by DaaGi LFC » Tue Jun 05, 2018 10:16 am
Аваргын синдром."Челси "-гийн энэ улирлын дүн.
--Анхаарал татсан 5 зүйл .
Конте ба клуб хоорондын харьцаа яг л улирлын дерби тоглолт шиг болж өнгөрөв.Антонио Конте удирдлагуудтайгаа удаан хугацааны турш зөрчилдөж тэдний шахалт дор улирлыг өндөрлүүлсэн нь мэргэжлийн талаасаа тоглолтын үзэл санаагаа тууштай хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн юм.Топ багийн хувьд том бодлого хэрэгжүүлэхэд үнэхээр трансферын зах зээлд дасгалжуулагчийн санаа зорилгыг дэмжиж ажиллах хэрэгтэй байлаа .Гэвч наймааны зах зээлийн цаг хугацаанд дасгалжуулагчийн авах гэсэн зорилтот тоглогчдыг авах гэсэнгүй эцсийн дүндээ оновчгүй хам хум хөдөлгөөн хийгдэв.Үүний хажуугаар Антониогийн хэрэгжүүлэх гэсэн тактикийн зарим оролдлогууд алдаа зааж эхлэв.Энэ улиралд Конте топ тоглолтуудад 3-5-2 схем ашиглаж (Бакайоко,Конте,Фабрегассыг төвд тоглуулж ) гараанаас Педро ,Виллиан ,Азар нарыг бүрэн чадамжаа гаргахаар хэмжээнд нь тултал ашиглаж чадсангүй .Энэ 2-ын аль ч хувилбар уг нь муугүй ажилладаг .Эхний хувилбараар "цэнхэр "-үүд "Атлетико "-той тоглохдоо бариулсан бол 2 дахь хувилбараар "Карабах"-ыг илт илүүрхсэн.Яг адил тоглолтонд Контегийн тактикийн итгэл үнэмшил бүрэлдэхүүний хувьд хангалттай сайн байж чадсангүй .
-Мората ба Кристенсений бүтэлгүйтэл,Бакайокогийн байдал .
Альваро Моратаг шууд Диего Костаг орлуулахаар авчирсан ч топ клубын хувьд хүлээгдэж байсан хэмжээний тоглолтыг
гаргасангүй .Андреас Кристенсений хувьд богино хугацаанд үндсэн бүрэлдэхүүнд багтаасан хэдий ч чухал агшинд алдаа гаргаж тоглолтын эцсийн үр дүнг сөрөг болгож байв.Бакайокогийн хувьд ч улирал сайнгүй болж өнгөрөв.Гэхдээ Франц тоглогчийн хувьд зарим томоохон тоглолтын үед ялангуяа "МЮ"-тай "Бридж"-д хийсэн намрын тоглолтонд өөрийгөө муугүй харуулсан.
-Баркли ба Дринкуотер.
Тэднийг авах нь "Челси "-гийн хувьд эртний зорилго байв."Цэнхэр"-үүд тэднийг аль өмнөх дасгалжуулагчдын үеэс сонирхсон ч "Лестер" Кантетай цуг Дринкуотерыг зэрэг зарахаас татгалзаж байв.Тиймээс өвлийн наймааны цонхоор Росс Барклиг Дринкуотертой хослуулахаар авчрав.
-Майкл Эменал явсан нь.
Сүүлийн жилүүдэд түүнийг багийн бүтэлгүйтэлтэй холбон шүүмжлэх болсон .Эменалын гол асуудал нь өсөх ирээдүйтэй авьяаслаг залуу тоглогчдыг багт тогтоон барилгүй зарахыг урьтал болгосон гэх асуудал юм.(Лукаку,Салах,Де Брюйне г.м)Эсрэгээр багийн байршил бүрийг хүчирхэгжүүлэхэд бас бүтэл муутай ажилласан .Үүний хажуугаар тэрээр Конте болон багийн удирдлагуудын хоорондын зөрчлийг зөөллөх ажлаас ядарч "Монако"-д очиж ажиллахыг илүүд үзсэн гэсэн яриа гарсан .Одоо "Челси "-д трансферын асуудлуудыг өөр хүн давхар хариуцах болно .
-Английн цомын ялалт .
