АВАРГУУДЫН ЛИГИЙН 4 УДААГИЙН АВАРГА - ЗИНЕДИН ЗИДАНТэртээ 2001 онд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж Испаний нийслэл Мадридад ирснээр Зиданы амьдрал Реал Мадридтай салшгүй холбоотой болсон. 2006 онд зодог тайлсан тэрбээр Реал Мадридын спортын албаны захирал, Б багийн дасгалжуулагч, үндсэн багийн дасгалжуулагч гээд бүхий л ажлыг хийж гүйцэтгээд буй хамгийн амжилттай дасгалжуулагчийн нэг. Тоглогчийн хуваарь Реал Мадридад 9 дэх, туслах дасгалжуулагчаар ажиллахдаа 10, ерөнхий дасгалжуулагчаар ажиллан 11,12,13дахь аваргуудын лигийн цомуудыг нь авчирсан энэ эрхмийн ярилцлагыг хүргэе.
Q: Аваргуудын лигийн 3 цомын хамгийн бахархалтай аль нь вэ, яагаад? А: Бүгдээрээ л гайхалтай байсан. Бүгд л ондоо шалтгаанаар онцгой байсан. Эхнийх нь миний дасгалжуулагчийн хувиар хүртсэн анхны цом бол 2 дахь нь түүхэн гайхалтай байсан. Тэр финалд Ювентусын эсрэг үзүүлсэн манай багийнхны 2-р үеийн тоглолт үнэхээр гайхамшигтай байсан. Гурав дахь нь Реал Мадридын гурав дахь улирлын маань цом шүү дээ.
Q: 2017/18 оны улирал буюу 3 дахь цомоо хүртэхдээ олон топ өрсөлдөгчидтэй тоглон маш сайн тоглолтуудыг үзүүлсэн. Таны бодлоор энэ амжилтын чинь түлхүүр юу байсан бэ?А: Өрсөлдөгчид хэн байхаас үл хамааран би тоглогчиддоо нэг л зүйлийг захидаг байсан. Би хөлбөмбөгийн философидоо үнэнч нэгэн.
Q: Үүний эсрэгээр танай баг гэртээ илүү хэцүү тоглолтыг үзүүлж байсан. Яагаад юм бол? Энэ улирлын Аваргуудын лигийн өрсөлдөгчид бага зэрэг зоригтой байсан гэж та бодож байна уу? Ихэнхдээ бид айлын талбай дээр илүү сайн үр дүнг үзүүлж байсан, дараа нь гэртээ буцаж ирээд үр дүн жоохон алдагддаг байсан. Баг маань хэзээ ч сандарч байгааг би хараагүй. Чи өндөр түвшний тоглогчидтой ажиллаж байвал тэд тоглолтыг удирдаж чаддаг, муу тоглож байвал түргэн хугацаанд бүх зүйлийг байранд нь оруулж чаддаг. Миний ажил бол ердөө бүх хүмүүсийг тайван байлгах!
Q: Тоттенхэмийн талаар юу гэж бодож байна? Тэд танайхыг хожиж хэсгээ тэргүүлсэн шүү дээ.Тэд хийх ёстой үнэхээр сайн хийдэг, мундаг баланстай залуу баг. Би өөрсдийн тоглолтоо хангалттай удирдаж чадаагүй. Гэхдээ мэдээж тэр муу үр дүн биднийг илүү хүчирхэг болгож, манай багт маш том хичээл болсон.
Q: Харин Ювентус? Тэд таныг зогсоох ганц баг байсан болов уу?Бид аль хэдийн тэнцсэн. Хөлбөмбөгийн хамгийн сайхан нь хамгийн дээд түвшинд байх. Хэрвээ энэ бүх зүйл чамд тухтай санагдсан ч энэ бүх зангилаа хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байгаа байх. Тоглолтын төлөвлөгөөн дээр анхаарлаа хандуулах замаар төвлөрлөө алдахаас зайлсхийх хэрэгтэй.
Q: Финалын тоглолтонд гарааны бүрэлдэхүүн, тактикаа сонгоход хүнд байдаг уу? Сүүлийн 2 финалд адил гараа гаргасан, гэхдээ тактик нь өөр. Энэ жилийн финалын тактик чинь өнгөрсөн жилийнхээс ямар ялгаатай байсан бэ?Манай тоглолтын төлөвлөгөө үнэндээ өөр байсан. Бид Кардиффт тоглосон шиг формэшнээр тоглоогүй. Искогоос хагас хамгаалалтанд тоглохыг асууж, 2 довтлогчтой гарсан. Мөн Марселог урагшлуулж сул зай гаргахыг эрмэлзэж байсан. Тэр урагшилбал довтолгоонд маш их сул зай гарна, харин Рамос Марселогийн сул зайг нөхөх гэх мэт.
Q: Киевийн финалд гарсан тоглогчид өмнөх жилийнхтэйгээ адил, мөн 2016 оны финалаас 9 нь байсан. Тогтвортой байдал, том тоглолтын туршлага таны түлхүүр мөн үү? Таны бодлоор?Үүнд эргэлзэхгүй байна. Том тэмцээнд туршлага хамгийн том ялгааг үүсгэдэг гэж боддог, бас мэдээж тоглогчид хялбар болгодог.
