by Бороо » Tue Jun 26, 2018 11:42 am
Мороккод 2 бөмбөгний зөрүүтэй хожигдвол мултрах байсан..
Анх бол энэ хэсгээс асуудалгүй энэ 2-ыг гарна гэж бодож байсан Иран, Морокко 2 бас хөөрхөн зовоолоо шүү.. Испани ч Оросыгоо нэг юм хусчих байх.. Харин Португал Уругвайн тоглолт их эвгүй болно доо..
Ингээд харахаар ер нь Испани их дажгүй хэсэг рүү явчихлаа шүү... Хамаг томчуул нь нэг талдаа овоорох нь дээ.. Энэ янзаараа..
Кристиано өчигдөр пенальти алдсанаар шигшээ багийнхаа түүхэнд дэлхийн аваргын тэмцээний анхны пенальти алдсан тоглогч болсон байна..
Куарезмагийн гоол нээрээ ямар гайхалтай мэдрэмжтэй тансаг гоол байваа..