by Nomer 10 » Sat May 19, 2018 7:05 pm
Жаахан даруухан нээчий даа. Манайхан бусад сэдвээ гоё нээгээрэй.
Энэ хэсэгт Египет, Уругвай, Саудын Араб болон талбайн эзэн Орос багтаж байгаа. Хамгийн сул хэсэг гэхэд болно. Багууд бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар зарлажээ.
Египет
Шигшээгээ голдуу легионерүүдээс бүрдүүлсэн. Тэр чинээгээр туршлага суусан тоглогч ихтэй гэдэг нь сайн хэрэг. ПЛ-ээс нэлээн хэдэн тоглогч бий. Саудын арабын лигт хүч үздэг хэд хэдэн тоглогч бий. Заасан хугацаанд багтаж 6 хүнээ хасах ёстой.
Дэлхийн аваргын эрх авахдаа Ганатай нэг хэсэгт таарсан ч илт илүүрхэж хэсгээ тэргүүлсэн.
Goalkeepers:
Essam El-Hadary (Al Taawoun)
Mohamed El-Shennawy (Al Ahly)
Sherif Ekramy (Al Ahly)
Mohamed Awad (Ismaily)
Defenders:
Ahmed Fathi (Al Ahly)
Saad Samir (Al Ahly)
Ayman Ashraf (Al Ahly)
Mahmoud Hamdy (Zamalek)
Mohamed Abdel-Shafy (Al Fath)
Ahmed Hegazi (West Brom)
Ali Gabr (West Brom)
Ahmed Elmohamady (Aston Villa)
Karim Hafez (RC Lens)
Omar Gaber (LAFC)
Amro Tarek (Orlando City)
Midfielders:
Tarek Hamed (Zamalek)
Mahmoud Abdel Aziz (Zamalek)
Shikabala (Al Raed)
Abdallah Said (KuPS)
Sam Morsy (Wigan)
Mohamed Elneny (Arsenal)
Kahraba (Ittihad)
Ramadan Sobhi (Stoke City)
Mahmoud "Trezeguet" Hassan (Kasimpasa)
Amr Warda (Atromitos).
Forwards:
Marwan Mohsen (Al Ahly)
Ahmed Gomaa (Al Masry)
Ahmed "Koka" Mahgoub (SC Braga)
Mohamed Salah (Liverpool)
Багийн дасгалжуулагч
Хэктор Купер гээд аргентин эр бий. Цагтаа цалгиж явсан нөхөр. Мальоркатай Испаний супер цом хүртэж, Валэнсиатай супер цом авч Ла лигийн шилдэг коуч болж явсан. Бүр Интерийг ч удирдаж байсан. Бас Конмэболын цом/УЕФА цом шиг/ авчихсан гэж байгаа. Нэг хэсэг унтарсан ч 2 жилийн өмнөөс буцаад бадамлаж байгаа. Ноднин хар тивийн аваргаар мөнөөх Ганыг доороо хийн хэсгээсээ гарч, цааш явсаар финалд үлдсэн ч Камерунд цаг дуусахаас 2 минутын өмнө гоол алдан хожигдож байсан. Энэ тоглолтын дараа Египетийн хөлбөмбөгийн холбоо түүнд шууд итгэл хүлээлгэж Оросын дэлхийн аваргыг дуустал шинэ гэрээ хийсэн. Тэрээр өөрийн гаргасан амжилтаараа тухайн ондоо Арабын орнуудын шилдэг дасгалжуулагчаар өргөмжлөгдсөнөөс гадна Африк тивийн шилдэг дасгалжуулагч болсон.
Багийн од
Мохамед Сала энэ улирал аймшигтай формтой байгаа. 2 хүний өөдөөс ч, хажуугаас ч ер нь л хаанаас бол хаанаас өнцөг голохгүй гоолдож байгаа. Гэхдээ шигшээдээ энэ тоглолтоо гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Багийн нөхөд нь одоогийн клуб шиг нь түүнд дэм болох уу, яах бол. Гэхдээ л тивийн аваргаас атгаад алдсан гэхээр потенциал байгаа нь мэдээж. Яахав, дэлхийн аваргад ондоо гарын калибрууд орж ирэх болохоор илүү чанга л даа.
Миний таамаг - Хэсэгтээ 3-т орно
Уругвай
Нэр сүрийн хувьд энэ хэдийгээ бут цохино. Дэлхийн 2 удаагийн аварга, Өмнөд Америкийн 15 удаагийн аварга. Дэлхийн аваргын эрхээ Бразилын дараа 2-т орж шууд авсан.
Шигшээгээ зарлахдаа нутгаасаа Пэнарол клубээс л 2 тоглогч багтаасан. Бусад нь бүгд хилийн чанадад тамир сорьж яваа цэргүүд. Эндээс 3 хүн хасагдах ёстой.