Q: Хүмүүс танай тоглолтыг үзээд танай багийг балансыг баригч гол хүмүүс нь дундын шугам буюу Касемиро, Модрич, Кроос нар гэдэг. Та тэдний үүрэг даалгавраас нь бага зэрэг хэлж өгч болох уу?Кроос, Модрич нар өрсөлдөгчтэй тулж сул орон зай гаргахыг хичээдэг, харин Касемиро бол өөрийн хагас хамгаалагчдад сул орон зайг үүсгэн хаалт болж өгдөг. Бас түүний гол түлхүүр нь 2-р давхрын тоглолт.
Q: Орчин үеийн довтлогчийг та хэрхэн тодорхойлж байна вэ? Бенземад хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ түүний багийнхаа төлөө хийж буй тоглолтын талаар юу гэж боддог вэ?Карим бол манай багийн балансыг баригч гол хүн, яг л миний хүсдэг довтлогч. Тэр өөрийн тоглолтоороо хамтрагчиддаа маш том боломжийг олгож байдаг. Тэр л өөрийгөө бий болгосон, жинхэнэ багийн тоглогч.
Q: Өрсөлдөгчид болон өөрийн багийн аль алинд нь дүн шинжилгээ хийхэд хэр байдаг вэ? Энэ шинжилгээг та тоглогч нартаа хэрхэн хүргэх үү? Таны өрсөлдөгчид юу хийх талаар ярихад хэр их цаг зарцуулдаг вэ?Реал Мадридад, дасгалжуулагчийн албаныхантайгаа хамт бид багийн түвшний анализыг хийхэд их хугацаа зарцуулдаг байсан. Гэхдээ өөрсдийн тоглолтондоо анхаарахын тулд бид тэдгээр зүйлээ бага зэрэг хязгаарласан. Заримдаа би 7 хоногийн турш хувийн анализ хийчихсэн байдаг байлаа. Тэгээд тоглолтын өмнө тоглогчидтойгоо тэр талаар ярилцдаг байсан.
Q: Өнгөрсөн улирал Ливерпүүл энэ тэмцээнд шинэ цус сэлбэх шиг болсон. Тэдний тоглолтын давуу тал таны харснаар юу байсан бэ?Тэд маш их прессинг хийж сөрөг довтолгоо явуулдаг баг. 3 довтлогч нь маш хурдан. Хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй тийм баг.
Q: Тоглолтын өмнө хамгаалагчиддаа Ливерпүүлийн 3 довтлогч нэн ялангуяа Салахыг хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа Марселод өгсөн үү?Бүгдийг нь биш! Манай тоглолт үргэлж л ер нь төстэй байдаг. Мэдээж би тоглогчиддоо өрсөлдөгч багийн тоглогчдын онцлог шинж чанарын талаар хэлсэн, ингэснээр тэд өрсөлдөгчдийнхөө талаар илүү нарийн тодорхой зүйлийг мэдсэн гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол нь тоглогчид маань өөрсдийн тоглолтондоо анхаараасай л гэж хүсч байсан. Илүү зүйл хүсээгүй.
Q: Өнгөрсөн улирлуудад хүмүүс Реал Мадридын тоглолтыг үзээд Дани Карвахал, Марсело нарын гайхамшигтай гүйцэтгэлийн талаар их ярьсан. Ерөнхийдөө жигүүрийн хамгаалагчид хэр чухал вэ? Танай багт эдгээр 2 тоглогч хэр чухал байсан бэ?Тэд манай системийн хамгийн чухал хэсгүүд. Тэд өрсөлдөгч багтай дарамт үзүүлэхүйц гайхалтай зүйлсийг хийх чадвартай. Бөмбөгөө аваад урагшлахад ямар нэгэн зүйл үргэлж л болдог байсан. Үнэндээ бид тэдний ачаар олон багийг буулгаж авсан шүү.
Q: Кристиано Роналдо, Серхио Рамос. Та 2 онцгой тоглогчтой байсан шүү. Тэдний талбай дээр болон талбайн гадна хамтрагчиддаа үзүүлэх нөлөө, лидершипийн талаар багахан ч болтугай хэлж өгч болох уу? Тэд хоёулаа багт маш их нөлөөтэй тоглогчид. Серхио Рамос бол төрөлхийн манлайлагч, хувцас солих өрөөнд томоохон байр суурь эзэлдэг. Харин Кристиано Роналдо багийнхандаа урам зориг өгдөг талбай дээрх лидер. Тэд бие биенээ нөхөж чаддаг.
Q: 3 удаа түрүүлсний дараа ингээд харахад энэ ажлын үеэр олж авсан хамгийн том сургамж юу байсан бэ?Чи авьяастай, туршлагатай тоглогчидтой ажиллаж байгаа бол, хамгийн чухал зүйл нь бүх зүйлийг тайван байлгах. Тоглогч байх үед минь надад ийм л зүйл хэрэгтэй байсан. Одоо би үүнийгээ батлах гэж хичээж байна.
Q: Дасгалжуулагчийн дарамт ажлаасаа хэрхэн зугтдаг вэ? Зарим хүмүүс ном уншиж, гольф тоглодог шүү дээ.Би спортоор хичээлэх дуртай, бас ном унших. Гэхдээ хамгийн чухал нь гэр бүлдээ цаг зарцуулах.
Зиданы УЕФА-д өгсөн ярилцлагыг хальт мульт махчлан орчууллаа