by turuue » Sun Aug 19, 2018 6:50 am
Лигийн нээлтийн тоглолт сайхан боллоо. Мэсси минь хэдэн ч рольд зэрэг тоглоод байгаа юм бүх юмаа л хийдгээрээ хийлээ. Үг Ариунболд, ая Ариунболд, дуучин Ариунболд гэдэг шиг л бүгдийг нь л хийх юм. Гүний найруулга, довтолгооны найруулга, дрибль, дамжуулалт, прэссинг эвдэх, тоглолтын темп барих, гоолдох гээд үнэндээ л чадахгүй юм алга. Бүх цаг үеийн шилдэг тоглогчоо бүр багаас нь өндийхийг үзээд одоо бүр ахмад тоглогч болоод багаа ахлаад тоглохыг харж байгаа бид үнэхээр азтай шүү. Дахиж ийм тоглогч бид энэ насандаа үзэхгүй ээ.
Сэмэду, Дэмбэлэ хоёр потенциалаа харууллаа. Гэхдээ бас эгзэгтэй моментууд дээр илт туршлага дутаж байна. Дэмбэлэ хэд хэдэн сөрөг дээр дамжуулалтын хангалттай зайтай байсан ч хэт түргэдээд айлын хамгаалагч руу бөмбөгөө өгчхөөд байлаа. Түрүү жилээ бодоход хамгаалалтанд болон довтолгоонд бөмбөггүй гүйлтүүд сайн хийж идэвхтэй байсан нь онц сайн. Сэмэду бас айлын тоглогч шахаад ирэхээр зарим үед сандарч шаардлагагүй үйлдэл хийгээд айлд хэдэн довтолгооны боломжууд бэлэглэсэн ч хурдаа ашиглаад алдаагаа дор дор нь засаад явлаа. Хэн хэн нь ворлд класс болох боломжтой авьяатай тоглогчид. Дэмбэлэ энэ улирлыг бэртэл гэмтэлгүй давчих хэрэгтэй. Харин Сэмэдугийн хувьд байрлал дээр нь Сэржи Робэрто байхаар дураараа олон минут тоглох боломжгүй нь асуудалтай юм. Яг одоо бол яалт ч үгүй Сэржи илүү байна, гэхдээ Сэмэдуд боломжоороо олон минут өгч байхгүй бол чадвар нь таазандаа тулахгүй гацчихвал бас харамсалтай.
Суаресийн бөмбөггүй тоглолт онц, бөмбөгтэй тоглолт маш муу. Гэхдээ сайн тал нь өөрөө ч тэрийгээ сайн ойлгоод бөмбөгөө удаахыг хүсэхгүй шуудхан л хажуу тоглогч руугаа гаргахыг хичээгээд байлаа. Бөмбөггүй гүйлтүүд нь Суарес шиг мундаг 9 номер маш ховор байдаг. Одоо тэр давуу талаа л голлож ашиглаад, бөмбөгөө өөртөө удаахгүй, биед амар хөнгөн тоглохыг хичээх хэрэгтэй байх.
Ракитич ингээд Бүскэтсийн зүүн талд тогловол хамаагүй гоё дамжуулалтууд гаргах юм байна аа. Баруун хөлтэй болохоор зүүн жигүүрээс яг гоё таарч байгаа байх.
Жилийн өмнө Ла Лигийн нээлтийн тоглолтонд Лука Динье, Дэнис Суарес, Алеш Видал гэсэн сэлгээ оруулж байж. Харин энэ удаа Коутиньо, Артур Мэло, Артуро Видал. Огцом сайжирчээ.
Зуны аялан тоглолтын тойм үзэхэд Рафинья мундаг байжээ. Пүүч гээд бацаан бас лаг лаг скилл үзүүлж. Спөрсийн эсрэг Эриксэнг цэв цэвэрхэн сомбреро эдр хийгээд. Сая бас Гампер дээр гоё л харагдаж байна лээ. Богино зайд маневр үнэхээр сайтай.
Б багаас Аленъяд энэ жил олигтой минут олдохгүй бололтой. Түрүү жил Мэссигээс урагшаа бөмбөг удирдаж залах хүнгүй болчхоод байсан үед мань хүний скиллсет гоё тохирох байсан байх. Харин одоо Дэмбэлэ, Коутиньо, Малком, Артур орж ирээд энэ ачааллаас хуваагаад эхлэхээр Аленъяд минут өгөх хүндхэн л санагдаад байна.
Төрөө