Goalkeepers:
Fernando Muslera (Galatasaray)
Martin Silva (Vasco da Gama)
Martin Campana (Independiente)
Defenders:
Diego Godin (Atletico Madrid)
Sebastian Coates (Sporting CP)
Jose Maria Gimenez (Atletico Madrid)
Maximiliano Pereira (FC Porto)
Gaston Silva (Independiente)
Martin Caceres (Lazio)
Guillermo Varela (Penarol)
Midfielders:
Nahitan Nandez (Boca Juniors)
Lucas Torreira (Sampdoria)
Matias Vecino (Inter Milan)
Federico Valverde (Real Madrid)
Rodrigo Bentancur (Juventus)
Carlos Sanchez (Monterrey)
Giorgian De Arrascaeta (Cruzeiro)
Diego Laxalt (Genoa)
Cristian Rodriguez (Penarol)
Jonathan Urretaviscaya (Monterrey)
Nicolas Lodeiro (Seattle Sounders)
Gaston Ramirez (Sampdoria)
Forwards:
Cristhian Stuani (Girona)
Maximiliano Gomez (Celta Vigo)
Edinson Cavani (PSG)
Luis Suarez (Barcelona
Багийн дасгалжуулагч
Оскар Табарэз. Бүх 32 баг дунд түүн шиг албандаа удаж байгаа нь үгүй. Энэ жил түүний шигшээг ахалж байгаа 12 дахь жил нь. 90-ээд онд Сери А-д жаахан сэлгүүцсэнийг эс тооцвол өөрийнхөө тивдээ л насыг барж буй. 2011 он түүний хувьд оргил жил нь байлаа. Уругвайг тивийн аварга болгож өөрөө тухайн ондоо тивийнхээ шилдэг коуч болж байв. Туршлагын хувьд түүнтэй ярих юм үгүй. Өмнөд Америкийн Аваргуудын лигт түрүүлээд үзчихсэн хүн.
Багийн од
Суарэз болон Кавани нар. Аль аль нь клубтэйгээ цомыг түүх шиг л болж байгаа. Мөн Атлетикогийн 2 хамгаалагч ар талыг баттай авч явах болно. Энэ жил хол явах багийн нэг дээ.
Миний таамаг - Хэсгээсээ нэгээр гарна.
Саудын Араб
Испаниас 3 тоглогч дуудсаныг эс тооцвол бүгд дотоодын клубүүдийн тоглогчид дэлхийн аваргыг зорих болсон. Аль-Ахли клубээс 8, Аль Хилаль багаас 12 тоглогч байгаа. Гэхдээ холбоо илүү 5 хүнээ хасах шаардлагатай.
Оросыг зорих даалгаврыг тэд маш хүнд байдлаас амжилттай давсан. Хэсгийн сүүлийн тоглолтод Австрали хомоол хамагч Тайландыг хожих нь тодорхой тул тэд үзэгчдийнхээ өмнө хэсгийн манлай Японыг заавал хожих ёстой байлаа. Үүнийгээ тэд сайн гүйцэтгэж 1-0-оор хожсон. Ингээд бөмбөг тоолоход тэд Австралиас 2 бөмбөгөөр илүү гарч эрхээ авсан билээ.
Багийн дасгалжуулагч
Хуан Антонио Пицци. Энэ аргентин эр тоглогч ахуйдаа Барсагийн өмсгөл дор цомууд хүртэж явсан нэгэн. Испаний шигшээг сонгон 4 жил олон улсын тоглолтуудад орж явсан намтартай. Валэнсиад нэг ирснийг эс тооцвол дандаа Өмнөд Америкт манаргаж явлаа. Түүний хамгийн том амжилт нь Чилитэй хамт тивийн аварга авсан явдал. 2 жилийн өмнө Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо түүхт 100 жилийнхээ ойгоор дүрмээ гажин тивийн аваргыг ердөө ганцхан жилийн дараа дахин явуулсан юм. Анх удаа тивээсээ ондоо газар болсон энэ тэмцээнд чиличүүд хэсэгтээ тэмцээний фаворит Аргентиныг дээрээ алдсан ч финалд хариугаа аван түрүүлсэн билээ. Тэмцээний дараа Арабын ертөнц түүнийг их мөнгөөр далласан юм.
Багийн од
Осама Хавсави. Багийн ахлагч тэрээр 2007 онд ФИФА-ийн өсвөрийн багт нэр нь багтаж мандаж явсан. 2012 онд Бельгийг зорьсон нь улсынхаа түүхэн дэх Европын тавцанд гарсан 2 дахь легионер болсон. Хэдий лигийнхээ супер цомыг авсан ч тэр Европт идээшсэнгүй, төрхөмдөө буцав. 2 жилийн өмнө Аль-Хилаль түүнийг 5,5 сая доллараар заналт дайсан Аль-Ахлигаас урвуулж чадсан. Үүргээ ч биелүүлж лигтээ түрүүлчихээд байгаа. Шигшээдээ тэр одоогоор 133 тоглолт хийгээд байгаа нь топ.
