Коста Рика 60 онд Бразилыг нухаж бсийм бн шүү. 90, 2002 онд харин нухуулж байж. Энэ өдөр энэ харьцаа ничэх үү, зөрүү улам холдох уу гэсэн бас 1 стат тоглолтыг дагаж блаа.
Ситигийн баруун ар Данило гэмтээд оронд нь нутгийн индиан гарчээ. Бусад нь бүгд легионер. Коста Рикагаас харин Брайан Руиз гараанд гарч.
Эхний үед дархан аваргууд далан хувьтай бөмбөг эзэмшсэн ч том боломж гаргасангүй. Харин андердог 1 эвгүй довтолгоо хийсэн шүү.
Дараагийн үед ч бдал хэвээр. Сэлэкао давшаад л. Гэхдээ боломж гаргаж чадахгүй бсаар. Нэймар 11 авах гэж үзээд шүүгч пэналти заасан ч өмнөд америкчууд хүчтэй эсэргүүцээд бичлэг харах болов. Цэвэр Нэймарын жүжиг бсан л даа. Юу гэж пэналти өгхөв. Нөхөрт харин ч шар карт өгөх блаа.
Өөрсдөө гоол оруулах боломжгүйгээ мэдэрсэн Коста Рика сүүл рүүгээ зөвхөн 1 онооны төлөө улайрав. Тэр зорилгодоо хүрэхийн тулд дараа дараалж хэвтээд л. Цаг авах арга. Гэхдээ тэдний энэ үйлдэл өөрсдийг нь хожигдолд хүргэв.
Шүүгч 6 минут сунгажээ. Маяглалгүй тоглож бсан бол 3 минут сунгах ч бсан юм билүү. Коу Нэй 2 нэмэлт цагт 2 хусчихдаг бгаа.
Нэймар тоглолтын дараа уйлж байхыг хараад өрөвдөх ч шиг. Ямар их дарамт түүн дээр байгааг ойлгов. Ямартай ч хэсгээсээ гарах боломжоо бараг олоод авчлаа даа.