Английн цомд ялсны дараа Конте "цэнхэр "-үүд олон тоглолтонд ялагдсан яагаад гэвэл үе үе нээлттэй хөлбөмбөг харуулахыг хичээсэн " гэж.Гари Кэйхилын онцолж хэлснээр сүүлийн 2 улиралд АПЛ-н болон FA цомд ялсан нь "Челси "-гийн хувьд сайн үр дүн хэмээн хувийн байр сууриа илэрхийлсэн.Гэсэн хэдий ч FA цомын ялалт ,АПЛ-н явц дунд багт үүссэн хүндрэл ,тактикийн хувьсгал хийх оролдлого хувилбарууд, харилцан ойлголцол энэ 2 улиралд төдийлөн хоорондоо эвцлээ олсонгүй .Энэхүү бүтэлгүйтэл зөвхөн багт төдийгүй Контед сөргөөр нөлөөлж харамсалтай нь түүнийг өөр дасгалжуулагчаар солиход хүрч байна .Аваргуудын лигт оролцож унасан гол хүчин зүйл шалтгаан ч бас багагүй бий.Шинэ тамирчдын дасан зохицох хугацаанд ирсэн мөчөөс нь хойш Антионогийн зүгээс өгч буй ачаалал даах чадвар г.м хүчин зүйлүүд нь багт хүндхэн цохилт болж туссан .
-Энэ улиралд дасгалжуулагчид өгөх дүн.
"Цэнхэр"-үүд улирлыг өөрийн талбайдаа 3 гоол алдсанаар эхэлсэн улмаар цаашид багийн дотоод уур амьсгал хүндэрсэн ,удирдлагуудтай харилцаа хүйтэрсэн г.м асуудлууд ундарч эхэлсэн .Кристенсений асуудлыг аль эрт шийдэх хэрэгтэй байсан ,довтолгооны бүсээс БатшуайигДортмунд руу илгээсэн г.м цэвэр дасгалжуулагчийн өөрийн баримталж байсан зарчмаас хамааралтай шийдвэрүүд нь түүнд антибонус л болж үлдэв.
--Улирлын нээлт.Рудигер ба Ампаду
Багийн хувьд улирлын нээлт болсон тоглогчид гэвэл эднийг хэлэх байх.Рудигерийн хувьд "Рома"(аваргуудын лигт )"Арсенал " (лигийн цомд) болон АПЛ-н тоглолтуудад түүнчлэн Английн цомын финалд маш үр дүнтэй тоглолт харуулсан .
Бонус;-Итан Ампаду.Уэльс тоглогчийг "Экстер"-ээс авчирсан нь тун ирээдүйтэй гэсэн үнэлгээг аваад байна .Түүний FA цомд болон лигийн цомд тоглосон тоглолтууд гүн сэтгэгдэл төрүүлээд байна .
-Улирлын шилдэг тоглогч.Сезар Аспиликуэта.
Улирлын шилдэг тоглогчоор ихэнхи хөгжөөн дэмжигчид Н'Голо Кантег нэрлэдэг (Энэ шагналыг Франц тоглогч жил бүр л хүртдэг).Тэгвэл энэ улиралд Испани тоглогч Сезар Аспиликуэтаг онцолж .Тэрээр багийн хамгаалалтанд "Интер"-н Хавьер Занеттиг санагдуулам хамгаалалтын шугамд тогтвортой тоглолт харуулан өсөн дэвжиж буй тоглогч гэж үзсэн хэрэг .Энэ улиралд Аспи 6 гоолын дамжуулалт (бүгдийг Моратад өгсөн ),2 гоол ,дээрээс нь нэмээд багийн ахлагчийн тууз (дэд ахлагч) бас Испанийн шигшээдээ 3 дараалан дуудагдаж "Челси "-гийн тусгай сангийн шагналын эзэн болсон .
-Улирлын бухимдал .Альваро Мората.
Моратагийн хувьд толгойгоор сайн тоглодог ч олон талт тоглолт гаргаж чадсангүй .Энэ нь явж явж багийн оноо авалт,топ 4-т багтах мөчлөгийг алдахад хүргэсэн юм.Ийм нөхцөл байдал нь түүнийг цаашид топ багийн гараанд тоглох боломжийг нь хязгаарлалаа.Баг түүнийг чамгүй өндөр үнээр авчирсны хэрэг гарсангүй .
