by Бороо » Mon Jul 16, 2018 9:24 am
Францын шигшээн хамт дэлхийн аваргад түрүүлсэн Варанедаа баяр хүргэе.. 25 настай гэхэд 4 удаагийн аваргуудын лиг тэгээд дэлхийн аварга гээд авч үзээгүй цом бараг үлдсэнгүй шүү..
Нөгөө талд Модрич маань сүүлийн дэлхийн аваргадаа үнэхээр мундаг оролцлоо.. Тэмцээний шилдэг болсонд нь баяр хүргэе..
Хулен финалд үлдсэн 3 тоглогчдоо бүгдэнд нь баяр хүргэсэн байна лээ..
Кристиано - 438 тоглолтонд 450 гоол.. Мань хүн Туринд очсон өнөөдөр танилцуулга нь болох юм байна.. Туринд очихоосоо өмнө Мадридад ирж зарим тоглогчидтой уулзан үдэлт хийсэн л гэсэн байна.. Экс ерөнхийлөгч Калдерон Кристианог зарсан нь клубын түүхэн дэх хамгийн том алдаа гэж.. Гэхдээ манайх ямар зарцан биш дээ.. Тоглогч өөрөө хүсээд явж байхад.. Калдерон тэгж байгаад их олон үгтэй шүү хаха..
Кристианод Ювентусээс өмнө Наполи санал тавьсан юм байна.
Кристиано явснаар Бензема багийн 3дахь ахлагч болж, Варане 4 дэх ахлагч болох бололтой.
Мбаппег өнгөрсөн зун л авах байж гэж харамсаж сууна даа.. Ирэх улиралд Паристаа үлдэнэ гэсэн байна лээ..
Клубын зүгээс Неймарыг авах ямар сонирхол байхгүй ээ гээд бүр албан ёсны мэдэгдэл хийж..
Азар, Куртуа 2 л ирэх бололтой.. Хурдхан шиг тоглогчдоо аваасай.. Одоо талент тоглогчид авна гэхээсээ илүү стар тоглогч авчрах хэрэгтэй байна даа.. Азарын төлөө 170 саяын санал тавихаар зэхэж буй гэнэ.. Гэрээнд нь 2 жил үлдсэн.. Харин Куртуа гайгүй үнээр ирж магадгүй бололтой.. Ирэх жил гэрээ нь дуусах юм байна..
Хамес Родригезыг Хулен буцаан авчрах сонирхолтой байгаа гэнэ. Хэрвээ тоглогч өөрөө хүсвэл асуудалгүй л юм шиг байна..
Vinicius jr хагас сайнд Мадридад ирж.. Энэ долоо хоногт танилцуулгыг нь хийнэ гэнэ. Лунин, Одриозола 2-ынхыг бас энэ долоо хоногт хийх гэнэ..
Манай экс хаалгач Аданыг Атлетико худалдан авсан байна.
Зиданы удирдлаганд байсан фитнесс дасгалжуулагчид маань хэвээр үлджээ..
Карло Бенземаг багтаа авчих гээл үзээд байгаа гэнэ шүү. Манай зүгээс ямар нэгэн санал сонсохгүй байгаа л гэнэ..
Перез ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа наймаанд 1.4тэрбум еврог зарцуулж, 676сая еврог тоглогч зарж олоод байгаа юм байна.
Cristiano (€105M) - Morata (80) - Di María (75) - Özil (45) - Robinho (43) - Higuaín (40) - Anelka (34.5) - Danilo (30)
Шинэ улирлын 3-р өмсгөл.. 7 сарын сүүл юмуу 8 сарын эхээр танилцуулах юм гэнэ..