by Mojul » Sat Aug 11, 2018 12:17 am
2018-с 2019 оны улирал өнөөдөр эхлэх боллоо.
Сүүлд лигийн аврага болсоноос хойш 6дахь улирал маань эхлэлээ. САФыг явснаас хойш багийг дахин дээд түвшинд нь тоглуулж барих асуудалыг шийдэж чадах дасгалжуулагч хараахан олдоогүй л байна.
Дасгалжуулагчийн тухайд: Хар талын Өөгүй баатар- Моурино
Жозэгийн 3дахь улирал эхэлж байна. Ерөнхийдөө нөхрийн манайд өөрийгөө харуулах сүүлийн улирал нь эхлэлээ лдээ. Бооцооны сайтуудаар бол улирал дуусахаас өмнө халагдах хүний хамгийн эхний эхний эгнээнд л тууж явна. Энэ халагдах жагсаалтад орсон л бол бараг л улирал дуусгах найдваргүй гэж хэлж болохоор лдоо урдны тохиолдлуудаас.
Хэвлэлээр дэмий зүйлс маш их яриж хөгжөөн дэмжигчдийн дургүйг маш их хүргэж өөрийнхөө бурууг огт хүлээх чадваргүй гэж мань мэтээс эхлээд олон фэнүүдийн дургүйг маш их хүргэж байна. Багийн тоглолт огт болохгүй байхад л тоглогчдоо байнга хэвлэлээр шүүмжилж гоочилж өөртөө хир халдаахгүй байгаа нь их онцгүй санагдаад байгаа. Хэвлэлээр ингэж балайрсанаас болж тоглогчид өөрсддөө итгэх байдал тоглолтоо хэвийн тогтвортой барих зэрэг асуудалд хэвлэлийн дарамт ихдээд нэг л болж өгөхгүй байх шиг. Миний хувьд энэ хүн энд амжилт олохгүй гэж 100хувь итгэлтэй болсон. Яахав топ4-т бол оруулаад байна байх.
За өнгөрсөн зүйлс иймэрхүү гэтэл энэ зунжингаа хэвлэлээр хүссэн тоглогч авч ирэхгүй байнаа гэх яриаг хийлээ багийн тоглогчид дэлхийн аврагын амралтаа дуусгаагүй байхад хэвлэлээр ирвэл сайн байна өөрөө мэднэ биз гэх мэтээр балайрдаг байдал бүр их боллоо. Иймэрхүү асуудалаа утсаар хоорондоо шийдчих л хэрэгтэй санагдаад байгаа. Өөрт нь огт буруу байхгүй л байгаад гайхмаар. Ирсэнээсээ хойш ПЛт Ситигийн дараа орох их хөрөнгөөр тоглогч авч ирсэн тэгээд өөрийнх нь тактик хэрэгжихгүй байгааг тоглогчруугаа багийн удирдлагаас нэхээд байгаа байдал их болсоор л.
Энэ зун Моу 5тоглогч хүссэн хүсэлтээ эздэд толилуулж тэднээс 2нь л ирэв гэж хараад байгаа. Нэмээд 3тоглогч листэд байсан гэхээр нэмээд 200саяын наймааны хүсэлт бол байсан л байж таарах гээд байгаамдаа.
За юутай ч ийм л хар бараан дасгалжуулагчтай бараан улирал маань эхлэх нь дээ.
Багийн бүрэлдэхүүний өөрчлөлт:
Ахлагч Майкл Каррик маань зодог тайлж арын албанд туслах дасгалжуулагчаар орсон байгаа.
Блинд буцаад Аяаксруу зарагдсан.
Үндсэн багийн 3 залуу тоглогчид болох Хаалгач Пэрэйра Хамгаалагч Туанзэбэ болон Мэнса нарыг 1улиралын түрээсээр явууллаа.
Фрэд гэх Бразил залууг Шахтераас авсан
Далот гэх 19тэй жигүүрийн хамгаалагч Португалаас авсан
Мөн Лий Грантын Стоукээс 3р хаалгачаараа авсан.
Валенсиад түрээсээр тоглосон залуу тоглогч Андреас Пэрэйраг үндсэн багтаа үлдээж байх шиг байна.
Нэмээд Дармиан л багаас явах хүсэлтээ өгчсөн байгаа боловч баруун хамгаалагч асуудалтай байгаа болохоор 8сарын сүүл хүртэл юутай ч зарахгүй байх.
Өөрчлөлт нэг иймэрхүү л боллоо их нам жим наймааны цонх боллоо.
Бүрэлдэхүүн
1 Де Хеа
22 Ромеро
13 Грант
2 Линдэлоф
3 Байлли
4 Жонс
12 Смоллинг
16 Рохо
18 Яанг
20 Далот
23 Шоу
25 Валенсиа
36 Дармиан
6 Погба
8 Мата
14 Лингард
15 Андреас
17 Фрэд
21 Эррэра
27 Фэллайни
31 Матич
39 МкТоминэй
7 Алексис
9 Лукаку
10 Рашфорд
11 Маршиал
Ийм бүрэлдэхүүнтэй ирэх улиралыг эхлүүлж байна даа.
Хүлээлтийг доод цэгт нь тавиад хараад суух л үлдлээ. Багийн тоглогчдын чадвар бол бүх багаас тэгж дутаад байгаам байхгүйл байгаам зүгээр л тоглолт тогтворжихгүй байгаа энэ нь бүрэлхүүнээ тоглолт бүрт өөрөөр шахуу тоглуулж байгаатай холбоотой.
CHAMPIONS 20 13