--Улирлын шилдэг тоглолт ."Эмирайтс"-т
1-р сарын АПЛ-н тойргийн "Эмирайтс"-т явагдсан тоглолт нь улирлын шилдэг тоглолтоор нэрлэгдэнэ.Тоглолтын эхний мөчөөс эцсийн секунд хүртэл маш их өрнөлтэй явагдсан уг тоглолтын үеэр Мората л гэхэд нэгийн эсрэг ганцаараа 3 удаа гарсан ч нэг ч боломжоо ашиглаж чадаагүй юм.(Хоккейн буллитийг санагдуулам).Энэ 2 багийн тоглолт үнэхээр сэтгэл татам үзүүштэй ,хөгжөөнтэйгээр өрнөсөн .
--Улирлын үнэлэгдээгүй баатар.Вилли Кабальеро.
Талбайд гарсан эхний тоглолтондоо л Уэйн Рунигийн эсрэг гайхалтай тоглож эхэлсэн тэрээр "Норвич"-тэй мөн "Халл Сити"-тэй хийсэн тоглолтын гол баатрын нэг болсон юм.Түүнийг Юрген Клопп Кариусын оронд "улаан " болгохоор хөөцөлдөх байдалтай байгаа юм.Кабальеро дэлхийн аварга 2018-д Аргентины шигшээгийн 1-р хаалгачийн статустай оролцоно .
--Улирлын гоол .Виллиан.
Азар,Батшуайи,Виллиан нарын "Брайтон"-той хийсэн тоглолтын үеийн гоолын хувилбар маргаангүй шилдгээр шалгарч.Мөн онцлох гоолоор "Саутгемптон"-той хийсэн тоглолтын Жиругийн хийсэн жижүүрийн супергоол нэрлэгдсэн байна .
--Улирлын онцлох тоо.FA требль.
"Челси " клуб FA цомыг нэгэн улиралд гурвантаа өргөсөн анхны баг болов.(1-р баг,эмэгтэй баг,залуучуудын баг).Мөн Эден Азар багийн төлөө 300 дахь тоглолтоо хийсэн "цэнхэр "-үүдийн 6 дахь легионер тоглогч болжээ .
--Улирлын онцлох ишлэл.
"Яагаад надад ийм их дарамт шахалт ирж байгааг би ердөө ойлгохгүй юм" хэмээн Конте ээлжит нэгэн хожигдлынхоо дараа ярьсныг онцлох ишлэл болгосон байна .
--Улирлын дүгнэлт .
Эцэст нь Давид Луйсын хошигносон дүгнэлт ."Конте болон "Челси " цаашид мэргэжлийн тогтсон зуршлаа үргэлжлүүлээд бие биенгүйгээр тайван амьдарч чадна" гэж.Антонио бол огцом хурц хүн .Тэр өөр багт амжилттай ажилана."Стэмфорд Бридж" түүнийг мартахгүй."Челси " одоо довтолгоо голлодог ,удирдлагуудтай нийцтэй санхүүгийн хувьд Флорентино Перес,Парис ,шейх Мансуртай өрсөлдөхүйц санал тавихааргүй тийм дасгалжуулагчтай болохыг зорьж байгаа .
--Гарз. Рэй Уйлкинс(1956-2018) ба Рой Бентли (1924-2018)
Английн цомыг Гэри Кэйхилд Рэй Уйлкинсын бэлэвсэн эхнэр гардуулсан .Клубын түүхэн дэх хамгийн залуу ахлагч асан тэрээр 4 сарын 4-нд 62 настайдаа таалал төгссөн юм ."Челси "-гийн хувьд 4-р сарын гарз дахин үргэлжилж тус багийн домгуудын нэг Рой Бентли мөн 93 насандаа хорвоог орхисон .Английн цомын ялалтыг эдгээр ододын гэгээн дурсгалд зориулсан билээ .
Source;7хоног тутмын хөлбөмбөгийн Англия блогоос товчлон хөрвүүлж оруулав.
"Хөлбөмбөг Сонирхогчид" группээс.
Sent from my SM-N910F using Tapatalk