АргентинХаалгач 7Кабаллеро/Армани одоогоор Самп шийдвэр гаргаагүй гээд байгаа. Арманигийн хувьд илүү олон тоглолтод оролцсон болохоор мэдрэмж, реакц илүү хурц байгаа болов уу. Зоригтой шийдмэг тоглолттой хаалгач санагдсан. Фэнүүдийн ярих нь өнгөрсөн 3 жилийн хугацаан дахь шилдэг Өмнөд Америк дахь хаалгач гээд байгаа. Кабаллерогийн хувьд нас явсан, цөөн тоглолт хийсэн. Гэвч Сампын хүсэж байгаа хөлөөрөө тоглох чадвар өндөр, мөн пенальти сайн хаадаг.
Хамгаалалт: 7Шигшээгийн хаалгыг сүүлийн арваад жил манаж байгаа Ромеро гэмтсэн. Гарааны хоёр төвийн хамгаалагч давгүй улирал өнгөрөөж байсан ч СЛд Ливерпүүл болон Барсагийн өөдөөс нэг тоглолтод л дөрөв таван гоол алдсан. Зүүн жигүүрт гараанд гарах Таглиафикогийн хувьд тун найдвар төрүүлж байгаа ч шигшээ багт дөнгөж гурван тоглолт хийсэн. Гурвуулаа нөхөрсөг. Тэдний сэлгээд хоёр вингер, тэгээд МАНЮд улиралын турш гэмтэлтэй байсан Рохо л байгаа. Хамгаалалтын лидер Отамендигээс их зүйл шалтгаалах болов уу. Улирлын төгсгөлд тоглолт бүрт алдаа гаргаж байснаа засах хэрэгтэй.
Хагас хамгаалалт: 7Билья дөнгөж гэмтлээс ирсэн. Түүнийг орлох ёстой Маше өнгөрсөн улирлын хагасыг Хятадад өнгөрөөсөн гээд харахаар 7 оноо өгөх ч өндөрдөнө. Өдрөөс өдөрт тоглолт нь өсөж байгаа Ло Челсо, Сампын доор шигшээ багийн чухал хэсэг болоод байгаа Ланзини, ворк рейт өндөртэй Меца нарын шигшээд хэдхэн тоглолт хийгээд байгаа залуусаас их зүйл шалтгаална.
Довтолгоо: 8Сүүлийн нэг арванд хамгийн хүчтэй байсан энэ байрлал ч асуудалтай л байна. Игуайн сэтгэлзүйн асуудлаа даван туулж чадсан эсэх эргэлзээтэй. Кун гэмтлээс ирсэн ч формндоо орж чадах уу? гээд харахаар Месси л үлдэж байна. Магадгүй Самп Дибала тэр хоёрыг хамтад нь гаргах хуурамч 9 номертой тактик бодож олж магадгүй.
Хүлээлт: Ихэнх аналист шөвгийн 8 магадгүй шөвгийн 4 гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
Гол тоглогч: GOAT
Шинэ тоглогч: Өнгөрсөн өвөл Аяакст ирж, фэнүүдийн хайр хүндэтгэлийг хурдан олсон
Таглиафико. Төдийлөн олонд танигдаагүй ч ид үедээ яваа хамгаалагч.
Ло Челсо тоглолтоос тоглолт бүрт сайжирч яваа залуу. АМ байрлалд тоглодог ч өнгөрсөн улиралд Эмери СМ, ДМ байрлалд тоглуулж нөхөр ч хурдан дасан зохицсон. Ухаалаг, зөв шийдвэр гаргадаг. Шаардлагатай бол гоолдож чаддаг хагас хамгаалагч.
Ланзини магадгүй залуугаасаа өндөр үнэлэгдсээр ирсэн ч одоог хүртэл ТОП түвшинд гэж үнэлэгдэхгүй байсаар ирсэн түүний хувьд магадгүй энэ ДА өөрийгөө нээж харуулах боломж ч байж мэдэх.
Павон. Хайтигийн эсрэг тоглолтын дараа Месси биш шинэ хамтрагчтай боллоо гэж хэлсэн. СЗарим фэнүүд Ди Мариагийн оронд түүнийг гараанд харахыг хүсэж байгаа. Хурдтай, техниктэй, шийдвэр гаргалтын хувьд Ди Мариагаас бараг дээр. Манайд байгаа хамгийн сайн кроссчин. үүлийн таван тоглолтод гурван дамжуулалт өгсөн. Гурвуул кроссоос. Сул тал нь финиш ба туршлага.
Меца. Хэний ч танил биш шахуу байсан залуу Испанийн эсрэг гялалзсанаар шигшээд багтах замаа засаж, фэнүүдийн хүлээлтийг өндөрсгөөд байгаа. Хэдийгээр жигүүрт тоглодог ч шаргуу хөдөлмөрч байдал, хамгаалалт оролцох чадвараараа төвийн хагасууд болон фүлл бэкүүддээ тусладаг. Ланзинитэй өрсөлдөх болов уу.
Энэ хэдээс нэг нь ДА гялалзана гэж найдаж байна.
Формэшн: Самп 2 3 3 2 гэсэн тактикаар тоглоно гэж мэдэгдээд байгаа.
-----------------------------Армани/Кабо---------------------------
----------Фацио--------------------------------Ота-------------------
Меркадо/Салвио-----------Билья-------------Таглиафико
Ланзини---------------Ло Челсо-----------------Ди Мариа
-------------------Месси----------------Агуеро/Хигуайн------
Иймэрхүү гараагаар тоглох болов уу. Хэсгийн тоглолтуудад Агуерог нөөж Хигуайныг гараанд гаргах сураг байгаа. Павон Ди Мариаг сэлгэж 30 орчим минут тоглоод байх болов уу. Мецагийн хувьд Ланзинигийн байр луу нэлээн өрсөлдөх байх. Мөн Бильяг нөөхийн тулд Машег хэсгийн тоглолтод гаргаж ч магадгүй байна. Ер нь л тогтсон гарааны 11т гүй ДА эхлүүлэх бололтой. Самп ирсн цагаасаа хойш ч тогтмол гарааны 11 нэг ч туршаагүй байгаа. Энэ нь давуу тал болж магадгүй гэж зарим хүмүүс бичээд байгаа. ДАд орж байгаа хамгийн тодорхойгүй баг.