ДАНИ КАРВАХАЛ РАМОС - КИВИ ТОЛГОЙТТөрсөн он: 1992 оны 1 сарын 11
Өндөр: 1.73 м
Үндэс угсаа: Испани
Жин: 73 кг
Одоогийн баг: Real Madrid C.F. (#2 / хамгаалагч), Испаний шигшээ баг (#2 / хамгаалагч)Дани Карвахал Рамос 1992 оны 1-р сарын 11-нд Мариано Карвахал, Лола Рамос нарын хүү болон Испаний төвийн хот Леганест мэндэлсэн цэвэр Испани, жинхэнэ мадридиста тоглогч. Тэрээр Леганесын захын хороололд аав, ээж, эгчийн хамт амьдардаг байсан. Түүний эгчийг Патрисиа гэдэг аж. Бага байхад нь эцэг эх нь хүүгээ хөлбөмбөгтөө ойртож дотносуулахын тулд Сантиаго Бернабеугийн ойролцоо нүүж иржээ. Данигийн аав хөлбөмбөгт ухаангүй хайртай нэгэн юм.
Дани хөлбөмбөгийг гүн гүнзгий ойлгож, хүүхэд байхаасаа л Реал Мадридын хөгжөөн дэмжигч болсон байна. Сургууль, ер нь хөлбөмбөгийн талбай болгон дээр л тэр найзуудтайгаа хөлбөмбөг тоглож энэ нь тэрний хобби болж эхэлж. Хөлбөмбөгөөр бараг л амьдрах шахам болсон ганц хүүгээ эцэг эх нь Реал Мадридын залуучуудын багт өгч түүний авьяас чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Дани 10 настайдаа Реал Мадридын хүүхдийн багт нэгдсэн бөгөөд энэ үеэс тэрээр тогтмол өсч дэвжиж байлаа. Түүний хүүхэд насны хамгийн дурсамжит үе нь дээрх зураг дээрх Ди Стефаногийн хажууд зэрэгцэн зогсох үе байсан аж. Данигийн хичээл зүтгэлийг үнэлэн энэ зургийг жаазлан түүнд дурсгал болгон үлдээжээ. Энэ нь Валдебебас дахь Реал Мадридын бэлтгэлийн талбайн албан ёсны хүндэтгэлийн ажиллагааны үеэрх зураг юм.
Хүүхдийн багаас эхлэн шаргуу хөдөлмөрлөсөөр 18 насандаа Реал Мадридын Б багт дэвшин, ахлагч хүртэл болсон билээ. Кастиллагийн төлөө 38 тоглолтонд оролцон 5 жилийн дараа Сегундо Дивизонд гаргаж ирэхэд түүний хувь нэмэр нилээдгүй их.
Гэвч Дани тухайн үед үндсэн багт дэвшихийг хүлээж суух бус шинэ замыг эрэлхийлэн Германы Байер Леверкузен руу явсан. Гэхдээ Реал Мадрид түүнийг эргэн худалдан авах нөхцөлтэй явуулсан билээ. Германд очиж гайхалтай тоглолт үзүүлэн баг нь лигтээ 3-т орж
/2-р байранд орсон Дортмундаас ердөө 1хэн онооны зөрүүтэй/, фенүүдийн санал асуулгаар шилдэг баруун жигүүрийн хамгаалагчаар тодорсны дараа Реал Мадрид маш түргэн хугацаанд төрөлх тоглогчоо буцаан авч чадсан юм. Мэдээж Европын олон том багууд түүнийг авахыг хүсч байсан нь ойлгомжтой. Гэхдээ Дани Мадридад эргэж ирэхийг хүссэн юм.
Дани төрөлх клубтээ эргэн ирснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр
БИ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ХҮН гэж хэлж байсан нь түүний сэтгэл хөдлөл ямар байсныг илтгэх биз.
Тэр эргэн ирээд нэгэнт 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг, тэр хэрхэн өсч дэвжсэнийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэх бизээ. Өнөө цагийн шилдэг хамгаалагчдын нэгт зүй ёсоор тооцогдох эрхэм бөгөөд мадридиста нарын хайртай хүү.