spain man wrote:Нэгдүгээрт Хаан биш ... генарал Франко ... Мэджийж юм ярь ... Хоёрдугаарт олон улсын түвшинд тэр рэкэтлэсэн гэх гээдийнэ уу .. Инээд хүргэ ... Гуравдугаарт үр дүн гэж явдаг баг бол танайх Зүгээр л хоёр жилийн өмнөхөө сана ... ккк ... Манайх хэзээ ч тайтл худалдаж авч байгаагүй
хаан биш ч төрийн эрхийг шууд утгаараа захирагч нар үргэлж реал Мадрид багийг дэмжиж байсан.
Зөвхөн Франко ч биш, өмнөх ерөнхий сайд Ривера ч гэсэн бүх талаар нь Реал мадрид клубыг дэмждэг байсан. Боломжит бүх хувилбараар нь шүү.
Бүхэл бүтэн 50 жил тэтгүүлсэн баг шүү дээ. 1923-1973 он хүртэл шүү.
Испанийн дарангуйлагч, ерөнхий сайд кастиллийн талыг баримтлагч Риверагийн үеэс эхлэн иргэний дайнаар дамжин дарангуйлагч Франкогийн үеийг дуустал Рейл ноёны бөх байсан.
Европын тавцанд амжилттай оролцсон нь домогт альфредо ди Стефанотой холбоотой биш гэж хэлээч? ди Стефаног яаж авсныг нь ч бас санах хэрэгтэй байх. Тэгэхлээр цэвэр шударга тулааны талбар байсан гэж бодохгүй л байна.
Тэр довтлогч танай бүх цаг үеийн тэргэн бууч биз дээ. Реалын бүрэлдэхүүнд 216 тоглолтонд 282 гоал хийсэн.
Бас Европын цомын 58 тоглолтонд оролцож 49 гоал хийсэн энэ ч завсаргүй 5 удаа түрүүлэхэд гол нөлөө үзүүлсэн.
Winners (9): 1955–1956*, 1956–1957, 1957–1958, 1958–1959, 1959–1960, 1965–1966, 1997–1998, 1999–2000, 2001–2002.
Мэдээж Пушкашийн нөлөө маш их л дээ. Гэхдээ ди Стефано бүр хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгт би итгэлтэй байна.
Салан тусгаарлах, Кастилчуудтай эн тэнцүү эрхтэй байх үзэл бодолтой Каталанчуудын бахархал Барселон багийг ямагт ялж байхын тулд Реал Мадрид баг ди Стефаног хүч түрэмгийлэн өөрийн болгож урьд өмнө байгаагүй хүчирхэг багтай болсон тул Европын тавцанд ноёлох байр суурьтай болсон. Тийм ч шударга санагдахгүй л байна шүү.
тухайн үеийн хөлбөмбөг ур чадвар өндөртэй хөлбөмбөгчдөөр /довтлогчдоор/ л тодорхойлогддог байсан гэж боддог.