд оролцон, үүнийхээ дараа Спортинг руу явж 11 гоолыг оруулсан. Харин одоо тэрээр Бетис дэх 3 дахь улирлаа эхлүүлж буй бөгөөд өнгөрсөн улирал гэмтэл бэртлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадаагүй юм.
SERGIO BUENACASA (Real Mallorca, 22 настай, довтлогч) Ла Масиаг орхин Ювентус академид очсон. Италид 2 жил болон Реал Зарагозагийн академи руу шилжсэн бөгөөд 2 улирал тоглохдоо үндсэн багт 4 тоглолт хийсэн юм. Өнгөрсөн улирал Barakaldo элсэн 14 гоол оруулсных нь дараа Майорка багтаа авсан ч 8 сард бэлтгэлийн үеэр гэмтэл аван 3 сар талбайд гарах боломжгүй болоод байгаа юм.