Миний таамаг - Хэсэгтээ хомоол хамна.
Орос
Талбайн эзэн гэдгээрээ тэмцээнд шууд орох эрхтэй. Нөгөө л нэг байдаг хэдэн нэрээ дуудсангүй, шинэ залуус нэлээдийг дуудсанд фэнүүд нь их баяртай байгаа. Мэдээж нутгаасаа багаа бүрдүүлсэн, орос тоглогчид гадаадад легионероор очих нь ховор. 3 хүн л гаднаас дуудагдсан. Хэд хоногоос дасгалжуулагч нь 6 хүнийхээ нэрийг листнээс арчих ёстой.
Goalkeepers:
Igor Akinfeev (CSKA Moscow)
Vladimir Gabulov (Club Brugge)
Soslan Dzhanaev (Rubin Kazan)
Andrey Lunev (Zenit St Petersburg
Defenders:
Vladimir Granat
Ruslan Kambolov
Fedor Kudryashov (all Rubin Kazan)
Ilya Kutepov (Spartak Moscow)
Roman Neustadter (Fenerbahce)
Konstantin Rausch (Dynamo Moscow)
Andrey Semenov (Akhmat Grozny)
Igor Smolnikov (Zenit St Petersburg)
Mario Fernandes (CSKA Moscow)
Midfielders:
Yuri Gazinskiy (Krasnodar)
Alexsandr Golovin
Alan Dzagoev (both CSKA Moscow)
Aleksandr Erokhin
Yuri Zhirkov
Daler Kuzyaev (all Zenit St Petersburg)
Roman Zobnin
Alexsandr Samedov (both Spartak Moscow)
Anton Miranchuk (Lokomotiv Moscow)
Aleksandr Tashaev (Dynamo Moscow)
Denis Cheryshev (Villarreal)
Forwards:
Artem Dzyuba (Arsenal Tula
Aleksey Miranchuk (Lokomotiv Moscow)
Fedor Smolov (Krasnodar
Fedor Chalov (CSKA Moscow)
Багийн дасгалжуулагч
Станислав Черчесов. Тоглогчийн хувьд тэр бахдам түүхтэй нэгэн. ЗХУ-ын аваргыг 2 удаа хүртэж, 2 удаа улсынхаа шилдэг хаалгачаар нэрлэгдэж байлаа. ЗХУ задарсны дараа Оросын Премиер Лигт мөн 2 удаа түрүүлж, 1 удаа шилдэг хаалгач болж байв. Орос дахь замналын дараа тэрээр Австри луу одон Бундэслигийн аваргыг 3 жил дараалан хүртэж байлаа. Пүүзээ хананд өлгөснийхөө дараа дасгалжуулагчийн алба руу шилжсэн ч төдийлөн амжилттай байсангүй. Орос дотроо нэлээн хэдэн удаа буурь сэлгэж үзэв. Харин 3 жилийн өмнө Польш руу одсоноор тэр хувь заяагаа өөрчилсөн юм. Лигийн аварга болон цомыг авч давхар цохилт хийсэн нь Оросын хөлбөмбөгийн холбооныхны нүдэнд торж шигшээгийн дасгалжуулагч хийх саналыг тавив. Амандаа орсон шар тосыг алдах хэн байх вэ. Энэ тэмцээн түүний анхны том сорилт. Ямартай ч зоригтойгоор олон залуусыг гаргаж ирсэн. Энэ нь фэнүүдэд их таалагдаад байгаа.
Багийн од
Игорь Акинфеев. Энэ залуу дээр би тун их харамсаж явдаг юм. 2005 онд Оросын шилдэг залуу хаалгачаар нэрлэгдэж, 3 жилийн дараа бүр Европын шилдэг залуу хаалгач болж байсан. Том багууд бүгд түүний араас шүлсээ унагаж байсан ч яагаад ч юм тэр Оросоосоо яваагүй юм. Хэрэв аль нэг том багт очсон бол тэр хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн сод од болох байсан нь гарцаагүй. Талбайгаа мэдрэх, реакц гээд л хаалгач хүний чадвар түүнд онцгой хөгжсөн. Армийнхаа клубт лигийн 6 удаагийн аварга болж, 2005 онд УЕФА капыг авч байлаа. Шигшээдээ 104 тоглолт хийчихээд байгаа. Улсынхаа төлөө 100 тоглолт хийнэ гэдэг хөлбөмбөгч хүний мөрөөдөл байдаг. Энэ бол шидэт тоо. Тийм ч олон тоглогч байдаггүй. Нэг багийн анд, 120 тоглолт хийчихээд байгаа Сергей Игнашевичийг багийн одоор бас нэрлэж болох юм. Акинфеевтай цуг төдий тооны цом хүртсэн түүний хур туршлага багийн залууст асар их нөмөр нөөлөг болох нь дамжиггүй.
Миний таамаг - Хэсгээсээ 2-оор гарна.
Hup Holland Hup