За за ямар ч байсан Месси Маше хоёр дасгалжуулж байж нэг юм дараагийн шатанд үлдээх шиг боллоо.
Рохогоос хүлцэл өчие. Үнэхээр шигшээд ирэхээрээ л шаал анги болох одтой хүүр юм аа. Сэтгэл нь байх л даа. Төрийн дуулал явж байхад дайнд орох гэж байгаа аятай л царай гаргацан зогсож байгаа харагддаг.
Ер нь энэ ДАг хоёр халзан алчих шиг боллоо. За бараг л нэг л дээ. Сампыг сайн коач гэж бодож байсан. Үзүүлсэн рекорд нь бол мундаг. Яагаад огт болсонгүй вэ. Магадгүй хэт романтик, систем нь хэрэгжих хүртэл их хугацаа шаарддаг байж болох. Гэхдээ л нөхөр бодит байдалдаа огт бууж чадалгүй байсаар энэ хүрлээ. Коач болсоноосоо хойш бага хугацаа байгааг мэдэж байсан ч маш олон янзын тоглогч дуудаж маш олон янзын формэшн ашиглаж тогтсон хэв маяг гэх зүйлгүй орж ирлээ. Нэмээд гараагаа ч олигтой сонгож чадахгүй юм. Исландын эсрэг дундаа 2 ДМ гаргаад нөгөөх нь хэрэг болоогүй. Тэгснээ хамаагүй хүчтэй Хорватын эсрэг 1 төвийн хамгаалагч, 2 фүллбэк, 4 вингертэй гараа гаргаж эдр. Хорватын эсрэг гарааг харахад л хожихгүй нь илт байсан. Тэнцэх болов уу гэтэл Кабеллеро алаад хожигдсон. Өмнөх тоглолтод л их сандруу харагдаж байсан, Исландын гоолд гол буруутай нөхрийг яах гэж ч ахиж гаргасан юм бэ. Өчигдөрийн гараагаа ядаж Хорватын эсрэг гаргасан бол тэнцээд дуусгаж болох л байсан санагдсан. Нэмээд Павон бүх тоглолтондоо Ди Мариагаас илүү тоглож байхад Павоныг гаргахгүй юм. Тэгснээ намраас хойш бүх тоглолтондоо гараанд тоглуулсан Челсодоо нэг ч минут өгдөггүй наасан хаха. Тэгснээ Ланзини гэмтсэнээр дуудагдсан Перез хоёр тоглолтод гараанд гарч эдр. Хаашаа юм бэ, Ланзинигийн бэкапыг огт тооцож үзээгүй байсан гэсэн үг үү. Исландтай тоглоход Банега орж ирээд тоглолт өөрчилж байгааг харсан мөртлөө Хорватын эсрэг Банега байдаггүй наасан. БиБиСи дээр зочноор орж байгаа Заба эхний хагасын дараа л Банега эсвэл Челсо шиг критив тоглогч дунд хэрэгтэй байна гэж байхад байдаггүй.
Нэмээд тоглолтоо мэдэрч сэлгээ оруулахдаа ч хойрго наасан. Хорваттай тоглож байхад Рабич Пересич хоёр жигүүрээр орж ирээд хоёр жигүүрт нэг их хоосон зай гарчихаад байхад л тэрийгээ завсарлагаанаар шийдэж чадаагүй хоёрдугаар үед ч тэр чигээрээ л байсан. Ди Мариа өчигдөр хичнээн ч баг алав. Хоёрдугаар үе эхэлэхэд л Павон орж ирэх байсан юм.
Энэ Игуайн гэж хүний бүтэлгүйтэл хэвээрээ. Өчигдөр Мессигийн эхний дамжуулалтыг хийгээд бататгах эсвэл сүүлд хаалганы өмнө цохидгоо хийгээд баатар болох боломж байхад ахиад л алдах юм. Өчигдөрийн хоёр момент бол уг нь тэгэж их бодож сандрах сэтгэлзүйтэй холбоогүй зүгээр л бүтэлгүй азгүй момент байлаа шүү дээ.
За ингээд тактик энэ тэрийн талдаа авах юмгүй нөхөр байж гэхэд багийн сэтгэлзүй эдрт нөлөө үзүүлж болно оо доо. Байж байгаа нь тоглогчдоосоо илүү сэтгэлзүй муутай наасан. Сандраад л тэвдээд л. Өчигдөр БиБиСигийн тайлбарлагч 2р үе эхлэхийн өмнө коач Месси тоглогчидод үгээ хэлээд гаргалаа гэж тоглож байсан хаха.
Тэгээд тоглогчдийн сэтгэлзүй их муу байна аа. Эхний үед боломжийн тоглуутаа л хоёрдугаар үед гоол алдаад л алингаа алдах юм. Одоо нэг юм дарамт нь тайлагдсан гэж найдаж байна. Францын эсрэг тэгээд дарамтгүй сайхан тоглоод дуусгаасай даа. Өчдөрийн гараан дээр Павоныг Ди Мариагийн оронд оруулаад яах вэ Челсог Перезийн оронд гээд гаргахад давгүй үзчихэж болохоор юм шиг л санагдаж байна.
Уг нь Банега гараанд гарахаар шаал өөр тоглож байгаа юм. Одоо тэгээд Месси Маше хоёр хэлж ярьж гараагаа сонгоод сайхан үзээд дуусаасай да. Францтай хэхэ. Яах вэ хүн болгон алуулна гэж бодож байгаа байх. Гэхдээ гайгүй гараа гаргаад тоглогчид сэтгэлзүйгээ сайн хянаад тогловол нэг их алуулахгүй байх л гэж бодох юм. Тэгээд хагас сайн хүртэл юу болж амжих юм байгаа юм бэ. Харж л байя. Саяны ялалт тэгээд янз бүрийн дарамтаас чөлөөлсөн блгүй дээ.